Намрын тухай бодрол

Наадмын маргааш Намар. Тэгээд Өвөл. Хавар ирнэ. Зун болно. Бүгд ээлжлэнэ. Худлаа. Дүр эсгэгч нарыг... Харахаас дургүй хүрлээ. Зүсээ хувиргагч нарыг. /Улирлыг хэлсэн болно... Муу хүн ч байж болно. Зүйрлэл/ Навчсын чимээ. Хөлд дуугарна. Хүн байгалын тэмцэл. Эхлэнэ. Өвөл болно. Намрын айраг чанга. Согтоно. Агсам тавина би гэхдээ согтохгүй. Ихийг гудрана бас л согтохгүй. Ходоод цоорхой. Хэл амт мэдрэхгүй болоод удаж байна. Навчис хаялана. Дээрээс унана. Агшин кино. Чөлөөт уналт g=9.8 м/с. Энэ хурд надад ч байгаа. Олимпод орно. Ямайкыг гүйцэнэ. Би үсрэнэ. 9 давхараас. Гэхдээ энэ зүүд байна. Би харамсана. Зүүдэндээ... Ахиж зүүдлэхгүй баймаар байна болж өгвөл...

Айл хэснэ. Айраг ууна. Архи ч ууна. Олдсоныг нь л ууна. Намар дуусна Өвөл эхлэнэ. Зочилсон айлдаа төвөг болно. Яадаг юм. Монгол хүн зочломтгойг далимдуулна. Ажил хийнэ дүр эсгэнэ. Ухаантай. Сууж байсанаас алхсан нь дээр. Явсан тэнэг нь дээр. 

Харанхуй шөнө. Зүрхны хэмнэлээ чагнана. Сонсгол хэмнэл сайтай. Бурханы зиндаанд буян үйлдэнэ. Суудалыг нь булаах хүрэн зүрх. Гандан гарч гарлага гаргахгүй. Хуушуур цохино. Хайрах чимээ ходоод гижигдэнэ. Өдөж байх шив. Энэ муу тос... Өлөн ходоод. Хоосон сэтгэл. Үнэн ч байдал. Энэ бүгд зодолдоно. Ар нуруу руу шаана. /Хутга/ Хүйт оргионо. Цус урсана. Нүд бүрэлзэнэ. Үхэл бол зөвхөн эхлэл нь... Цаашид юу болохыг харж байж болоё...

Жич. С.Анударь хэв маягаар бичих гэж оролдсон болно. 

Намар

Охин тэнгэр Янжинлхамын онгон биеийг 

Орцны өмнө нарлаж суугаа өвгөн найрагчид

Араас нь урдаас нь даанч гамгүй хэрэглэж хэрэглэчихээд

/Аймар эмгэн болгоод/ дараа үедээ өгөхөөс

Ичих шиг ийм нэг улаа бутарсан намар

Ирлээ. Гарван нар гарч гариг дэлхийг

Исэлдэж гашилтал нь ээдэж муудтал

Ээрч мууртал, эцэж хорчийтол

Элэгдэж хаттал нь шарсан юм шиг болгон

Хүрэхийн төдий хүмхрээд, хиншүү хярвас ханхлаад

Хүрээгүй байхад ч хуурч, холцроод халцраад

Тайвруулах эм уучихсан хэн нэгэн

Толгойгоо ширээн дээр тавиад хөнжилдөө

Шургаад цаг хугацааг мартсан юм шиг

Шал утгагүй намар айлд зочлоод

Шал согтуу чалчигнаад харихгүй суух гийчин шиг

Зовлонтой. Гал шаргал намар гадаа ирээд

Зөндөө удаан гунганахад гадсаа тойрох

Ботгонууд шиг навчис модоо бараадаад шуухитнана.

/Ботго+Навч хоёрыг байгалийн өнгө холбоно/

Баян намар бухал хийж, үтрэм дээр буудайгаа цайруулаад

Буудайгаа "хуурай"-лаад жимсээ хураагаад

"Жаахан шаргал"-аа унаж "Уяхан замбутивийн наран дор"

Найр хурим үймүүлж агсам тавиад эсгийнд боолгуулж

Нам унаад нэмж уугаад нэг мөсөн тасраад

/Уртын дуунд ухаан алдаж/ унь тооно зүүдлэн

/Утгагүй зүүд/ унтах найрчин шиг налайсаар, назгайрсаар

Буцлаа. Нэг л өдөр. А.Вивальдийн "Намар" шиг

Биш юм. Ай миний "намар". Мөстлөгийн өмнөх үеийн

Маш жижигхэн тасархай энэ намар /маш жижигхээн тасархай/

Мэнд амар буцлаа. Мөнх хөх тэнгэртээ...

                                                                                                                          Б.Галсансүх

41 сэтгэгдэл:

null
anime (зочин)

Goy bichchihjee. dandaa ingej bichvel unshihad amar ym doo, iluu dutuu ug bhgui nurshsan ym bhgui. Photo zurgaar hiisen kino shig goy bolj ee

anu (зочин)

namaraaa gej.... /shuurs aldav/, namriin airgaa gej... /dahiad shuurs aldav/ kk

Аяко (зочин)

Энэ харин яг чиний стиль шүү. хүн дуурайсан гэхгүй өөрөө дуугарсан юм шиг л байна.

gansukh (зочин)

duunii utgiig ne yaridag shig awar yumoo. unshhad . KKK. Tsaashaa bichee ho

tsukiyama (зочин)

Бичлэг чинь хүрчэл намайг ҮЛЭМЖ бичсийн гэж хэлэх шиг боллоо шд. Гоё бичжээ.

nominka (зочин)

кэкэ ягаад ч юм анударийн стильтэй эймр төстэй санагдлаа :p

SUNshine (зочин)

