Чингис тэгж байсан, Тэмүжин ингэж байсан, сүүлдээ Чингис энд яг баагаад сууж байсан гэх мэтийн л юм ярьсан бичсэн уншсан олон хүмүүс байх юм. Тэнгэр угсаатай, тэнгэрлэг байх, тэнгэрлэг орших , тэнгэрлэг бааж шээж юм байх өө бүүр сүүлдээ. Анхны ухаант хүн үүсэж буй болоод 40'000 жил болж байхад цаад Бат-Отгон гэж нөхөр чинь 900'000 жил болгоод хаячихлаа өчигдөрхөн. Тэнгэрлэг хүнээс тэнгэрлэг лекц сонсоод тэнгэрлэг пиво ууж тэнгэрлэг идэж уугаад тэнгэрлэг бааж шээгээд тэнгэрлэг яриа хөөрөө хийгээд тэнгэрлэг согтож нтр тэнгэрлэг хэдэн хүмүүст чинь тэнгэрээс тэнгэрлэг бороо ороод өчигдөр ч бас ч гэж хэрэндээ л тэнгэрлэг сайхан байлаа. Ёоо ямар олон тэнгэрлэг оруулчихваа би чинь.
Шинжлэх ухааны академи гэж нэг сайхан газар бий. Тэнд чинь улс орноо хөгжүүлэх хөгжлийн гол гол үзэл баримтлалуудыг гаргаж ирдэг хүмүүс байдаг юм. Гантай үед ургадаг буудайн сорт, утаа бага гаргадаг нүүрс, хотын замын сүлжээг зохицуулах төлөвлөгөө, физик химийн том том нээлтүүд гэх мэтчилэн том жижиг манайханд тулгарсан олон асуудлуудыг шийдвэрлэж улс орноо хөгжүүлэх учиртай улс юм байгаам зайлуул. Гэтэл яав хийдэг ажил нь энэ одоо би та нарт хэлье. Чингис өвөөгийнхөө тухай олон боть ном судар, зун болохоор л хэдэн хүрз жоотуугаар зэвсэглэсэн булш судлаачид хий хоосон тэнгэрлэг юм ярьж улсын хөгжлийг хойш татсан эргүү малуудаар л дүүрэн байх шив дээ. Шинэ сортын буудайн үр гаргаж авахын тулд тэнгэрлэг юм ярьж тэнгэрлэг буудай гаргаж авнаа гээд тэнгэрлэгээр бодож сэтгэнэ гэж байхгүй шүү дээ. Цаана чинь биологийн шинжлэх ухаан гээч юм хөгжөөд байна. Биологи судлахын оронд тэнгэр судлаж байгаад тэнгэрлэг буудайн сорт гаргаж авах юм байхөө. Тэгээд ер нь бол Монгол улс тэр чигтээ өвчинтэй байна. Сэтгэцийн ямар нэг өвчинтэй сэтгэцийн хийрхэлтэй байна тэрийг нь Арго, Давааням, Бат-Отгон мэтийн увайгүй л*л*рууд нь ашиглаад мөнгө олоод байх юм. Тэр хэдэн номыг нь авч мөнгөө үрж байсанаас Монгол хэлнийхээ дүрэмийн сантай ном худалдаж аваад блогоо дүрмийн алдаагүй сайхан биччихдэг болчихвол ач тустай юмуу даа.
Тэгээд Чингис өвөөгөө тэнгэрлэгээр яриад, тэнгэрлэг юм бодоод сайхан хөгжөөд бай хөгжөөд бай. Тэр хооронд чинь бусад улс орны эрдэмтэд улс орноо өөд нь татах янз бүрийн судалгаа шинжилгээ хийгээд хөгжөөд байна.
Угтаж мэдээд, тосож бэлдээд, тэсэж үлдэх /Өчигдөрийн шизотой хүнээс сурсан үг юм байгаам/


44 сэтгэгдэл:
XACAP Great liars are also great magicians.
хахаха чи нээрээ. гоё бичжээ гоё бичиж. ялангуяа тэр шинжлэх ухааны академийн талаар
чи тэгэж бүхэл бүтэн 2 цагаа алдаж байхаар чимээгүй гараад явчихгүй яасан юм???Би тэрийг л ойлгоогүй.Чамайг тэнд хэн ч албадаж суулгаагүй.Сүүлд нь хий дэмий цагаа үрлээ гээд.Чи бас өөрөө хийрхэлтэй нөхөр байна шүү.
