Төрийн дайсан + Алга ташилт

Эдийн засгийн хямралтай үед хямдралтай өдрөөр нь Тэнгист гарч байгаа "Төрийн дайсан" хэмээх уран сайханы кино үзэв. Киноноос шүүмжлэх зүйл их л байлаа. 35-ийн хальсан дээр киноны зураг авалтаа хийсэн байсан нь сайшаалтай боловч гэрэлтүүлэг жоохон муу хийгдсэн юмуу даа гэсэн бодол төрсөныг нуух юун. Жүжигчид нь харин дажгүй үнэмшилтэй тоглосон байна. Сүүлийн үеийн өнөөх хэдэн бацаануудаасаа хувь илүү байгаа гэдэгээ харуулж чадсан байхаа гэж бодож байна.

Кино ид шийдвэрлэх хэсэгтээ орж хэрэг явдалын учиг тайлагдахын зэрэгцээ үйл явдалд хачир болгон найруулагчын оруулж өгсөн туслах дүр болох Дугаар №12 надад таалагдсан гэж жигтэйхэн. Киноны төгсгөлд Дугаар №12-ийн хэлсэн үгний дараа үзэгчид алга нижигнүүлэн ташиж эхэллээ. Уул нь кино нээлтээ хийгээд хэрэндээ л удчихсан байсан юмсан. Гэтэл үзэгчидын оройд нь ортол киноны гол санаагаа илэрхийлсэн дүр бол яахын аргагүй Сэтгэц эмгэгийн клиникийн өвчтөн Дугаар №12 байлаа.

Бидний амьдралд шудрага бус байдал яаж өрнөж байна, авилгал хээл хахууль бидний алхам тутамд тохиолдож байна. Би чи таны амьдрал энэ хэдэн зүйлгүйгээр урагшилахгүй байгаад шүдээ зуун тэвчиж л сууна шүү дээ. Ганцхан хоромд хорсол зэвүүцэл нь алга ташилтаар тайлагдсан болов уу. За тэгээд Монголын кино урлаг өсөн дэвших болтугай. Цаад хэд чинь одоохондоо мөнгөгүй бас сэтгэхүйгүй байгаа юм. Мөнгөтэй болсон цагт сэтгэхүй урган гарна тэр үед л дажгүй кино хийх байх. Одоохондоо ч хэдүүлээ хийсэн халтуурны киног нь үзэж тэр хэдийгээ жоохон мөнгөжүүлье аааааааааааайййййййййййййййййййййййн...

8 сэтгэгдэл:

null
maral (зочин)

uzeltgui bolchloo, hun asuuval lag uzsen yum shig chinii bichsnees uuruu uzsiim shig yrial yrial yvchiishd kkk mun uu?

заяц (зочин)

кино ч бай юу ч бай манайхан бас маш хурдацтай хөгжиж байгаа гэж бодож байгаашд

Давка (зочин)

Би ч угийн үзий л гэж боджийсийн......

Загас (зочин)

Сайхан кино болсон байна лээ. Элдвийн илүү дутуу хэсэггүй, хий багатай кино болсон байх гэж бодож байна. Таалагдсаан таалагдсан Туслах дүр Гүрбазар нь энэ киног их гоё чимсэн байна лээ

Хэрлэн (зочин)

Маралаа зөв зөв яааг үзсийм шиг ярихад л болоо хахаха

Pearle Deppsu (зочин)

Тэр бугширсан заваан зүйлүүд нь бидний амьдралд хэмжээ хязгааргүй мэдрэгдээд эхэлсэн болохоор хүмүүст жигших сэтгэл төрчихсөн гэж бодоод байгаа.

freedom writer (зочин)

yooo mgl shine garjaagaa kinonuudiig uzhiig ymr h husjinoooo

seruun (зочин)

dugaar nr.12 ni yamar utgatai bsin bi ch er ni tsartssiin jum shig bnoo

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)