Хүн төрлөхтөний хамгийн том дэвшил нь ам дамжин ярьж ирсэн хэдэн хөгшидийн яриаг баримтжуулан хойч үедээ үлдээх хэрэгсэл болсон ном билээ. Миний мэдэх хамгийн эртний ном гэвэл Philon гээч суут инженерийн МЭӨ 300-гаад оны үед бичсэн Механикийн ном байх юм. Түүхэнд хамгийн анх тэмдэглэгдэн баримтжуулан үлдсэн дайн байлдааны зохиол нь агуу Трой хотын байлдаан байх юм. Номоос хүн ямар нэгэн зүйлийг тусгаж авч өөртөө ашиглаж амьдрал ахуйдаа хэрэгжүүлдэг эд хэрэгсэл гэж би боддог. Тэрнээс биш ном барьчихаад л мөргөж сөгдөөд дотор нь юу байгаа эсэхийг нь мэдэхгүй далдагнаж байх зүйл биш.
Халаасандаа 1000 төгрөггүй нусанхай бацаан хэрхэн баяжих талаар ном бичиж суух юм. Тэрийг нь амар хялбар аргаар баяжих хүсэлтэй залуус нь хачин ихээр сонирхон унших юм. Уг чанартаа бол хэн нэгэн саятан хүн өөрийнхөө яаж баяжсан талаар бичсэн бол би авч уншина. Нэг яхир баагий хайр дурлал атаа хорслын тухай ном бичээд хямдралтай, нэгийг авбал тэдэн хувь нь буяны байгууллагад орно гэх мэт номын үнэ цэнийг унагаасан олон зохиолч гэх халтуурчид гарч иржээ. Зарагдахгүйг нь мэдэрч байгаа юм бол үхсэнээ хийж тэр хэдэн муруй сарий зохиол шүү юмаа хэвлүүлсэн тэнэг вэ !!! л гэж хэлмээр байна. Баахан ном, баахан ном.
!!!
Бага ангийн хүүхэд унших ном нь хөнгөхөн бас амархан салаад уначихгүй бат бөх байх шалгууртай, номд зориулсан тусгай үсэг болон тэмдэгтийн фонт гэж нэг юм байдаг. Номын халтуурчид Arial Mon-гоор л туушиндаад хаячихана. Болсон болоогүй баахан цаас !!! Олон жилийн хөлс хөдөлмөр шингэсэн, яг тан хийсэн тодорхой ишлэл баримттай ном гаргамаар байна. Зарим нь үүр шөнийн заагаар нууцаар орчуулчихаад өөрийнхөө нэрийг зохиогч хэмээн додигор ичих ч үгүй байршуулах нь эмгэнэл.
Интернет худалдаагаар би бээр нэг бус нэлээн хэдэн удаа ном худалдан авч байсан. Номын үнэ цэнэ чинь тэнд л байна. Доод тал нь 100$ байх жишээтэй. Хэрэглэсэн хуучин номнууд нь зуучлагч сайтаар нь дамжуулаад тал үнээр нь авч болох л байх. Гэхдээ хуучин вээрс нь элбэг тохиолдоно. Үнэ дагаж чанар гэж нэг сайхан үг бий. Номоос алт ч замаг ч шүүрдэж болно шүү дээ. Манайд бол нуль ялзарсан ногоон замаг шүүрдэж байна !!!


