Би дуучин, жүжигчин, бөх хүн бишээ тэнэгээ би чинь жинхэнэ ...

Монгол улс газар нутгынхаа хэмжээгээр дэлхийд №19-р байранд, нэг хүнд ноогдох мал сүргийн тоогоороо дэлхийд №1-р байранд, хүн амын тоогоороо дэлхийд №140-р байранд жагсдаг. Дэлхийн нийт хүн ам болох зургаан тэрбум шахам хүний 0,039% нь Монголд амьдардагаа л гэсэн үг шүү дээ. Дэлхийд данстай 240 гаруй улс орнуудаас газар нутгын хэмжээгээрээ тэргүүлэгч байр суурьтай боловч хүн амын нягтаршилын үзүүлэлтээрээ хамгийн сүүл мушгих арвин баялаг газар нутагтай цөөхөн хүн амтай улс билээ бид чинь. 1 км квадрат нутаг дэвсгэр дээр ойролцоогоор 1,7 хүн оршин суух газар нутгын нягтаршилын үзүүлэлт гарч ирж байх юм. Нэг хүнтэй 1 км квадрат газар нутаг дотор хангалттай хэрэлдээд, зодолдоод уралцчих сайхан дэвжээ засчихаж болноо доо. Цөөхөн хүн амтай, том газар нутагтай энэхүү улс оронд хүн болгон л өөр өөрсдийн аргаараа амьдрал ахуйгаа залгуулан, ажин түжин амьдран суухын хажуугаар эртнээс нааш хүн болгоныг тодорхой хэдэн хөдөлмөрт универсал байхыг ахуй орчин нь шаарддаг байж. Хоньчин, ямаачин, адуучин, тэмээчин, үхэрчин, анчин, алуурчин, авлигачин гэх мэтчилэн насанд хүрсэн Монгол нэг хүний хийх ёстой хөдөлмөр барагдашгүй их байх юм. Энэ их хөдөлмөрийг дагаад Монгол хүний ганц эвгүй зан чанарыг томъёолбол ямарваа нэгэн юманд туйлбаргүй, тогтворгүй, үнэнч бус, хувирамтгай байх нь энүүхэнд.

Суурин иргэншилтэй ард түмний нэрийг ажиглаж сайн харах юм бол тэдний эцэг өвөгдөөсөө уламжлан хийж ирсэн, өвлөн авсан ажил мэргэжил нь өөрийнх нь CV шиг л харагддаг. Smith үе удам дамжсан дархан хүн, Хлебников талх хийдэг хүн ч юмуу. Өөрөөр хэлбэл тухайн хүн болгон нийгэмдээ тодорхой хэмжээний хөдөлмөрийн хуваарьт орчихсон явж байдаг. Саяхан Японы ерөнхий сайд болсон Юкио Хатоямагийн намтарыг л харахад өвөг эцэг нь 18-р зууны үеийн парламентийн гишүүн байсан байх юм. Манай Монголчууд даанч туйлбаргүй Доржийнх ТҮЦ ажиллуулаад ашиг олж байсан бол Бат хийж байсан улсын ажлаа хаяаад Доржийг дагаад ТҮЦ ажиллуулж эхлэнэ. Эрээнээс гахай зөөх нь ашигтай гэх шуугиан тарангуут Нямаа багш сурагчидаа гаргуунд нь хаяаад гахай зөөж эхлэнэ. Их сургуулийг Англи хэлний орчуулагчаар төгссөн Оюунаа Англи хэлээ "Чимх давс, үмх мах" гэсэн хэлц үгийг орчуулж сурталаа төгс болгохын оронд Солонгос хэл сурч туйлширна. Сайн бэлтгэл сургуулилтаа хийж дараа жилийн наадамдаа бэлтгэхийн оронд дуу дуулж хамаг цагаа барна. Хүнд аятайхан ч тариа тарьж чадахгүй хүн сайд болоод л явчихна. Энэ мэтчилэнгээр эзэмшсэн мэргэжил боловсролоо төгс төгөлдөр, хаанаас нь ч ямар ч асуулт асуусан 100% мэдэж байх нарийн нягт нямбай хүн Монгол гээч оронд байна уу тамин ээ. Салбар болгонд томилогдсон сайд нар нь салбарынхаа "саад" болж хэзээ хүртэл явах вэ Монголчуудаа.

