Сүүлчийн удаа БНМАУ


Бага ангийн шавилхан банди нар 8 сарын 25-нд сургуульдаа бүртгүүлэх бөөн хүслэн болно. Хурдхан 9-р сарын 1 болоосой хэмээн өмнөх орой нь нойр хулжих нь энүүхэнд байлаа. 3-р ангийн сурагч нар дүрсгүйтэн шаагилдах нь нүднээ тодхон санагдах юм. "Унших бичиг"-ийн хичээл дээр улаа бутруулсан хацартай шав шар царайтай дүрсгүйхэн тэр жаал багшийн оноож өгсөн өгүүлэлийг үсэг алдахгүй юм шүү хэмээн ихэд хичээнгүйлэн унших нь тэрээ. Төд удалгүй мань хүний амнаас БНМАУ хэмээх хачин жигтэй үг гарахтай зэрэгцэн ангийнхан бүгд нир хийтэл инээлдэн түүн рүү харах тэр мөчид багшийн укаск тархин дундуур нь тас хийлээ. Өдий хүртэл БНМАУ-г мэдэхгүй юу хийж амарсан хүн бэ? чи хэмээн зандарч гарах нь сургуулийн завсарлагааны хонхноос ч илүү дуулдаж байлаа.

Тэр жил гуравдугаар ангитай зэрэгцэн Монгол улсад маань ардчилалын салхи сэвэлзэн байхыг ухаа орж хужрыг тунгаах болсон үедээ л ойлгож билээ. Ай хөөрхий бага ангийн андуудаа гэж хөгтэй хөөртэй, инээдтэй ханиадтай, зодоонтой цохионтой, улиан майлаантай сайхан ч байж дээ. Эцэст нь БНМАУ гэх үсгийн гаргалгааг хошин аргаар тайлж өгсүү би.  

Бүгдээрээ Нийлж Манайд Архи Ууя         БНМАУ

Уух Архины Мөнгө Надад Байнаа            УАМНБ 

22 сэтгэгдэл:

null
Stormy

ха ха ха. Тэнэг. кккккк

Yagtiimee

Минутын уншлага хийж байхад мэдэхгүй ч юм уу, хэцүү үг гарвал шууд алгасаад явчдаг байсан шт. Надад хэрвээ БНМАУ гэж таарсан бол юу болоогүй юм шиг дараагийн үгийг нь уншаад явчих байсан юм

Хэрлэн (зочин)

танайд уухиймуу??? болжийшт... хахаха /уриалан дуудаадийнуу гүү юу/

barbie

Хэхэ МАХН гээд бас нэг лайтай үг анх уншиж суржийхад байсан шд. Миний Архидах Хэмжээ Н...., задаргааг гүйцээчээрэй ккк.

Үлэмжийн чанар

Миний Архидах Хэмжээ Найман пяав

Хэрлэн (зочин)

найман фюшн... хахаха

Үлэмжийн чанар

Фюшн ууж үзэхиймсан гэснээс Нийт Эрчим хүчний ажилтнууддаа баярын мэнд хүргьеааа сайхан уугаарай

tsoomo

Бүгдээрээ Нийлж Мянгын Архи Ууъя

Үлэмжийн чанар

Хахахха Цоомоо алаа хаясан

Оранж

Хөөе чи байрыг нь архийг нь бүгдийг нь бэлдээд өгжааму? болжий шт.......... хэзээ????

МЭС

Бантан Найруулж Маргаашана Аймар Уухнэдээ. Балгадаг Найзуудтайгаа Маргааш Архийг Уудийнчимблүү

Заяц

бага байхад ангид минутанд 100 -аас их уншдаг ₮ хүүхэд байлаа тэдпний нэг нь би гэхдээ байнга булхиацдаг байсанл дааа уралдаад амжихгүй бол шүд өвдөөд байна гээл уйлчдаг шартай гар байлаа хө

Оранж

уншилтйн аварга ярисиймуу? би шт. Угийн сургуульд ороогүй байхдаа л уншаад сурцан байсан болохоор юун 100 байтугай уншина. Уншиж чадкү хүүхдүүдийг хараад гайхдаг байлаа шт....... энийгээ ч харин бардам хэлий шүү......

Yagtiimee

Фюшн хогийн пиво байна лээ. Яг сайхан задлаад ассан чинь импортын зарим нэг хямдхан пиво шиг хамаг юмыг нь шүүгээд авцан, зүгээр нэг ус бас акахол. Тэгээд маргааш нь шартуулна. Ёстой хогийн пиво

МОНГОЛХҮҮ (зочин)

Хэ хэ бага анги ч сайхан шүү. Бие биендээ хар буруу санах юм байхгүй, зодолдохдоо зодолдоод ккк. Хамгийн түрүүнд хамраас цус гарсан нь ялагддаг наасан. "Нэгдэл" маань тийм миа пиво уу. Пийжүү шиг гээд бодохоор нэг л олигтой юм санаанд буухгүй байгаамаа.

SUNshine (зочин)

Бага ангид СССР /Союз Советских Социалистических Республик/гэдгийг л унших гэж үйлээ үздэг байлаа шд, хэл ам сугалчих нээх урт

My Notes (зочин)

Анх БНМАУ гэдэг үгийг уншаад учиргүй гайхаад ахаасаа асууж байж билээ. Тэгээд товчилсон үг гэдэг ойлголтыг мэдддэг болж байсан юм байна.

ЦЭЦЭГЧИН (зочин)

ӨӨ ТЭГИЙ ТЭГИЙ ШУЛУУХАН АРХИДИЙ ГЭЖИЙГАА БОЛ ЭНЭ ДЭГЛЭМ МЭГЛЭМ ЯАМАЙ Л БАЙНА ҮХССС ДАВХИАЛ ОЧИЙ ШД ТЭГЭЭД ХААНА ХЭДЭН ЦАГААСИЙН

Жигээ (зочин)

БЕЛОМОРКАНАЛ
гэж аймаар үг байдаг даа

КОШЕЙК

Фьюжн=Пийжүү адилхан сонсогдож байгааз дээ

Geronimo (зочин)

Больё Найзаа Манай Авгай Уурлана.

Света

Белморканал гэдгийг БИ ЕР ЛАГ ОНГИРОО МӨРТЛӨӨ ОЧИР РАВДАНГААС КААЛ АВДАГ НҮГЭЛ АРИЛГАГЧ ЛАМ гэдэг баймын байна. БНМАУ-г БҮГДЭЭРЭЭ НИЙЛЖ МОНГОЛ АРХИ УУЯ гэдэг байсан санагджийнаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)