Яадаг юм амарч байгаа хүнд юу л байна цаг л байнадаг
Угтаж мэдээд, тосож бэлдээд, тэсэж үлдэх кккк хурдан хэлвэл гоеэн байна лэ тэ :P
Ёоох, ёстой яааааг үнэн.... Монгол хэлнийхээ дүрэмийн сантай ном худалдаж аваад ОВГОЛСОН гэж биш ОВОГЛОСОН гэж зөв бичиж сурахаас эхлээд ажил их байна шүү тээ?
СанШайнаа хурдан хэлээрэй тэр нь гоёо Ёоох ингээд л хэрэгжээд ирж байгаа юмаа гэж засчихлаа МайНөүтс
Угтаж мэдээд, тосож бэлдээд, тэсэж үлдэх...Энэ үгийг хэд хэд хэлж байж цээжилсэн шүү...хэхэ
Анх сонсоход яг нөгөө элээ хэрээ галуу 3 гэж байгаа юм шиг л байсан хэхэ
Амарч байгаа юм бол юундаа цагаа хий дэмий үрлээ гээд орилоод байсан юм.Хүнийг бас хүндэтгэх хэрэгтэй.
өчигдөр хамаг хүмсүүдын өвчинг хөдөлгөжээ манай хасар балайртал авсан байна ш дээ би бол заримын ч ойлгохгүй юм байна хэхэхэ
За ойлголоо ЗОЧИН гуай ядаргаатай л*л*р вэ чи нэр усаа ч бичихгүй аймхай гөлөг чинь
Өнгөрсөнөөрөө бардамнах нь сөхөж буйн шинж
ээ мөхөж гэх гээд
Сөнөж буй улс түүхээ ярьдаг Хөгжих гэж байгаа улс ирээдүйгээ ярьдаг
Угтаж мэдээд, тосож бэлдээд, тэсэж үлдэх энэ чинь л одоо тэнгэрлэг байх аугаа их монгол суу ухаан юм байгаам шдээ кк
Түүхийг ярих биш бүтээх нь илүү чухал. Бороо 3:23-гаас
тэхдээ энэ хандлагуудаас би нэг юм олж хараад байгаа. Ко нийгэмийн аливаа асуудалд хандах хандлага ийм байгаа биз. Нэг бол бүүх юмандаа нялзааж ирээл нялганана. Муулахдаа хүртэл үнэн аймаар. Миний багад америх гээч орныг чинь газар дор ортол муулдаг байв. Би лав 8 настай байхдаа АНУ-н ерөнхйилөгч Рейганыг аав нь 1-10 хүртэл тоолж сургахдаа байлдааны онгоц тоолуулж байна гэдэг нэг тиймэрхүү юм уншиж байсан аа ер мартдаггүй юм. жаахан ч байж, байлдааны онгоц тоолоод сууж байгаа рэйганыг төсөөлөөд дотороо аягүй айж энэ тэр.
Түүхээ мэдэхгүй хүмүүн ойд төөрсөн сармагчин лугаа адил. /Та бүхнээс тэнэг хүний үгнээс/
энд нэг юм ажиглалаа
уучилаарай, чамаас айсандаа зочин гэдэг нэрээр ороод байгаа юм биш.Би энд блог бичдэггүй болхоор ийм нэрээр ороод байгаа юм.Хэрвээ чи намайг хэн болохыг мэдмээр байвал би тэр зураг аваад байсан нөхөр байна.
Яг үнэн. Тэр түүхийг мэдсэнээс тархиндаа өөр зүйл хийжийсэн нь дээр. Тэр Бат отгон зарми зүйлийн талаар яг хажууд нь хараад суужийсан хүн шиг ярижийлээ шүү тэ? Гэснээс тэр тэнэг үгээ ямар их хэлвээ тэ? Инээдтэй чимшиг.....
зУРАГЧИН БАЦААН ЮМ БИДДЭЭ ЧИ Ч ЮУГАА МЭДЭХ ВЭ ДЭЭ АХЫН ДҮҮ ОЧИЖ СООСГОО ХӨХ
яг юу яриад байгаагаа мэдэхгүй байж үхсэн баасаараа намайг соосгоо хөх гээд байнаа???чи миний талаар юу ч мэдэхгүй байж бацаанаар нь дуудаад айн?чам шиг ийм хэт хийрхэлтэй нөхдүүд зөндөө байдын.
