Залуу Ленины ойролцоох 5 давхарт...

Өнөөдөр чинь агуу багш Ленины төрсөн өдөр шүү дээ. Энэ өдөр пионерт элсэж байсан хүмүүсийн дурсамжийг сэдрээнээ. Би чинь сүүлчийн пионер байсан гэхдээ цагаан дээлт Дамдины Сүхбаатар жанжины төрсөн өдрөөр элсэж байсан юм. Америкын индианчуудын тухай "Последний из Могикан" гээч кино байдаг даа тэрэн шиг өөртөө кино зохиол бичдэг юм билүү "Последний Пионер" гэж нэрлээд Тэнгис, Өргөө кино театруудаар гаргаад. Дээр үед хойшоо аав яваад ирэхдээ кино авчирдаг байж билээ. Бүх кинонд нь нэг хүний л дуу хоолой сонсогдоно. "Телекомпания Warner Bros представлает" гээд л эхлэнэ шүү дээ. Гэрт манай байрныхан бөөнөөрөө ороод ирчихсэн кино үзээд л суучихна. Хоолоо хийж идэх хэцүү байх ч хэцүү ёстой золигын хэцүү үе байсан шүү. Архи, ундааны шил тушаагаад байшингийн подволуудаар хэсэж кино үздэг байлаа. 14 инчийн зурагтаар кино гарна. Кино үзэхэд их хүч чармайлт гаргадаг байлаа. Атаманууд болон ахмад настай хүмүүс нь тэр жижигхэн зурагтыг хаагаад хамгийн урд талд нь суучихна. Мань мэт нь суган доогуур нь л бараг үздэг байлаа.


Залуу Ленины ойролцоох 5 давхарт амьдраад олон жилийг үдсэн хүний хувьд нэгэн шагналтай таавар таалгамаар байна. Жич: Шагналтай

 

1917 оны хувьсгалын дараа Ленин үзэл сурталынхаа эсрэг тариачдад зориулж эдийн засгийн ямар арга хэмжээ түр зуур авч байсан бэ?

 

Хасар би, Д.Сүхбаатарын нэрэмжит Монголын пионерийн байгууллагын үйл хэрэгт үнэнчээр зүтгэж, чин эрмэлзлээ нэр төртэй биелүүлэхээ тангаргалж байна, тангаргалж байна, тангаргалж байна....

 

 

 

 

 


22 сэтгэгдэл:

null
Mr (зочин)

Яаая лайтай лайтай тэмдэг, улаан бүч .... Хуучны юм сэдрээгээд хаячлаа.Нээрээ архи ундааны шил өгөөд кино үздэг байж билээ.Кино эхлэхээс өмнө Том Жерри юмуу одооныхоор бол зохиолын дуу (Адарсүрэн, Цэрэнчимэд гэх мэт)-ны клипээ үзэж байгаал дараа нь Брюс Ли, Жеки Чан, Ван Даммаа үздэг байлаа ш д.гэртээ приставкатай айл бол тэгээл од айн,хэхэ.

Зочин (зочин)

Д.Сүхбаатарын нэрэмжит Монголын пионерийн байгууллагын "гишүүн болж", үйл хэрэгт үнэнчээр зүтгэж, чин эрмэлзлээ нэр төртэй биелүүлэхээ тангаргалж байна, тангаргалж байна, тангаргалж байна гэдэг биш билүү. хахаха би бис последний пионер шүү дээ. Д.Сүхбаатарын төрсөн өдрөөр В.И.Лениний музейд тангаргаа өргөөд пионер болж байлаа. Тэр үед бид нар чинь Сүхбаатарын зурагтай тэмдэг зүүдэг байсан даа гэхдээ Лениний зурагтай тэмдэг хамгийн ховор ганган байлаа. тэгээд бас үйлдвэрийн бүтээгдэхүүн гоё юмнуудыг энэ чинь "завод юм" гээд л нээх гайхуулдаг байж билээ. бид нар чинь 1 цаг үеин бүтээгдэхүүнүүд юм байна. Тэр үед нээх гоё 1 төгрөгөөр зөндөө их хатсан алим хатсан хар чавга авдаг байж билээ. Бор гурвалжилсан цаасанд боолгож аваад, хар фартукныхаа халаасанд бас нэлээдийг чихээд хичээлдээ явдаг байж билээ. 60 мөнгөний печень, төгрөг хорийн талх, 9-ийн тос, 2 төгрөг 50 мөнгөний ёотон, 80 мөнгөний банка, модон цэрэгтэй печень/яагаав харцагандаа нээх олон ширхэгтэй/, 11 20-ийн чихэр, 5 төгрөгийн яаавлааг, за тэгээд мандаринийг бол шинэ жилээр л иднэ гээд л мөн ч их юс санагдуулчлаа даа.

