ЭРТ ЦАГТ
Эрт цагт хүний нийгэмийн асуудалыг шийдвэрлэх үүрэг рольтой нэг зүйл байсан нь шашин билээ. Сүм хийдийн лам нар шиг эрх мэдэлтэй, баялаг хөрөнгөтэй хүмүүс тухайн улс үндэстэнд байдаггүй байж. Аливаа асуудалыг сүмийн хурлаар шийдвэрлэнэ. Ад зэтгэр, чөтгөр шуламын хорлол хэмээн хүнийг зулын гол болгон шатаах нь энүүхэнд байлаа. Бидний мэдэх Жанна Д.Арк Францын эх оронч зүтгэлтэн эмэгтэй. Тухайн үед Англи улсын түрэмгийлэлийг энэ хүүхэн эрэлхэг зоригоор ялан дийлж харь улсын мэдэлд байсан Францын хэд хэдэн хотуудыг эргүүлэн улсдаа нэгтгэсэн гавъяатай бүсгүй хүн билээ. Түүнийг магтаж сайшаан урамшуулахын оронд харин ч эсэргээр сүмийн эрх мэдэлтэнүүд шүүхээс яллан амьдаар нь шатаасан нь харамсалтай. Үүнээс гадна дэлхий бөөрөнхий хэмээн мэтгэлцэж байгаад шатаагдсан судлаач эрдэмтэд ч бишгүй бий билээ. Энэ мэтчилэн сүм хийд, түүний учир утгагүй шүүх эрх мэдэл, хөрөнгө чинээтэй лам хуврагатанууд тухайн нийгэмд голлох үүрэг гүйцэтгэж байсан байх юм.
ШАШИНЫ ЯЛАГДАЛ
Аливаа юмс үзэгдэлийн мөн чанар, учир шалтгаан бүхнийг тайлбарлах нь шинжлэхүйн ухааны гол зорилго нь юм. Леонардо да Винчи Ромын католик сүм хийдийн лам нарын захиалгаар уран бүтээлүүдээ туйрваж байлаа. Тэрээр хүн яагаад хөгширдөг, яагаад үхэж үрэгддэг гэх мэт биологийн хөгшрөлтийг анх удаа шинжлэх ухаанч байдлаар тайлбарлах гэж оролдсон билээ. Сүмд ёслол үйлдэн оршуулагдаж байгаа хүний цогцсыг орой нь өөрийн шавьтайгаа нийлэн хулгайлж сүмийн хонгилд задлан шинжилгээ хийдэг байжээ. Хүний биеийн бүтэц, эрхтэнүүдийн байрлал болгоныг нарийн нямбай тайлбайрласан байх юм. Удалгүй лам нарын чихэнд алтан хошуу хүрсэнээр түүнийг Ромоос хөөн зайлуулжээ. Шинжлэх ухааны нээлтүүд, онолчид, эрдэмтэд олон болохын хэрээр шашин, сүм хийд, лам хуврагуудын нийгэмд эзлэх байр суурь ганхаж байлаа. Тэдний хуурамч худал үзэл сурталууд нь тодорхой үр дүнтэй, туршилт судалгаатай, нотлох баримттай шинжлэхүйн ухаанд удаа дараалан ялагдсаар л байлаа. Шашины ялагдал...
XXI зууны Монгол дахь ШАШИН VS ШИНЖЛЭХ УХААН
Байгалийн хувьсалаараа бусад амьтаныг оюун ухаан, хүч хөдөлмөрөөрөө ялан дийлсэн хүн. Хүн гээч амьтан хүчтэй нь үлдэж хүчгүй нь үх гэсэн байгалийн хатуу хуулийг өөрийн оюун ухаант нээлтүүдийн ачаар тасар татан хаяж өдгөө зургаан тэрбум болтолоо өсөн нэмэгдэжээ. Хүнд тусаж болох ихэнх өвчин эмгэгийг анагаах ухаан, эрдэмтэдийн нээлтүүдийн ачаар анагааж эмнэдэг болжээ. Эм тарианаас авахуулаад мэс заслын ажиллагааны үр дүнд өвчин эмгэгийг анагаадаг болж. Гэтэл бурангуй үзэл, мухар сүсэг шүтэгсэд учир мэдэхгүй лам нарын үг хэл амаар нь мэс заслын ажлыг хүртэл удирдах шахуу болсон нь харамсалтай.