Эдгээр хүмүүс амьдрах арга нь энэ юм байх гэж боддын. Элдэв агуу ихийн өвчинөө ярьж ном бичиж зарж ядуу ардаа холгох
gehdee tanuud mungu oloe gej bodood ch bichij chadahgui yum chin dee, amar bish shuu de hu, hicheel zutgel sonirhol zav zai medleg bjeej l hiine, ta nar shig hiirhsen humuus bochij chadahgui l bhgui yu da
ийм ном бичиж чадахгүйгээрээ бахархнам би
Би ч арай ч ийм юм бичиж суух галзуу хүн бишээ Харин номны тухайд гэвэл хоёр ч ном бичсийн шүү тэгж ярьвал
Yostoi unen yum bichij. Bat Otgonoos buruug haihaas iluu bid uursduusuu l haih heregtei. tiim shizotoi yum bichdeg garuudad itgeed yavaad baidag garuud bidnii diilenh olonh bolchood bna shu dee.
өнөөдөр хүмүүс тэнгэрээр өвджээ. балай юм. гэснээс гамп гоё хэлсэн ийм ном бичиж чадахгүйгээрээ бахарханам гэж. хэ хэ
"Угтаж мэдээд, тосож бэлдээд, тэсэж үлдэх" энэ тэр "Монголоор амьдрах ухаан" нь юм уу?
Өнгөрсөн үе гэж өнгөрсөн үеийг л хэлдэг. Бид өнгөрсөн түүхээрээ хэтэрхий бахархаад, цээжээ дэлдээд юу олов. Өнгөрсөнөө март, эх түүхээ хая гэж байгаа юм биш. Мэдээж өнгөрсөн түүхээ мэддэг байх хэрэгтэй. Гэхдээ бид дэндүү хийрхэж байна. Бүр арай дэндүү шүү. Монголчууд Чингэс хааны нэрийг хэдэн жил зарж идэх гээд байгаа юм бэ. Одоо боллоо шүү дээ. Арай өөр зүйлд анхаарлаа хандуулах цаг нь нэгэнт ирчихээд байх шиг. Монголчууд өнгөрсөнөө биш ирээдүйгээ харвал харин мандан бадрах биз гэж бодох юм.
Үнэн сайхан бичжээ. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 76-гийн заримаас Улаанбаатарыг Чингис Хот гэж нэрлэе гэсэн санал хүртэл гарч байсан. Магадгүй 810 жилийн ойгоо бодсон юм байлгүй ямар ч байсан тэгж нэрлээгүй. 76 маань их ухаантай юм болохоор дараа дараагийнхаа ойг бодолцдог юм шиг байгаа юм. Юм болгоныг Чингис гээд нэрлэчихээд хэзээ нэгэн цагт Чингис гэж нэрлэх гээд нэрлэх шинэ юм олдохгүй бол яана.
ENE XACAR BUGDIIG MEDDEG YUM SHIG YASAN SAGSUU ZALUU VE. CHI NEEREEE ENE BLOG DOTROO L ER BAR BAIHAA BAAS HURGECHLEE BUUR
hasar chi ooroo heterhii hiirhuu yum bna aa
hasar unen zuil bichjee bid tengerleg deedsiin udam gej yarisaaar baital hudalch bolj guitslee odoo hiih buteeh zuilruugee oroh heregtei. minii bodloor yamar ch tuuhee nariin medehgui bj manai chingis khaan geed l ih haaniihaa neriig barina. getel ih haaniihaa managementiig ni bid nariin sudalj tuund ni suraltsval zui bhaa. bidnii ulsiiin hogjil hii hooson ih haanii udam gej bardamnaad irehgui bhaa
тэнгэрлэг post байна, ха ха ха :)
Hasariin hundsen sedev unen sh dee. Bi Chingisiin hoid dur bna geh ni holgui tenegteed l Chingisiin academi ch geh shig hunii tarhi tolgoi erguulsen mungu oloh geed yadchihsan humuus ali 800 jiliin terteegees dandaa amidaaraa yavaad bidend ulger yarigsad ih l bolood bgaa sh dee. Ineedtei ni dandaa altan uragiinh gedgee meddeg humuus ih olon bolson sh dee.
Тэнгэрлэг сэтгэгдлүүд байноо :)
Ёстой fifty fifty л гэж хэлмээр юм байна. Бат-Отгон гуайн тухайд "Хүн болохуй, хүн байхуй"-г нь уншаад үзээрэй. Тэр лекц бол жоохон туйлширсан байна лээ.
hi ta nar tuuheeree duu toglo
hi ta nar tuuheeree buu toglo
hi ta nar tuuheeree buu toglo
hi ta nar tuuheeree buu toglo