30 сэтгэгдэл:
ааа яаяаяа манай Хасарын уур их хүрчээ. үнээн үнэн. чухам үнэн. бас тэр нэг нусгай бацаанууд амьдрал гэж ирээл хөмсгөө хэд хэд атируулж аваал лээкц уншдаг болж. болимоорын болимоорын. өөр хэлэх ч үг алга
Аавынхаа зангиа гонжоомыг авч өмсчихөөд өөрөө хоосон байж баяжих талаар надад заадаг нусанхай бацкаанууд хэн бээ
Нэг тохиолдсон явдалаа ярьж өгий та нарт Би нэг өдөр ахын компани дээр нь очлоо ЮҮБИ паласийн яг өөдөөс харсан байранд конторлодог юм Баахан хүмүүс ЮҮБИ палас руу ороод байхаар нь ахын компанид ажилдаг залуучуудаас асуутал алдарт Арго багш маань англи хэл хэрхэн амархан сурах вэ гэсэн лээкцээ орох гэж байгаам гэнээ зайлуул Ахын компаны 10аад залуучууд нь бүгд үзэж сонсох гээд билетийг нь авчихаж Тэгэхээр нь би 10аад залуучуудад нь хэлсэн юм Наад Аргогын лээкц шүү юман дээр чинь ном уншдаггүй амар хялбар хэл сурчих гэсэн тэнэгүүд л очиж байна даг Та нар тэд нараас ялгагдах юм алга гээд хэлчихсэн Ахын компаны хоосон толгойтой хэдэн залуучууд нь одоо хүртэл намайг үзэхгүй шүү дээ Гэхдээ яадаг юм тэд нар бол надаас хэдэн хуруу дутуу хоосон толгойтонууд хахахаха
Би санал эсрэг вайнаа Нөхөөд.Өршөөгөөрэй Ядаж хэвлэлийн хамфаанаа дэмжээд ажилтай байлгаад байгаам биш үү. Бас бус юм бол вайна. Гал асаана энтр
БИЧДЭГ ХЭД НЬ БИЧДЭГ Л БАЙХ ГЭХДЭЭ ЧАДАХГҮЙ ГЭД НЬ УГААСАА БОЛИМООР Л ЮМ БАЙГАА ЮМ ОНЦЛОГ НЬ ЦААД ХЭД ЧИНЬ ИЧИХЭЭ БАЙСАН ГАРУУД Ш ДЭЭ
Үлэмжтэй санал нэг байна аа. Болсон болоогүй баахан номнууд. Нэг талаас нь харвал ном гэгч дахин ссэргэн мандаад байгаа мэт боловч нөгөө талдаа эсрэгээрээ. За тэр нэг илтгэгч нэртэй хүүхдүүд гэж авах юмгүй шүү дээ. Тэр зэргийн лекцийг унших хүн захаасаа авахуулаад олон байгаа. Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц гэж нэг үг бий дээ.
Миний бодлоор бол хэн юу хийх нь тэр хүмүүсийн л асуудал гэж бодож байна. Угаасаа эрэлт байгаа учраас л бичиж байгаа. Зарагдаж байгаа болохоор л бичиж байгаа гэсэн үг. Харин сайн муугийн асуудал бол тусдаа хэрэг. Цагийн шалгуураар муу нь хасагдаад, сайн нь үлдээд л явна шүү дээ. Огт юу ч хийхгүй байснаас муу ч гэсэн юм бичиж байгаа нь сайшаалтай. Энэ олон муу дундаас өрсөлдөөн үүсч сайн номнууд гардаг болох байхаа гэж бодож байна. Миний л бодол шүү дээ.
ном шиг ном уншаад сайн мэдээлэл авна гэдэг өвснөөс зүү хайхтай адил болчихсон доо хөөрхий
Чанаргүй номыг мэдлэг нимгэн нь л авч байгаа. Зах зээлийн хуулиар багасах байлгүй дэ, дэмий цаасны гарз бүтээлүүд.
Гүйэээ мөн үнэнийг шууд хүүрнэн өгүүлсэн байх чинэээ
Зөв зөв. Над мэт шиг нусанхай бацаан сээгс мээгс бичээд яршиг болимоор юм байна. Гэнэт ичив.