Mundag bichdii shuu manai Ulemj, yunii ch tuhai yamar ch sedveer bsan

itsme (зочин)

намар... өвөл... хавар... тэгээд зун... бодохоос дургүй хүрчл... зүсээ хувиргагч нарыг... ТААЛАГДАВ. Галсансүхийг шүтэж амьдардаг хөөн би

maral (зочин)

neeree unshihad hurtel amar yum bna...goy bichsen bn shuu

үлэмж (зочин)

Бүгдэд нь баярлалаа. 4 улирлаар бичнээ. Галсансүхийн Пост модерн 4 улирал гэдэг шүлэг ашиглаж байгаад ....

stormy (зочин)

Хавар намар өвөл зун. Дөрвөн улирал. дөрвөн зүг. Өдөр хоногууд ямар хурдан юм бэ. Манай Үлэмж хөвүүн ч бас цаг хугацаанаасаа тасарч эхлээд байна уу даа. Аан.

ERKA (зочин)

mash goy bichleg bna. mash sain bichih yuma.

3apaa (зочин)

Өө шал согтуу бичсэн байшт... Уншиж уншиж эцэст нь шатсанаа ойлголоо :P

ulemj (зочин)

Мань чинь харин Дүнзэн байшингийн пийшэн дээр шимийн архины охь халаачаад л сууж байна ш дээ

БОРООНЫ ДАРАА (зочин)

Чи тасарчижээ. Үеийнхнээсээ. Энэ зохиолыг ТАВ БИШ ТАВ гэж нэрлий

1st (зочин)

Яааг Анударь шиг л бичсэн байна хэ хэ

ulemj (зочин)

Бороод Мань чинь хаагуураа тасарчиж одоо хүртэл тахир дутуу явж байгаагаа чамаас л анх сонсож байна ш дээ 1стд Харин тэх хэхэ

gump (зочин)

Би тэр Анударийг оогт уншүаагүй тул тэр Анударь гэдэг таваариш харин Үлэмжийн стийлтэй гэж ойлгожоогоо шүү

Гандирс (зочин)

Авъяастай хогнууд шүү. /магтах үгээ олж ядав./

үлэмж (зочин)

Гаампад Баярлалаа хөгшөөн Ган дэрсэд Хог биш дүхүү

Омидо (зочин)

Хүмүүс бүгд л намрын тухай биччихжээ блогтоо,Ану гэсэнээс Ану их дажгүй бас хөөрхөн цагаан царайлаг залуу байсан,Бас Магистарын диплом бичиж байсан филосфийн анги төгссөн,Би амьд байсан бол шүтэх байсан байхаа Ану г

Омидо (зочин)

Хүмүүс бүгд л намрын тухай биччихжээ блогтоо,Ану гэсэнээс Ану их дажгүй бас хөөрхөн цагаан царайлаг залуу байсан,Бас Магистарын диплом бичиж байсан филосфийн анги төгссөн,Би амьд байсан бол шүтэх байсан байхаа Ану г

Зочин (зочин)

Mya bichij bna sh dee

bold (зочин)

goyo bichsen bn shuu

мика (зочин)

Монгол маань 2 алт, 2 мөнгөтэй боллоо.. Үнэхээр сайхан байна. 204 орноос 30-д жагсаж байгаа нь ёстой том амжилт шүү. Бүх Монголчууддаа баяр хүргэе. Сайхаан сайхан

muujee (зочин)

Medej baigaa bizde namaig namariin ulirald hamgiin ih durtaig medehgui bol namar mednee namaig uurt ni hamgiin ih hairtai gedegiig :-P hoho

Gtulga (зочин)

Наад шүлгээ та ч гоё уншдийм байна лээ шүү.

Зочин (зочин)

aimaar alternative rock duu bichtsiimuudaaa.

ganaa (зочин)

gadaa neeree aimar huiten bolj bn shu

Түмээ (зочин)

Шүлгийг нь Галсансүх гэдэг атаманыхтай ямар адилхан болооо вэээээ гэээээл бодоод байлаа. Сонирхолтой л юм бичдэг хүү байна.

tulga (зочин)

Ajliin and mini naad nomiig chini chamaas avnaa hu

Үлэмжийн чанар

Охин тэнгэр Янжинлхамын онгон биеийг

Орцны өмнө нарлаж суугаа өвгөн найрагчид

Араас нь урдаас нь даанч гамгүй хэрэглэж хэрэглэчихээд

/Аймар эмгэн болгоод/ дараа үедээ өгөхөөс

Ичих шиг ийм нэг улаа бутарсан намар

Ирлээ шүү нөхөд минь ккк

Хэрлэн

Ёооё сайхан бичиж... гэхдээ эртнйи бичлэг байна.

КОШЕЙК

Тамирыг нь тасалжээ дээ энэ хүн ...

barbie

Айхтар шүлэг айхтар бодрол байна шоо. Чиний стилээр хэсэг амьсгалаад гарав хэхэ

bataa

айхтар бодрол бна даа

ай хөөрхий намар ирлээ
амь биш заяа биш
ахиад л чамайг үдэж
араас нь гуниг хэлхэж
архинд биш намарт бурууг өгсөн
агсамнал үргэлжилэх байхдаа

United words of Chee***

Shulgiin ehlel unen laitai boljee. Saihan bichleg bna.

tseemee (зочин)

"би үхсэнийхээ дараа үхмээр байна" би Анударьд хайртай.

Үлэмжийн чанар

Хүмүүсээ миний шүлэг биш шүүү харин бичлэг нь бол минийх

Janna (зочин)

Bi chamd hairtai. Odoo yahav dee, unen yum chin

Janna (зочин)

Bi chamd hairtai. Odoo yahav dee, unen yum chin

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)