Мягмар гаригт эмнэлэгт хэвтэх хүн олдохоо байжээ таминээ, мэс ажилбар хийх гэж буй алтан гарт эмч нарын нас, хүйс, төрсөн жил, сар өдрийг нь асуугаад зурхай болон лам нарын хэлсэнтэй таарж нийцэхгүй байвал мэс ажилбар хийх гэж байгаа эмчийг солихыг шаарддаг болчихож таминээ, эмнэлэгийн эмч сувилагч нарыг яг энэ цагт мэс ажилбараа эхлүүл хэмээн лам зурхайч нарын сохор таавраар гаргасан цаг хугацаанд мэс ажилбарыг эхлүүлэх гэж оролддог болчихож таминээ...
Лам зурхайч нар далдийг харж хэргийг илрүүлдэг юм бол цагдаа нараар яах юм бэ?
Лам зурхайч нар хорт хавдар /гэх мэт/ онош тавиад байвал зуун жилийн өмнөхөн цацраг идэвхт элемент нээн өөрийн алтан амиа шинжлэх ухаанд зориулсан Мари Кюригийн нээлтээр бид яах юм бэ?
Лам зурхайч нар бүгдийг шийддэг мэргэн оточ маарамб, үзмэрч зурхайч нар, улс төрч, урлаг соёлын зүтгэлтэн болчихдог юм бол хүн төрлөхтөний оюутаны хүч хөдөлмөрөөр бүтсэн аугаа нээлтүүд жил болгон олгодог Нобелийн шагнал хэнд хэрэгтэй юм бэ? Лам гуай би таниас асууж байна?


27 сэтгэгдэл:
Аймаар хүнд өвчтэй баагийг христийн сүмийн нэг пастор гараа хүргээд л шууд эдгээж байгаа юм чинь яаахийн. Ер нь бол эмч нар хэрэг байхгүй болж байгаа биз дээ. Одоохондоо бол бид шинжлэх ухаанд л итгэхээс өөр гарцгүй. Гэхдээ бас шинжлэх ухааны талаар тайлбар хийж болдоггүй зүйлс ч бас байгаа гэдгийг танд хэлэх юун билээ. Хасар аа.
Өрнөлтсайхан: manai emnelegiin mes zasliin tasgiinhan naadhaas chin bolood 2doh udur ygaasaa hagalgaa hiihgui amardag huviar gargatsiishd Үлэмж: хахахаха Үлэмж: харин тэгээд байнаа хө
заа бүү мэдээ би ер нь шишинг зарим үед тоогоол зарим үед мартаал үзээд байгаашд
Шашин гэдгийг зөвхөн нэг бүхэл зүйл гэж ойлгож болохгүй. Дотроо олон янз байна. ШУ-ны үндэслэлтэй, хүн төрлөхтөний оюуны өв, соёл иргэншлийн цогц илэрхийлэл болсон мундаг шашин ч байна. Аль эсвэл заль мэхтэй хүмүүсийн мунхруулсан, хулхидсан, өөрсдийн үзэмжээр зохиосон, тэдний эрх ашигт үйлчилдэг сонин сонин шашингууд ч байна. Ер нь бол шашин, шинжлэх ухаан 2 хоорондоо тэмцэлдэх биш, харин харилцан дэмжилцэх ёстой юм шиг ээ. Энэ чинь хорвоо ертөнцийг тайлж мэдэх гэсэн хүн төрлөхтөний оролдлогын 2 тал юм шүү дээ. Арга билэг л гсн үг.
Далай лам томъёо гаргаж бодолт хийгээд сууж байг Шашины дэмжлэгтэйгээр онолын гаргалгаа гарч болох юм гэхдээ л худлаа ш д
Хасар шашинг хэдхээн лам хувраг, мэргэч, төлөгчдөөр төсөөлөөд байгаа бололтой. Гэвч шашин бол соёл, хүний ухамсарт зан үйлийн нэг том илэрхийлэл. Хэрвээ шашин огт ор үндэсгүй зүйл байсан бол өдийд шашин гэж байхгүй байх байсан.