Ер нь бол тийм. Аа гэхдээ ямаршуу зэргийн ном бэ гэдгийг нь бол зах зээлийн хууль шийдээд өгч байгаа юм. Лангуун дээрээ хөгширч байгаа номуудыг бодоод үздээ. Тэд нар яг ямар ном бэ? хэхэ. Бас тэр олон номон дундаас гайгүйг нь олоод уншина гэдэг бас нэг талаар уншигчийн мэдлэг, боловсролыг хэмжих нэг индикатор гэж би ойлгож байгаа. Өөр бас нэг юм байна. Монголд гадны бүтээлээс халтар хултар юм орчуулаад өөрөө зохиосн гэж худлаа шаагчид их олширч ном болон зохиогчдын нэр хүндийг унагаж байгаа нь үнэн. Уг нь нэг үеэ бодвол хүмүүс овоо эргээд ном уншдаг болчихож. ЭНийг нь хялбар аргаар мөнгө хийх гсн сонирхогчид баллаж байна даа. Бас тэр Лектор гэж өөртөө цол хайрласан бяндруунууд байна. Тэд нартай бол би ярькуу. згр зайл гэж хэлий даа. ккк. За үзэл бодлоо хуваалцлаа. Андын бичлэгтай санал нэг байна. Иймэрхүү юмны талаар бид бичих л ёстой.
Манай БАНЖИГ-аар дүүрэн зохиолчид байна цаана чинь... Мань чинь уг нь ганц гайгүй ном орчуулаад гаргачихъя гэж бодож байсан. Одоо тэгээд энэ олон номнуудад дарагдаад бүтэхгүй талруугаа хандаж байх шиг байна да хөөрхий
нээрээ монголд хэн дуртай нь юу ч гэж бичээд хэвлүүлээд зарсан болдог болжээ. гэхдээ гол нь хүмүүс түүнээс шүүж унших хэрэгтэй юм болов уу? энэтхэгт ном хямдхан олон хувь хэвлэгддэг бас номын дэлгүүр байнга хямдралтай.Хүмүүс харин дэлгүүрт сууж уншиж үзэнгээ юм ууж тухтай нь аргагүй номоо сонгодог юм байна. Манайхан шиг хавтасыг нь хараад авхаас өөр аргагүй, худалдагч нь удаан уншвал авхынмуу гүй юу гээд муухай хараад байдаг бол одоо бас хэцүү л юм даа.Харин орчуулгын ажлыг зүгээр худалдаж аваад нэрээ тавиад ном болгочихдог хэл ч байхгүй мөнгөнөөс өөр юмгүй хоосон толгойт зохиогч зөндөө олон.Хэдэн сар орчуулсан миний орчуулгыг нэг өдөр ном болгочоод өөрийнхөө нэрийг тавьцан надаа бэлэглэж байвал яахуу. Би тэгхэд зүгээр л ажилдаа хэрэглэх гээд хийлгэж байгаа юм байна л гэж бодож байсан. Найруулгын алдаа ч зөндөө хийсэн, яг тэр хэвээр нь шүү. Засах хэрэгтэй ш дэ ядаж 29
YUN HUDLAA YUMAND SANAA ZOVSON YUM DEE. HII DEMII ED ESEE UHUULEED. SETGEL ZURH GEGCHTEI SANAL NEG BAINA. NOM UNSHDAG HUMUUS NI ENE NOM YAMARHU NOM BE GEDGIIG UURSDUU MEDDEG BAIH GEJ BODJIINOOO
би л авч уншкүү, би л сонскүү байвал болоо, бусад нь хамаа алга, амьдрах л гэж ядаж яваа биз зайлуул гсн.
хөгжлийн нэг л шат шүү дээ. юм хийж сурах гээд л байна. цаг хугацаа, зах зээл нь сайхан шүүгээд өгнө дөө. бас нөгөө авах гээхийн ухаан нтр гээл томроод байвал болийшд.
