ЗУНЫ ТУХАЙ БОДРОЛ /монолог/

Агаарын хэм, аадар бороо, аянга цахилгаан, хуй салхи...

Голын эргэ хавьцаа өнгө нь хувьсах цэцэгстэй хүмүүний хуурамч сэтгэлийг төсөөлөх ч хаашаа юм. Гэхдээ л цэцэгс надад худал хуурмаг зүйлийг ургуулан бодогдуулахад тусалдаг. Цэцэгт баярлав. Өнгө, гэрэл, үнэр танар нь зуныг ганц чимдэг байх. Зун надад олон удаа шартаж хэвтэх боломжийг өгдөгт нь тэгтлээ би их баярладаг байх.

Нар дэлхийг өршөөлгүй харгис гэрэлээрээ төөнөөд, шараад, хайраад шатаачих гээд. Хуй салхи дэгдэж үүлсийг хуурай газар зөөж авчираад аадар бороо оруулчих гээд. Хаа нэгтээ хөдөө хээр талд нэг тарвага хошгорч байгаад буудуулж үхээд ходоод баярлуулчих гээд. Өвс идэж мөрөөрөө явж байгаа хонийг амьдаар нь гэдэсийг нь хүүлж алаад хорхог хийж найралчих гээд. Махны дараа 100 грамм татчихвал амралт сайхан болчих гээд. Усанд чулуу мэт живэх над шиг хүн сэлээд сурчихвал загастай барьцаж далдаганачих гээд. Саам ууж ходоод гэдсэн дэхь хог хаягдалаа доод сүвээрээ гаргачихвал сайхан болчих гээд. Аянга цахилгаан цахилж газар дэлхийд амьдрах цэнэг өгчихөж байгаа юм шиг сэтгэчих гээд. Дэгээнд сэт шаагдсан амаараа ''амь авраач'' гэж хэлчих гээд загас тийчигнээд "алтан загас"-ны үлгэрт ах нь итгэхээ больсон гэж хэлэх шиг заналтай нь аргагүй шарж, чанаж идчих гээд. Хөдөө хээр тэнүүчлэхтэй зэрэгцэж овоо болгон дээр чулуу өргөж зам мөрөө засчих гээд. Гэрийн эрэгнэг хавьцаа хөхүүртэй айраг арааны шүлс гойжуулж ходоодонд исэлдсэн урвал явуулчих гээд.

Хурдан морь дэлхийн хөрсийг туурайгаараа зодож байгаа юм шиг харагдаж, хүчит бөхчүүд нь 9-ийн даваандаа "Очир ахаа миний бяр дуусчиж" гэж хэлэх эрхгүйгээр ач тач үзэлцээд, хөвчлөн татсан нумнаас тийрэлтэт пуужин эх газраас тасарч байгаа мэт сум нь үсэрч гараад... Яа яа яа зун цаг сайхааааан...

18 сэтгэгдэл:

null
AntiDotE (зочин)

Сонин л юм бодогдуулж байна.

саншайн (зочин)

сонин л монолог байна

turihan (зочин)

ахын бичлэгийг уншчихаад ажлаа таслаад айраг эргүүлээд явчих гээд ... айраг яриад бүх шүлс гоожуулчих юмаа. айраг уугаал, тарваганы боодог идчихвэл жаргах гээд

gump (зочин)

хэдэн пиав ууж гудамжаар алхах гоолиг охид харчих гээд

Арслантай авдар (зочин)

Барьсан загасаа буцааж тавиад байгаль дэлхийгээ хамгаалчих гээд

itsme (зочин)

...чих гээд... гээд биччих гсн чинь бүгдий нь бичээаяцан байхын. найс бичлэг

maral (зочин)

tehh, zun tsag ch goy shoo

Давка (зочин)

Зун цаг сайхаан...... даанч хэзээ зун болох гээд байгаан бол бүү мэд..... бичлэг чинь таалагдчих гээд.....кккк

БОРОО (зочин)

Орой болгон Татарчуудад хорлогдчих гээд

anime (зочин)

кэлээд юүкэв, күүхнүүдийн банзал 2 юмны завсраар орчих гээд би тэрийг нь гаргаж туслачих гээд, бороо 7 хоног шиврэхийг хүлээж насаа илээчих гээд асуудлууд бас бна а бн

3apaa (зочин)

Хорхой хүргэчлээ...

ntsoom (зочин)

Жаахан хар талдаа л юм Тэгэхдээ сайхан бичсэн байнаа.

Janna (зочин)

Mongol ruugaa setgel doglood nischih geed...Eroosoo margaash Kabulaas nisleee...yadiin...gsn

freedom writer (зочин)

Mongol nutag min goy shuu....udku ojnoo doo goy

maya (зочин)

хөдөө сайхан байгальд гарахийнсан даа...

tarnitai anchin (зочин)

ажлаа хаяад явхаар сайхан бичсэн байнашөө энэ зун ямар эрт эхлээд байна аа 6 сарын 19 цас орж энэ тэр айн . заза тэрчяахуу зжг сайхааан

Гандирс (зочин)

Айраг гэсэн хэсгийг уншаад арааны шүлс асгарчих гээд... very nice

Зочин (зочин)

.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)