''Эрдэнэт'' уулын баяжуулах үйлдвэр /ГОК/ нь Монгол Зөвлөлтийн агуу их найрамдалаар сүндэрлэж гэнэ. Үнэн худалыг нь би ялгаж салгаж чадахгүй юм. Гэхдээ нэг түүх өгүүлье. 1970-аад оны үед дэлхий зэсний хэрэгцээны ихэнх хувийг Чили улс хангадаг байжээ. Гэтэл 1974 онд армийн генерал Аугусто Пиночет төрийн эргэлт хийж Чили улсын ерөнхийлөгч болов гэнэ. Ерөнхийлөгч болсон даруйдаа мань хүн манай Зөвлөлтийн ах нарт зэс ахиж нийлүүлэхээсээ татгалзлаа. Тухайн үедээ Америкын шахалтанд орсон уу аль эсвэл Нацист үзэл нь нөлөөлсөн үү чөтгөр бүү мэд. Зөвлөлт ах нар яаралтай өөрсдийн зэсийн хэрэгцээгээ хангах ариун дайнд морьдлоо. Мэдээж хэрэг өмнө нь илрүүлээд байсан Чин ван Ханддоржийн тахилгатай Эрдэнэтийн овоо анхаарал татав. Монгол улсын хувьд өнгөрсөн зууны гарамгай бүтээн байгуулалт эхлэх нь тэр. Мэдээж хэрэг Монгол дүү нартаа ихэнх эрх мэдлийг өгөхгүйн үүднээс эцсийн бүтээгдэхүүн болох зэсийг үйлдвэрлэхгүйгээр зөвхөн зэсийн баяжмал гаргах үйлдвэр барьж босгов. Зөвлөлт ах нар ч хэзээний манайханд элэггүй ханддаг улс юм хойно арга ч үгүй биз. Лоохууз гуай юу гэж хэлээд хэлмэгдсэн гээч "Найрамдалдаа үнэнч наймаандаа шудрага байцгаая" !!!
Оюутолгой тойрсон их хэрүүл бидний өмнө илхэн байна. Рио Тинто хэмээх айхтар мангас Монгол улсыг цөлмөж дуусгах гээд амаа ангайгаад бэлдээд байгаа юм байх. Иргэний нийгэм хэмээх зүйлээр мөнгө олж амьдардаг хэдэн нөхдүүд ч дуу хоолойгоо төр улс даа хүргээд л эсэргүүцээд л өлсгөлөн зарлаж айлгаад л үгүй мөн ч их юм болох юм. Бизнес ашиг олох л гэж байдаг зүйл. Монголчууд ч ашигтай Рио Тинтод ч ашигтай зүйлийг хийж болно. Энэ уурхай нээгдсэнээс хуушуур хайраад зарж болно, машин засвар ажиллаж болно гээд л үй түмэн дагалдах бизнесүүд цэцэглэнэ бид ч татвараа авна.
Shaft Mining гээч зүйл цаана чинь байнаа. Ганц цооног ухаад олон тийш салбарлуулан газар доогуур малталт хийж ашигт малтмалаа авах технологи юм. Дэлхий дээр газрын гадаргаас доош 1500 метрт shaft mining технологи ашиглаж үйл ажиллагаагаа явуулж чаддаг ганцхан компани бий тэр нь Рио Тинто. Хяслантай байгаа биз. Ухсан цооногоороо ухагч машин оруулаад ухах ёстой энэ ухагч машиныг нь хийдэг бас л ганцхан компани бий тэр нь хонгил тунел ухагч мастерууд болох Япончууд. Бас л хяслантай. Shaft mining технологи ашиглахгүйгээр Эрдэнэт УБҮ-ийнх шиг хөрс хуулалт хийж ашиглана гэвэл тамтаггүй их хөрөнгө мөнгө цаг хугацаа зарцуулна. Мэдээж хамгийн бага зардалаар газар доорхи зүйлээ гаргаж авна ёстой. Манайхан идэж уух дээрээ л хэрэлдээд байгаа байх. Энэ хуулийг батлавал надад юу унах вэ хэнд хожоотой болчих гээд байна гээд л. Тэрнээс биш тэнэг л биш бол дэлхийд хамгийн том уул уурхайн компанийг зүгээр л өшиглөөд гаргачихна гэж баймааргүй юм.

Рио Тинтог гаргаад явуулчихвал хэнд ашигтай вэ?