21-р зууны шинжлэх ухааны няцаалт хийснээрээ биш, интеграци хийдгээрээ өмнөх зууны социализм шингэсэн ШУ-наас ялгарч чадсан. Марксизм юун дээрээ алдсан бэ гэвэл шашныг хэт үгүйсгэсэн. Энэ нь марксизмын шинжлэх ухаанч байдлыг алдагдуулаад зогсохгүй идеаль, матери гсн ухагдахуунд аномаль байдал үүсгэсэн нь өнөөгийн дэлхий нийтийн хуваагдалын эх үндэс болсон. Шинжлэх ухааны философийн үзэл баримтлалаар бол шашныг хүлээн зөвшөөрдөг төдийгүй идеаль үзэл санааны эх булаг гэж үздэг, Аа харин ШУ бол "Матери", Дорно дахины хэллэгээр бол арга, билэг юм.
Нийгэм түүх гэх мэт үлбэгэр хэт хийсвэр шинжлэх ухаануудад бол болох юм Шашин эрчим хүч гаргаж цахилгаан станц ажиллах технологийг тайлбарлаж чадахгүй Газрын тос авто машин гэх мэт олон хүчин зүйл байна Энэ чинь л шинжлэх ухаан Анагаах ухаан мэс засал эм тариа бүгдийн орц жор арга ухаанд шашин ямар холбогдолгүй
Дээр үед зуух хийхдээ хүмүүс хэлбэр хийцийг нь ердөөсөө бодолцодгүй хийдэг байж Тэгвэл шинжлэх ухааны ачаар хамгийн хямд зардалаар дулаацах зуухыг тооцооны үндсэн дээрээс гаргаж авч байна Энэ чинь л шинжлэх ухаан Шашин сүм хийдийн зааварчилгаагаар зуух хийвэл угаартаад даараад үхчихнэ шүү дээ
shashin gej zuil baigaagaui bol hun turulhtun odoo yu ch bish baih baisan.hun hunee idej etseg ehiig hundleh yos baihgui bolj bie bienee alj hugjil devshiliin talaar bodood ch hereggui. shashin bol hunii yos surtahuunii hem hemjeeg todorhoilj baidag.shashin shut emchid uzuul. hem hemjeeg barimtal
http://www.seedsofcompassion.org/webcast/index.html Үүнийг үз дээ дүү минь, би америкчуудаас бурханы шашинаа суралцана гэж үнэндээ л зүүдлээгүй явсан даа гэж. За за, олон үгээр яах уу. Гэхдээ тэр мэргэн хүн, лам хувраг, бөө, зурхайч нар чинь шааааааал өөр хүмүүс шүү дээ.
Нам лам 2-т бүү итгэ ;)
хасараа, Dan Brown-ы бичсэн Angels and Demons гэдэг номыг уншсан уу? одоо кино нь гараад эхэлсэн. Энэ зохиол дээр Галилео болон бусад шинжлэх ухаанчдын хэрхэн шинжлэх ухаанчдыг нэгтгэж байсан түүхийг товч бичсэнээс гадна шашин VS шинжлэх ухаан гэсэн сэдвийг хангалттай ойлгохуйц мэдээлэл байгаа. Энэ сэдвээр бичсэн бичлэг анх удаагаа уншлаа сонирхолтой байна
ТА НАРЫН ШАШИН НТР ШҮТДЭГ НЬ САЙН Л ХЭРЭГ БАЙХ ГЭХДЭЭ МИНИЙ БИЧЛЭГИЙН САНАА БОЛ ЗАВХРУУЛЖ БАЙГАА МАНАЙ ХЭДЭН ЛАМ НЭР ЗҮҮСЭН ЛУЙВАРЧИДЫГ Л БИЧИХ ГЭЖ ОРОЛДСОН ЮМ. ЛАМ ГЭЖ НЭГ ТЭНЭГ БААГИЙ МЭС ЗАСЛЫН АЖИЛ ХОЙШЛУУЛЖ БАЙГААД АМИЙГ НЬ АВЧ ОДОЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ЛАМ ГЭЖ ТЭНЭГ БААГИЙ НАРААС БОЛ ЗҮГЭЭР Ч ҮСЭЭ ЗАСУУЛЖ ЧАДАХАА БАЙЛАА ШҮҮ ДЭЭ ЭХЛЭЭД БИЧЛЭГИЙН УТГА УЧИР ГОЛ САНААГ НЬ ОЙЛГОВОЛ ЗҮГЭЭР БАЙХ БОЛОВ УУ
нийгмийн гажуудал...засал хийлгэх хүн хэдэн мянгаараа оочерлосоор байхад энэ мэргэжил байсаар л байх болно кк
би хувьдаа шашиныг хүндэлж үнэмшиж явдаг. оргүй зүйл лав биш. хүмүүсийн хэлээд байгаа гажуудал, худлаа хэмээн гүтгэж байгаа бол мэдээж чадал мэдлэггүй шашинтангуудаас болж байгаа гэж бодож байна. юм бүхэн 2 талтай шүү дээ.
