Аврага тахимдаад хөөлөө морьдлоо аа яа яа яа аврага тун ч гомо юм хийлээ дээ... Бөх бөх бөх... Би ч ямар бөх сонирхох биш гэснээс энэ жил 5-ийн даваанаас эхлээд төв цэнгэлдэхдээ бөх үзэх гэж байгаа. Дуран олж байгаад бөхөө үзээд байдаг хэрэгээ хэрвээ унтчихгүй л бол шүү дээ. Олон хүн гомо юм хийхийг нь харах юм биз дээ зайлуул. Манай бөх ч бас хүнд сурталтай лүд шүү дээ. Хүлээлгээд л байна хүлээлгээд л байна. Барилдах гэснээ болиод аяга цай уугаад явчихна, байж байгаад зодог шуудагаа янзлангаа үзэгчидийн суудал дээр байгаа авгай руу харж нтр ёстой хүнд сурталтай салбар байгаам. Болдог бол зохих газраар нь шалгуулах юмсан.
Жил болгоны наадамаар айраг ууж өөрөө сур харваж л байсанаас биш сур харвааны талбай руу цухуйдаг ч үгүй юм. Хажуу дахь хүнээ онох гээд байгаа юм шиг эвгүй харагддаг болохоос биш уул нь ч надад ганц таалагддаг наадам нь юм байгаам. Аз гэдэг сохор юм аа харин мэргэн хүн...
Морь аймаааар гоёо... Морьтой ч болоосой... Морь унах мотоцикль унах зарчмын хувьд ялгаатай боловч нүүр халтайж хар царайлдагаараа ижилхэн. Гэснээс одоо хүртэл унадаг дугай унаж чаддаггүй хүн энд нэг ширхэг байна айн. Чи өөрөө морь унаж чадахгүй байж гэж хэлэх байх л даа энэ хүн. Чадна за морийг бол унана бас морьноосоо ч унана. Гайгүй нэр цуутай хүн болгон л морьноосоо унадаг гээ биз дээ.
За за баахан худлаа дэмий юм биччихлээ. Сайхан наадаарай. Ингэхэд яагаад заавал наадамаар хуушуур иддэг юм бэ? Надаа ёстой утгагүй санагддаг юм. Халуун наранд хуушуур хайрах ч дээ.


13 сэтгэгдэл:
Яанаа бичас дугуй унаж чаддаггүй шт......ккк Гэснээс наадмаар хордлого авбаа...... Хуушуур чинь бас биед муу хоол тэ? хэхэ би баахан янзүрийн юм биччлээ....
эцсийцэст дугуй унчаад энэ мэтчилэн солиороод явах амархан дугуйнаас буугаад пиав уух хэцүү шүү
Сайхан наадаарай
Миний хувьд наадмын гагц том бэлгэдэл чинь хугушугур юм байгаа шд. Сайхан наадаарай.
КККК ДАВКА ЧИШШ ЧИМЭЭГҮЙ ТЭРИЙГ ЧИНЬ ЧАДНА ЧАДНА ГЭЖ ХУДЛАА БУРЖААГААЛ ЧАДДАГ БОЛГООД ХАЯЧИХ ХЭРЭГТЭЙ БАЙХГҮЙ ЮУ ГССС ХЭХЭХЭ САЯ ЧАДНА ЧАДНА ГЭСЭЭН БАЙГААД АХЫН МАШИНЫГ БАРЬЖИЙГААД ЖАЛГА РУУ ОРУУЛААААД ХАЯСАН ГҮЙ ЭЭЭЭ НААДАМ ГЭЖ ТЭНЭГ БАЯР БАЙНА АА ГҮЙ ЭЭ ОДОО ХЭНД САЙХАН БАЙДАГ БАЙНА АА ХАР ХАЛУУНД ТЭГЭЖ ЯВАХ ЯДЖИЙТАЛ ЗҮГЭЭР СУУХ УНТААД ХЭВТЭХЭД ДУРГҮЙ НАДАА ХИЙХ АЖИЛ Ч ЗУГААГАА ГАРГАХ Ч ЮМ ОЛДОГГҮЙ ГАЧИН БАЯР МАРГААШ БИТИЙ БОЛООСОЙ
За сайхан наадаарай хасараа. Морио хараад. бөхөө үзээд. Сураа уухайлаад сайхан наадаарай.
Сайхан наадаарай!би морины уралдааныг л үзэх дуртай даа.Тэр хуушуур ч дэмий дээ
Сайхан наадаарай. Төв цэнгэлдэхэд таарч магадгүй л юм байна.
Сайхан наадаарай!
сайхан наадаарай
яг үнэнийг хэлэхэд морь, бөх, сур 3н алийг нь ч сонирхдоггүй шд тэгээд бас монгол гээд байгаа аяндаа нас яваад ирэхээр сонирхох л байх даа ямар ч байсан сайхан наадаарай гол нь юуг тэмдэглээд баярлаж байгаа билээ гэдгээ бодох юм бол гүрээ ахын хэлдгээр хамрын самсаа...
анд сайхан наадаарай морь унаж сурах амархан эхлээд баахан бөгс хөндүүрлэнэ тгд л болоо дугуй унаж сурах амархан эхлээд баахан бөгс хөндүүрлэнэ тгд л болоо
морь аймаар гоё,,,