Мэдээж эртнээс нааш таагүй өс хонзонтой хандаж ирсэн Орос, Хятад хоёрд л ашигтай. Хоёр хөршийн хувьд Монголийг өөрсдийн талдаа байлгасан нь ашигтай геополитикийн хувьд. Тэрнээс биш энэ хоёр улс манайханыг сайхан амьдруулах гээд энд тэнд хот тосгод бариад уурхай ашиглана гэж миний л төсөөлөлд бууж ирэхгүй байна. Өчнөөн олон Монгол эрсийн тэсвэрийг барж цусыг нь урсгасан хоёр хөрш мангасууд шүү дээ. Америкаас Монголын төмөр замд оруулах хөрөнгө оруулалтыг Оросууд яаж буцаалаа хайран санагдах юм. Гуравдагч хөрш гээд л яриад байдаг. Хил хязгаараар хөрш болохгүй нь ойлгомжтой. Эдийн засгаар хөрш болох таатай боломж бүрдээд байна яг одоогийн байдлаар бол. Хэрвээ Рио Тинтотой ашигтай гэрээ хэлэлцээр хийж чадаад уурхайг ашиглаж эхлэвэл хоёр хөрш маань арай л ондоо хандах байх гэж бодох юм. Үгүйдээ гэхэд л хөрөнгө оруулсан гуравдагч хөршүүд маань олон улсын тавцанд хоёр хөршид дарамт шахалт үзүүлэх учиртай юм. За тэгээд shaft mining-аа ч мэдэхгүй юугаа ч мэдэхгүй хэдэн хүмүүс хэрэлдээд л байг хэрэлдээд л байг тэр хооронд дэлхийн улс орнууд хөгжөөд л байг хөгжөөд л байг.


9 сэтгэгдэл:
Өө ёстой санаа нийлж байна. Үнэхээр үнэн өгүүлбэрджээ. Аяганд нь дүүрэн хоол байна. Савхаар идэх үү, сэрээгээр идэх үү? Гараараа идэх үү? Эсвэл бүр газар асгаж байгаад долоочих юм уу?
хэнд нь итгэхээ ч мэдэхээ байлаа энэ олон улс орондоо учиргүй хайртай нөхдүүдийн
Shaft mining гээд Гүүглээр хайгаад сонирхоорой :)
ай, хөөрхий, уул уурхайн салбараа гэж. Болдог бол Эрдэнэтээс бусдыг нь бүгдийг нь л хаамаар байна шүү би ч. 3 хүрэхгүй сая хүнийг ядаж өмнөд солонгосын түвшинд хэрэглээгээ тэлэхэд зөвхөн газар дээрх нөөцөөрөө би лав энэ улсыг удирдвал хүргэж чадна, онгирч ч байгаа юм биш, гээд онгироод хаядаг юм билүү, ккк.
hervee husvel nadtai holbogdooj asuuh zuil bn. amjilt
энэ дээр бол санаа нийлуээншүү. Урд ах нартаа сүүлдээ өөрснөө гуйж очих вий дээ.
Санаа нийлжийн. Сэтгэгдэлээ бичлэгэр үргэлжлүүлнээ.
Neeree ter myanganii soriliin sangiin tumur zamiin tusliig butsaasan ni hairan yum te. Argagui orosuudiin shahaltaar l. Unendee ene oyu tolgoin tuhai uchir jantsangii sain olohgui l bna. Hun bolgon ooroor tailbarlaad tolgoi erguuljin. Ediin zasgiin plan tootsoogii ni oilgovol yu yum gehees. Chinii bichleg Baabar zagvar unertej bna shuu.
Гэрээ төсөл нтр-ээ ард түмэн, улс орондоо ашигтайгаар шийдээд, хүртэх гээд баялагаа гадны чадварлаг улсуудаар нь хийлгэчээд,авах ёстой хувь ашгаа эзэн хүн шиг хүртчихээд тааваараа хангалуун элбэг дэлбэг амьдаръя гэж боддоггүй л юм байх даа манай хэдэн "ухна" . Газрын баялаг хаа нэг нүүгээд шилжээд ор тас болчихгүй нь мэдээж боловч хэзээ болтол элгэн дороо дарж хэвтэх вэ, өнөө биш юмаа гэхэд маргааш хэн нэгэн "мундаг" ухаантай аавын хүү гарч ирээд хийх боловч өнөөгийн бид дараа хойч үедээ илүү их боломж хөгжил цэцэглэлтийг үлдээх хэрэгтэй л байгаа юм даа.