Форэст Гамп гэж аугаа кино бий. Үзээд ханашгүй. Мань Гамп нэлээдгүй зүүлэг нэгэн. Оюуны хомсдолтой биш гэхэд юутай ч дутагдалтай.
Баабар
Зэлүүд нэгэн тосгоны залуу болох Форест Гамп гэрийнхээ үүдэнд сууж байгаад гэнэт огло үсрэн гүйж эхлэнэ. Эхлээд өөрийнхөө өссөн тосгоноор дараа нь Америкийн өнцөг булан бүрээр гүйж эхлэнэ. Гүйх замд нь олон саад бэрхшээл тааралдах бөгөөд түүний царай зүс нь ч танигдахын аргагүй өөрчлөгдөнө. Тэр гүйгээд л байна гүйгээд л байна. Төд удалгүй олон арван Америкчуудын хараанд мань хүн өртөж эхлэн телевизийн суваг болгоноор түүний гүйлтийн талаар мэдээ гарч эхлэнэ. Гамп гүйлтээ хийж байх зуур мань хүн өөрөө ч мэдэлгүй олон арван сохор дагалдагчидтай болчихсон байдаг. Нэг хүний цамцаар нүүрээ арчаад өгтөл тэр хүндээ өнөөх шавар шалбааг болсон цамц нь бэлэг тэмдэг, шүтээн шахуу зүйл нь болж хувирах жишээтэй. Тэд хамтдаа гүйгээд л байна гүйгээд л байна. Өндөр уул, даваа гүвээ, саад бартааг тэд хамтдаа туулна. Энд хамгийн гол нь ямар ч зорилгогүй гүйж байгаа хүнийг гадна талаас нь харж дүгнээд дагаж намираад хамт гүйж байгаа хүмүүст байгаа юм. Тэд хамтдаа гүйгээд л... гэтэл нэгэн сайхан нартай өдөр мань хүн Гамп гүйхээ болих нь тэрээ. Дагаж гүйж байсан сохор дагалдагчид нь "бид яах вэ?" хэмээн инээдтэй ч гэмээр, өрөвдөлтэй ч гэмээр хоцорч үлддэг.
Эндээ харахад ямар нэгэн зүйлд тэнэг удирдагч ба тэнэг дагалдагч нар байдаг нь харагдаж байна. Удирдагчийнхаа юу бодож юуг төсөөлж байгааг нь огт мэдэхгүй байж түүний үгнээс огт гарахгүй дагалдаж байгаад эцэстээ өөрөө ч мэдэлгүй хий хоосон хэдэн бээр газар гүйдэг хүмүүс олон. Нэг нөхөр нам байгуулж өвлийн дунд сард талбай дээр намдаа гишүүн элсүүлж маадгар сууж байлаа. Олон түмэн ч айхтар шуурганд өртсөн юм шиг олноороо намд нь элсэн орсон доо. Гэтэл нам байгуулсан мань нөхөр өөр газар руу буйраа сэлгэлээ ард нь итгэл үнэмшил өвөртлөн байсан олон хүн "бид яах вэ?" хэмээн хоцорсон доо. Яг л Гампыг дагаж гүйж байсан хүмүүс шиг. Тэнэгүүдийг дагаж тэнэгүүд нь хуйлардаг юм гэвэл арай өрөөсгөл, буруу ойлголт байх. Хэдхэн сарын өмнө Бээжингийн тэнгэрт Монгол улсынхаа далбааг сүр дуулиантайгаар залж бидний хайр хүндэтгэлийг хүлээсэн эрэлхэг хөвгүүд маань саяхан цаанаас нь албадан өгсөн үгсийг индэр дээрээс хэлж байх юм. Сайтар ажиглавал өгсөн үгс, өгүүлбэрийг нь цээжлээгүй бололтой аман дотроо бувтнан үг хэлэх ээлжээ хүлээн зогсох нь цэнхэр дэлгэцнээ тодхон хараглаа. Ер нь тэгээд энэ хэдэн жил Форрест Гамп шиг нөхдийг бид үг дуугүй дагасан гэхэд хилсдэхгүй мэт. Энхрий хайрт нам засаг минь "бид яах вэ?"... Форрист Гампын сохор дагалдагчид ч гэсэн ухаантай сонголт хийж болдог юм шүү!!!