er ni shashin gedeg chin hvnii oyun bodliig uurchildug vzegdel shvv dee. tiim uchraas bid uuriin bodloor shashiniig zuv oilgoj avax geexiin uxaanaar emdrex ni chuxal shvv.
Ум мани бадми хум Амин Аллах акбар
chiniiheer shinjleh uhaan gej zuuh yumuu, uz, unsh, sudal, tsaashni suraltsaad baijdee, zahih neg yum baina hunii ug avch surah heregtei
Арррайчдэээ...
Аливаад шинжлэх ухааны үүнднээс хандах хэрэгтэй. Шашин, элдэв янзийн сзм хийдийн үйл ажиллагааг хязгаарлах хэрэгтэй.
shashin bol sain zuil, myhar susueg bol myy zuil. manai buddist geed bgaa nuhduud hezee xh gegeerehiin tuluu amidardagggui, uyn 10 har nugel ve, hamgiin ih avilgaltai baidag, ter garyyd ni dandaa tom tom lam bagsh nartai, ene bol myhar susueg. amidraliin ytga ychiriig oilgie geh um uy ch ugui, zugeer l gai bartsadaas salgaj, bayan bolgoj uguhiig l husch shashind itgedeg. ene bol itgel unemshil bish, ene bol myhar suseg, yagaad shashin baidag um be. yagaad gevel bidend hariylt heregtei ychraas, yagaad gevel bidend medehgui zuil zunduu bgaa ychraas, yagaad gevel ene delhiid zovlon bgaa ychraas, yagaad gevel hun uhdeg ychraas, yagaad gevel hun husleeree turduggui, neg l medsen turdug ychraas, ene bugdede hariykt heregtei, shasnyyd uur uuriin hariyktiig ugdug. shinjleh yhaan bol edgeer asyyltyydad hariylt ugduguui, shinjleh yhaan bol bodit zuiltei l zyyralddag, harin yagaad gesen asyyltand shinjleh yhaan hariylt ugch chadahgui, shashiniig uguisgeh ni tyilaas mynhag hereg. hussen huseegui ene baina, hezeed huchjtei bsan odoo ch huchtei bgaa, huchtei bsaaar l baih bolno. shashin bol zugeer, harin myhar suseg bolon uuniig ashiglagchid l hamgiin auyltai.
хаха энэ Хасар энэ бичлэг дээр яг уурлачиж, бүүр нүдэнд харагдчихлаа, хаха аллах акбар, ахмад, липтон тий
Ерөнхийдөө Хасар ахын гаргах гэсэн зүйлийг сэтгэгдлээс нь ойлголоо. Гэхдээ бичлэг дээрээ хэт туйлширч бичсэн санагджийна. Зарим нэг зальхай нөхдүүдийн уршгаар шашиний нэр төр унаж байна. Тэрнээс биш шашин бол зайлшгүй байх ёстой зүйл гэж боджийно.
Эхлээд шашин үүссэн дараа шинжлэх ухаан шашнаасаа үүссэн. тэгээд шинжлэх ухаан нь шашнаасаа салсан. одоо харин эргээд шашин шинжлэх ухаан хоёр нэгдэж байгаа эсүүл ирээдүйд нэгдэнэ ч билүү нэг тиймэрхүү зүйл хаана ч билээ уншиж байсы энэ үнэн байхаа.
Argo bagshaas sanaa avsan bn. yag adilhan bichjee
[Trackback] Бөө, Лус савдаг, Хөх тэнгэр, Аллах, Христ, Будда, Шинжлэх Ухаан алинд нь ч бай ер нь ямар нэгэн бурхан, эсвэл далдын хүчийг шүтэж итгэж, бишир...