Италийн маш алдартай дуурийн дуучины сургууль С.Жавхланг сураад боловсролоо дээшлүүлээдхээчээ хэмээн урилга заллага болж байхад мань хүн энд харин ч нэг УИХ гишүүн болноо гэчихсэн манаргаж явах юм. Хэрвээ Итальд очиж сураад төгсчихсөн бол дэлхийд данстай дуурийн дуучин болчихсон ч явах юм билүү. Иргэд нь улс төрийн мэдлэг боловсролтой болсон цагт сайн улс төрчид сонгуулиар гарч ирээд хууль эрх зүйн зохицуулалтаа сонгогчидынхоо өмнөөс хийх л байх ёстой гэтэл улс төрч гэхээр л наймаачин панзчин юм шиг ойлголт нийгэмд бугшчихаж дээ. Одоогийн улс төрчдыг хараад байхад гурил будаа, мах, боов боорцог тараачихсан, ядуу айлд ороод нус нулимстайгаа холилдоод л гүйх Улаан Загалмайн хүмүүнлэгийн ажилтан ч юм шиг аль эсвэл улс төрч ч юм шиг хачин муухай юм болж байна шүү. Монголчуудаа өөрийн эзэмшсэн мэргэжил, боловсролоо төгс төгөлдөр болтол нь туйлд нь хүртэл нь эзэмшиж өөрийн болгоцгооё. Би малчин, тариачин, дуучин, жүжигчин, дизайнер, зохиолч, сэтгүүлч, бөх бишээ тэнэгээ би чинь жинхэнэ улс төрч хүн байхгүй юу малаа...

9 сэтгэгдэл:

null
Pearle Deppsu (зочин)

Одоо бүгд бүгдийг хийхгүй бол ... гээд унанаа бас.

Монголд UNIVERSAL биш л бол ажил олдохгүй гэж хэхэ.

Нэг л их юу юу ч үгүй UNIVERSAL-чууд юм билээ шд бид нар чинь

Амарсайхан (зочин)

Би харин том болоод юу болдог юм билээ?

Хичээнгүй

Уг нь ч үнэн шүү төгсрөх хэрэгтэй

United words of Chee***

Tuilshral gedeg yum ni odoo arai gaigui boloh handlaga ajiglagdaj bgaach yumshig.

Эхлэл ДИЗААН

Жавхлан үеийнхээ дуучдын хор шарыг малтсан шээг Пааласд битүү үзэгчтэй тоглолтоо хийгээд явж байсан бол би илүү хүндлэл үзүүлэх байлаа гэвч тэгсэнгүй дээ

Janna (зочин)

Bi bol gantshan chimhluur mergejleeree delhiid ajillaj yavaa hundee....hehe. Yadiin uuriiguu shuud magtchii. Muulan magtaj chadahgue zugeer.

ganzo (зочин)

Зөв!
Үнэн.

Ицми

нээрээ тэгдийшд. нэг нь дэлгүүр нээгээд овоо ашигтай ажилчингуут бүгд дэлгүүр нээгээд амт ч гүй хамарт ч гүй болгочдог тэнэг гарууд. уг нь нэг нь дэлгүүр ажлуулж байвал нөгөөх нь тэр дэлгүүрт ямар бараа хамгийн их борлууллаттай багааг нь судлаад тэрийг нь оруулж ирэх ч юм уу харилцан нэгнээ дэмжиж ажиллмаар санагддын. гэхдээ энэ бол суурин сэтгэлгээ, нөгөөх нь нүүдэлчин сэтгэлгээ байх л даа. энэ сэтгэлгээний өөрчлөлт арилтлаа л удах гээд байна хэхэ.

гэснээс чиний блогийн дизаан этэр дасарчжээ

bataa

намайг тгд л гомбоо загнаад бгаа шд
юм юмруу орлоо чи одоо боль гээд л хахаха

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)