SUNshine (зочин)

дурсамжийг сэдрээж чадлаа чадлаа 3 дугаар ангидаа Ленины музейд ВСЕГДА ГОТОВ гээд л элсэж байлаа шд

Зочин (зочин)

дээрх зочин би шүү нэрээ бичихээ мартчихаж кккк

3arac (зочин)

Будь готов! Залуу Ленины авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь, социалист субботник байсым болуу? Тариачдыг хүчээр нийтийн ажилд оролцуулаад л аан? Түүх мүүх сайн мэдэхгүй ч тааварт оролцож шагналы чинь авмаар санагдаад. хэ хэ

XACAP (зочин)

Загасд Биш байнаа ккк үзэл сурталынхаа эсрэг гэж байгааг анхаарна уу

3arac (зочин)

аан өөрийнхөө үзэл суртлаас няцаад уу?

XACAP (зочин)

Өөринйхөө ч юу байхав социалист, коммунист, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэх мэт хувьсгалын мөн чанараасаа өөр зүйл хийсэн гэхүү дээ

secretwish (зочин)

галстук... дуудлагаараа биччихлээ мөнүү? угаагаал гоё индүүдээл, миниих 2 цэнхэр канттай байсышд ккк, дурсамж сэргэжийноо гоё

Anime (зочин)

аан тэхээр нь Lemons-н шинэ цомгийг тавьсан юм байх гэж бодлоо шд, өнөөдөр В.И-н төрсөн өдөр юм биздээ тэмдэглэх л хэрэгтэй дээ кк :P

Арслантай авдар (зочин)

Ленин багш ч яахав.Өнөөдөр чинь бас Бал даргын маань бурхан болсон өдөр юм байшд.Би ч Бал даргын бүтээгдэхүүн.Зул бариарай гэж гэрийнхэндээ захьчихаад л сууж байна даа гэжжж

tsoomo (зочин)

Аним зөв л асуудлыг хөндсөн байна мөн үү

Pearle Deppsu (зочин)

За Аниме минь дэмийрээд байгаарай

alchemist (зочин)

minii yag deed bn uu deediin deed angias ene yos halagdsan bsn um, ternees nadad neg hun galstuk ene ter ogood, bi teriig ni nandignan hadgalaad pioneer t elseh odroo huleegeed bsn chin bhgui bolson bn lee, ter lenin ii bodlogo bodvol kapitalist uudaas huraaj avsan gazriig ooriinhoo esreg handsan tarialanchdad huvaarilaj ogch bsn um bolov uu da

навч (зочин)

разрешил частную свободную торговлю мөн үү?

XACAP (зочин)

Вшд Вшд Вшд Навчид баяр хүргье Өлсгөлөнгийн үед тариачидыг түр зуур тариа буудайгаа зарж борлуулахыг зөвшөөрч байжээ. Уул нь бол соц нийгэмд худалдаа наймаа хаалттай зүйл шүү дээ. Тариачид тарьсан тариагаа шууд хамтралдаа хураалгах үүрэгтэй байж. Гэхдээ хямралаас гарахын тулд аргагүйн эрхэнд түр хугацаагаар хүлээн зөвшөөрч байж Ленин гуай

itsme (зочин)

Би Ленингий чинь манай Лээгий ах этэр гээл их л сайн хүн юм байх гэж боджийсон чинь Баабар гуай "Бүү март мартвал сөнөнө" номон дээрээ ёстой нэг болгож тавьсан байхыг уншаад тийм ч сайн хүн бишйийм гэж бодсон. тийм болохоор өнөөдөр Лээгий ахын төрсөн өдрийг тэмдэглэхкүээ

навч (зочин)

Уаааау Баярлалаа..... Мэдээллийг цөхрөлтгүй эрэл хайгуулаар олно шүү...

ЖИГЭЭ (зочин)

ИвИй Ленин. Баабар мэтээр ясаа хөдөлгүүлж байх хэцүү л байдаг байх даа

ntsoom (зочин)

Хэзээд бэлхэн хэзээд бэлхэн гээл юунд бэлэн болчихсон байгаан бүү мэд нээрээ инээдтэй шүү социализмаа гэж

so (зочин)

ter tsenher kanttai galstukiig chin angiin darga bolood onts surlagatai tom dargiin huudhuuh geh met humuus zuudeg bailaa shiw

Geronimo (зочин)

Шинэ Эдийн Засгийн бодлого гэдэг зүйлийг хэрэгжүүлсэн байдаг юм. Энэ бодлогын дагуу хувийн жижиг аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн нь тухайн үед намын зарим гишүүдийн зүгээс коммунизм байгуулах зорилгоос ухарсан хэрэг боллоо гэж шүүмжлэлд өртөж байсан байдаг. Энэ бүхнээс харахад Ленин цаг үеийн байдлыг зөвөөр үнэлж шийдвэр гаргах чадвартай, алдаан дээрээ дүгнэлт хийж чаддаг уян хатан хүн байсан бололтой. Даанч цаг бусаар өөд болсон нь ЗХУ-ыг Сталины саварт оруулсан юм.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)