Нөхөдөө ! Энд би ачит нам гэгээн засгийнхаа буянаар яаж аятай тухтай, аж төрөн амьдарч ардчилсан нийгэмийг цогцлоон байгуулж байгааг бичих гэж байна.
Нөхөдөө ! Би өсөж төрсөн нийслэл хотдоо арваад жилийн өмнө өргөн гудамжаар хөлхөлдөж, халуун наранд шарагдаж арьсаа бор болтолоо алхаж байсан. Харин одоо ачит нам гэгээн засгийнхаа буянаар тав алхаад л нэг байшин луу ордог болж, нийслэл хотын минь шигүү баригдсан байшингуудын буянаар халуун наранд шарагдаж амьдын там эдэлхээргүй болсон байгаа нь Монгол хүн Америкын ерөнхийлөгчөөс тэс өөр угсаа гарвалтай гэдэгээ онол практикын хувьд баталж чадлаа.
Нөхөдөө ! Хөрст дэлхий дээр зүүний үзүүрт тогтсон буудай шиг олддог хүмүүн заяаны үнэ золбин нохой шиг, задгай мөнгө шиг үрэгдэж байхад харин би гэртээ ачит нам гэгээн засгийнхаа буянаар морин хуур эвдэрч, шатсан зураг хараад өөрийн эрхгүй нулимс урсгаж, суут хөгжимийн зохиолч Фридерик Шопен шиг тийм аугаа урлагын мэдрэмжтэй боллоо.
Нөхөдөө ! Дэлхийд тахал дэлгэрч улс үндэстэн болгон түгшүүр зарлан бодьтой аюул асуй энэ үед би ачит нам гэгээн засгийнхаа буянаар өдөр болгон мэдээллийн хэрэгсэлээр сонгуулийн тухай гоёо чамин сурталчилгаа үзэн, үнэнч шудрага дарга түшмэдүүдээ хараад бахархах сэтгэл төрж өөрийгөө дорд үзэж сууна.
Нөхөдөө ! Ардчилалын үнэ цэнэ, нүүр царай хэмээн орилж энхрий хайрт нам засгийн үндэслэгч их жанжин Д.Сүхбаатарын маань талбай дээр хавар болгон жагсаал цуглаан хийж миний уурыг барж байсан бол ачит нам гэгээн засгийнхаа айлган сүрдүүлэг, авилга хээл хахуулийн ачаар өсөж төрсөн нийслэл хотынхоо төв талбайд амралтын өдрөөрөө аажуу тайван алхдаг боллоо. Улсын нийслэл төв талбайгаа гэр хороолол болгочихоогүй энхрий хайрт нам засагтаа баярлаж сууна би.
Нөхөдөө ! Урьд нь би болон манай гэрийнхэн төсвийн цалингаараа арай ядаж амьдралаа залгуулж шар нар, бор хоногуудыг өнгөрөөдөг байлаа. Гэтэл одоо би ачит нам гэгээн засгийнхаа буянаар авлига гэж юу болох, яаж хүртэх, яаж өгөх талаар бяцхан сургалтанд суугаад хөдөөний бор, улаан царайгаа Орифлемийн гоо сайханы бараагаар дарж, шивтэр бууц үнэртсэн биеээ Hugo-гийн сүрчигээр солиод хуурамч диплом өвөртөлж төрийн алба хаших боллоо.
Нөхөдөө ! Ачит нам гэгээн засгийнхаа буянаар би ардчилалыг цогцлоон байгуулж яваагаа та бүхнийхээ болон энхрий хайрт намынхаа дарга нарт хэлж байгаадаа туйлын их баяртай байна.


27 сэтгэгдэл:
Цогтсайхан агсаны Энхрий намын ивээлээр хэмээх нийтлэлээс сэдэвлэсэн болно.
Ура!
