Өнөөдөр сонгуулийн өдөр, баярт өдөр ч юм шиг гунигт өдөр ч юм шиг. Дараагийн дөрвөн жил хэнд дарлуулах бол гэдэгээ л сонгох гэж байгаа мэт. Хэний хүүгийн авдарыг нь дүүргэх, хэний хүүгийн ааш авирыг нь хувирхыг нь харах гээд ч байгаа юм шиг.
Хэсэг найзууд маань сонгууль өгөхгүй ээ яаадий мань мэтэд нь ямар хамаатай юм бэ хэн ч гарсан ялгаагүй идэж ууна гээд л бяцхан маргаан үүсгэлээ. Би тэр хэдийн эсрэг ганцаараа мунхаглан тайлбарлаад сүүлдээ хүчин мөхөсдөвөө. Хүч тэнцвэргүй тулаан... Надад ч бас иймэрхүү бодол байгаагаа нуугаад яах вэ. Ихэнх сонгогдсон гишүүд идэж уух нь тоогоо алдана л биз. Одоогийн нийгэмд иймэрхүү л уур амьсгал ноёлж байна шүү дээ.
Гэхдээ найзууд минь тэгж өнөө маргаашаа бодоод хэрэггүй мэт санагдах юм. Хэдхэн хүн сонгууль өгөхгүй гээд нээг ихээр энэ улс орны маань ирээдүй шалтгаалахгүй л дээ. Та энэ ардчилсан нийгэмийг бүтээж байгаа нэг эд эс нь шүү дээ. Монголчуудын маань түүхэндээ ховорхон тохиолдох хувь хүн төрдөө дөрвөн жилд ганц удаа дуу хоолойгоо хүргэж байгаа нэг хэлбэр юм. Та сонгууль өнөөдөр өгөхгүй гэж шийдсэн бол болноо таны үр хүүхэд, ач зээ нар чинь тань шиг л сэтгэхүйтэй хэвээрээ 50,100 жилийг ардаа орхивол яана. Таны энэ мунхаг сэтгэхүйгээр урагын бичиг чинь хэдэн үеээрээ үргэлжилбэл яана. Ямар нэгэн нийгэм, хувь хүний төлөвшил маш удаан алгуур үргэлжилдэг энэ процессын нэг хэсэг, магадгүй эхлэл та ч юм билүү.
СОНГУУЛЬ БАЙГАА ГАЗАР АРДЧИЛАЛ БАЙДАГ. ХАСАР


12 сэтгэгдэл:
Сонгууль болоод би ч бас энэ холоос догдолоод л байна,маргааш хурдан болоосой хариуг нь сонсмоор байдаг. Олон хүн дотор үнэхээр хийж бүтээе гэсэн хүн байгааг үгүйсгэж болохгүй ээ.
Энэ удаагийн сонгуульд ер нь маш их идэвхитэй оролцох байхаа. Явж сонгуулиа өгдөг хэрэг ээ. Төрийн сүлд минь өршөө.
yanaa hyychin hayag deeree ochij uguhuus 10 tsagaas dyysah b.haa
Жа тиймээ 10 цаг хүртэл таны саналыг авна гэж байна лээ
Энэ жил харин залуучууд идэвхтэй байгаа гэж яриад байсан. Дүн нь удаж гарах юм шиг байна лээ.
hey....zuiiiteeiiii gej .. bi ch gesen chamtai sanal neg bn niigmiin idevhitei baij gemeene bid saihan amidrah bolov uu gej munhag bi tungaan bodloo....kkkkk..
bi chinii nzuud shig bodoltoi humuusiin neg baina. Gehdee zarim neg huchin zuilsiin noloogoor zaaval sanalaa ochij ogohoor shiidsen. Medeej tsaashdiin sain saihanii toloo ene songuuliar yalaaad yu ch oorchilj chadahgui baisan ch oorchloltiin undes suuriin neg heseg boloh istoi ardchilalaa demjnee.
Өөрчилье We can change!!!!!
tiim shuu zaluusaa songuuliaa zaaval ugtsguuguurei Hey ter deer Lhamjav bichsen bh chin, yagaad tag boltson bee Tulah tsegee
heheh Hasaraa huuchin bichlegee oruultsan bsiimuu heheheh
залуус бид шудрага төртэй нийгэмд хүн шиг амьдархыг хүсэж байна
zeee manai NAmbar guain tom xuu ch garaad irex shiv deee xoorxii..