Хөгжил дэвшилийн туулах ёстой цаг хугацааг би дэмжиж байна үгүйсгээгүй Энд үнэ цэнэ ярьсан бөлгөө Эхлээд ойлгох хэрэгтэй л дээ юу бичсэнийг
аа зах зээлийн системийн нэг "сул тал" энэ ч байж мэднэ. Зарагдаж л байвал одоо тэгээд л шалбаагны үс ч хамаагүй л зарах гээд л үзнэ дээ гэж. Гэхдээ аяндаа тэгээд нэг зүгшрэх биз. Яана а миний бичсэн номыг л хэлээгүй байгаасай гэж бодсоор гарав, ккк. Гэхдээ ном ч одоо дүүрч, дургүй хүрвэл хогийн сав руу шидчихнэ. Бидний ходоод руу орж байгаа хоолыг яана, ер нь юу л бол юу гутгаж өгөөд байх шиг байгаа юм, энэ хоолон гэрүүд.
Миний бодлоор бас номыг арай шинэлэг төвшинд гаргах хэрэгтэй болсон шиг санагддаг жишээ нь одоо гадагаад номнууд бол бүгд CD-тэй болсон байна шд дотроо номын зохиогчын мэдээлэл вэбрүү үсрэх линк тэгээл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан сонсох хувилбар гээд л Надад цалинг өгөөд завыг нь гаргаад өгвөл би мэргэжлийнхээ хүрээнд Монголынхоо хээ угалз дүрс үсэг соёмбо гээд л бүгдийг нь багтаасан номыг цахим хувилбартай гаргахсан гэж боддог шүү одоо байгаа номнууд нь шинээр хэвлэсэн ч дээр үеийн гараар зурсан хувилбараа сканндаад л хэвлэчихсэн байна лээ ашиглах гэхээр заавал дахиж зурах шаардлагатай болоод байгаан түүнээс тийм ном гаргаад ашиглах эрхийг нь нээлттэй орхичихмоор л санагддаг юм
Мэдэхгүй юм даа, би л лав Хэрхэн баяжих вэ гэдэг ном харангуутаа бичсэн, орчуулсан эзэд нь яагаад овойж оцойтлоо баяжаагүй юм бол? гэж боддог шд.
нэг шүүлтүүр эсүүл нэг цензуур тавьдаг газар байдаг билүү гүү билүү
Сайн байна уу хасар ах надаа сээгий үлдээсэнд байрлалаа би юу би шив шинэ кк Бичсэн юм тань үнэн л юм байна дөө за амжилт
Нэг порно од гарч ирээл "зарим хүмүүс сээксийг хийх гэж гурилдаад байна, Та нар больцгооо" идар гэсэн гэнэ билээ. Тэгсэн чинь хүмүүс бүгд л сээгс хийх эрхтэй гээд сээксээ хийсээр л байж гэнээ. Бүгд поорно од шиг оцогонож, хөхөж идар чадахгүй ч үрээ тогтоогоод болоод л байж. Сээксийг зугаацах гэж, сайхан мэдрэмж авах гэж, үр тогтоох гэж эсгүол мөнгө олох гэж ч хийж болышд. Сээкс болгон сонгодог байх албагүээ.
shaadag ulemj surguulid bxdaa arxidaal tamxidaal yavj bsnaas chinii nom unshdag bsniig chen sanaxguim bn shyy xamaa hahhh
Ном гэж ярисан хойно нэг юм хэлэхэд Энэ мөнгөтэй баян хүмүүс нь /эсвэл өөрсдөө нэг сайн хэвлэлийн компани байгуулдаг сан жуу/ хэвлэлийн компаниудаа сайн дэмжээд тэд нар нь гадны тэр сайхан сайхан номнуудын эрхийг нь худалдаж аваад мэргэжлийн орчуулагчид нь мэргэжлийн өндөр түвшинд орчуулаад гаргаад байдаг ч болоосой.
uuuuuuuu
tgd unshij taniltsaad avna biz. ym chne muugaasaa sain luu hugjdug ym bgaz d neg l uurtai hun. zohiolchiig n olj uulzaad helvel iluu ur duntei bishuu. end buhimdahiin orond uuruu tm bolovroltoi bl hasar gdg nereer nom gargachaach d tgd
Гарцан за
hun bolgon mungu oloh uur uur zamtai. hun bur hichech huseltei