Сайхан хэлсэн байна. Би ч мөн адил намзасгийнхаа ач буянаар олон олон сайхан зүйлтэй өдөр бүр учран золгож байгаа билээ. Энхрий хайрт нам засаг минь улам улам мандах болтугай.
Нөхөдөө ! Ачит нам
Нөхөдөө... Өнөөдөр гадаа ямар гоё байнаа. Ямар ч ажил хиймээргүй санагдаад, албан тасалгааны цонхоор харахад алхаж яваа хүүхнүүд өнгөлөг, өнөөдөр чинь ёстой leisure өдөр байна тиймээ.
Нөхөдөө! Энэ бол маш үг байх жишээтэй мөн үү?
ура ура ура
Ура ура ура !!!! (нэгэн хэмнэлтэйгээр алга ташив)
Эрхэм нөхөр Хасар тун сайхан бичсэн байна. Таныг нам засгаа магтан сайшаасны хариуд гавъяат цолоор шагнаж байна.
ккк. Энэ үхдэл болсон ХУ намыг авсанд нь хийх юмсаан. Ядаж Батмөнх даргын баг байсан бол хятадын коммунист нам шиг удирдлага байх сан. Манай энэ ХУ нам чинь зүгээр л ХУ намын дүрийг ашигласан оппортунистуудын баг л даа. Эд нар аймаар баян, бас хогийн зальтай байгаа биз дээ, ямарч тогтсон үзэл баримтлал байхгүй. Оросууд коммунист намаа шууд татан буулгасан даа, бид ч гэсэн тэгэх байсан юм. Эсвэл бүр эсрэгээр хужаа нар шиг хадгалж үлдсэн шиг үлдэх байсан юм. Энэ нэг орос хятадын холимог загварын жонхуун ХУ нам ч үнэндээ яг амилсан үхдэл шиг л байна даа хөөрхий, шүүрс алдав.
намд мөргөмүү.
Сйхан бичиж. Ингээд сайн сайхнар хараад хийгээд байвал манай улс хөгжинө хөгжинө. Ийм сайхан өөдрөгөөр хардаг хүн байна гэж бодхоор л босоод иржийнэ ш дээ. Хямарч байна гэсээр байгаад Монгол маань хямарчихсан болхоос биш, ккк. Энэ оны нам засгийн гавишгайч цолоор өргөмжилмүүүүү !!!
Талархаж байна өөө
Өөдрөг сайхан бичлэг байна
энхрий хайрт нам засаг мандтугай
Нөхөд өө би ч юугаа мэдэхэвдээ соц нийгмийн үед соосгоо хөхөж байсийм чэн... хэхэ
Амьдрал сайхан байна.
Энхрий хайрт намаа шүтэн мөргөж сөгдөн залбиръюу.
вшд вшшшшшшд..... чи шооо, Нам засаг маань түм бум наслаг хахаха
nam zasgiin buyanaar ih ch yum uzlee ali ni heregtei ali ni heregguig l yulgahaa bailaa iim zasag tortei baihad amidral yaj saihan baihav de unheer haramsaltaiya MONGOL ULS
:)
Гэхдээ чин үнэнээсээ талархах ёстой нэг зүйл гэвэл бидний энэ юу дуртайгаа солиорч бичиж байдаг блог, интернет ертөнц. 90-ээд оноос өмнөх үед байсан бол бид нар бүгдээрээ улс төрийн хэргээр шоронд суух байлаашд хахаха...
одоо ч сууна шд, тэгээл наад хасар чинь долигнож нам засгаа магтаад байна шд :P
юу бэ одоо суух нь битий хэл буудуулж байхад чинь Алуурчин нам тэдний гайхамшигт удирдагч мантдугай ура ура ура
БАСАР АГАА ЯАСАН САЙХАН БИЧЭЭ ВЭЭЭ????? ......... БАХДАВ
hehe chi ch bas goy bichih yumaa
хоёр улсын зэрэг колон гэдэг геополитикын ашигтай байрлал шүү уул нь........