21 сэтгэгдэл:
... алтыг нь аваад авдрыг хаяна гэдэг шиг нэг л өдөр дагуулж намирч байгаад амаа арчаад хаях цаас шиг л хогийн саванд хийчнэ,тэр үед ангайгаад л хоцорно доо
USA-н бахархал болсон кино доо, Форрестийн амьдралаар АНУ-н тухайн цаг үеийн алдаа оноо, амжилт, үйлдвэрлэлийн түүнийг хүртэл өгүүлж чаддаг. Жишээ нь "smile" хэмээх шар дүрсийн гарал үүслийг бицхан АНУ-тайгаа холбоод амжина. Бас нэг гоё хэсэг нь, яриан дундаа найз нь хөрөнгийг нь өөрийнх нь өмнөөс олон ашигтэй газар хөрөнгө оруулалт хийдэг тухай яриад, саяхан гэхэд л нэг жимсний үйлдвэрт хөрөнгө оруулсан байна лээ гэж хэлдэг дээ, тэгсэн тэр нь өнөөх алдарт Apple байх жишээтэй. Мань эр хазсан алимны логоог нь хараал жимсний үйлдвэр гээд бодчиж лдэ кк. Гэх мэт айгуу гоё гоё хэсгүүд олон бий. Гоё кино шүү
хиймээр байна хийлгээд аль хийе гүйцээ
Чи ямар гоё харваа.Нисэхээс л наагуур юм болоод байгааш дээ энэ аваргууд
ер нь бол тэр хүмүүс чинь өөрсдөө л дагаа гүйцийм байналээшд. Дэлгэрийн аав.
яады. надаа гоё зөндөө их мөнгө өгсийм чинь чи муу яахы. чи надаа их мөнгө өгч чадхымуу эцсийцэст. хары л даа хары л даа
Гүндалай ба Ард түмний нам санаанд орлоо мөн үү
Гомбоо ах санаанд орж байх жишээтэй
Энэ нээх сонин каноо тэ? Гэхдээ үзээлийвэл үзээлийх жишээтэй
Дажгүй бичжээ. itismovie.blogspot.com
ноён GUMP банжиг дээр юм бичихээ боливол нөгөө баахан уншигчид, сээгийчид яах бол ай
Улс төр гэж заваан эд гэдгийг мэдээд байгаа хэрнээ л... За тэр ч яахав элдэв хачин сурталчилгаанууд газар аваад ирэхэд бид бүгд шоолон инээлдэж байгаа ч яг тэр чигээр нь хүлээж авдаг нийгмийг олонхийг жаахан тархинд нь юм хийж өгөх юмсан гэж л бодох юм. Хямралаар далимдуулж төрийн албан хаагчдын цалинг хасна гэж албаар шум тарингуутаа сонгуулиар уг шийдвэрт хориг тавьж Ард Түмний Ерөнхийлэгч болж байх жишээтэй.
тэр өөр зүйл болуу гэж бодож байх жишээтэй мөн үү Жигээ?
Энэ би шүү. Хэн бэ гэдгийг минь таагаарай.
Энд нэг юм нэмэхэд заавал сонгууль гээд байх ч биш, ажил алба бүх юманд дээр дагалддаг ш дээ. цэвэр айдас хөтлөөд байгаа юм. дагаж гүйхээс өөр арга байхгүй. ******************************************* дагахгүй гэж байж далдуур ярьж тохирчихоод, дараа нь шал өөр үйлдэл хийгээд хамтрагчаа мурих нтр. <<<--- Ер нь бол нууцаар санал авах учраас дээрхийн эсрэгээр үйлдэж бас болно гэдгийг санах хэрэгтэй юм шиг ээ
аймаар л хэлж хэхэ гол нь гүйхээ больдоггүй, машинаар хэдэн бээрийн урд хүргүүлчихээд би гүйж бгаа шүү гэдэг гүйгчийг дагаад бгаа нь аймаар шүү....
Муйхарлан дагагчид аа гэж... 7сарын1-нд яалаа? Нөгөө уриалан уухайлан удирдаад байсан гарууд нь бултаал зугтаал алга болоход яасан, АРД ТҮМЭН нэртэй дээрэмчид нь цагдаад баригдаал "бид яах вэ?" гээл үлдсийшд. Ганц ЭНХБАЯР ч биш ЭЛБЭГДОРЖ ч гэсэн хамт хөтлөлцөөд зайлаасай
Түвшинбаяр яг ерөнхийлөгчийн ард сууж байсан хэлсэн үгийг нь сонсоод инээдээ барьж чадахгүй л байх шиг байсан, ялангуяа тэр "Монгол Очирваань шүтээнтэй шинэ Монгол болсоон" гэж хэлэхэд нь бүр их инээсэн. Хүн инээхгүй байхын ч аргагүй үг хэлсэн лдээ, хөөрхий хийсэн юм байхгүй болохоороо хаа хамаагүй хамаг юм хамж шимээд л яриад байх шиг байсан. Баабарын хэлдэгтэй санал нэгддэг болоод байгаа шд, одоо байгаа хүмүүс насны доройтолд орох нь ороод үхэх нь үхэж дуустал 30-40 жил хүлээхгүй л юм бол угаасаа бүткү, чи мянга бачуураад мянга өөрчлөх гээд нэмэргүй, Монголчуудын ухамсрыг
Энхрий хайрт намзасаг ард түмнийг манакурт боол шиг болгож байгааг сайхан бичсэн байна. ХАСАР-аа чи шүү.
Хасар гээч дүрдээ орохгүй шүү
zvgeer saixan bichjee