Шаржигнуур хоол

"Хоол үйлдвэрлэлийн технологи гэдэг нь янз бүрийн хоолны материалын өөр өөр амт чанарыг хооронд нь зөв уялдуулж амт чанар сайтай хоол хийх процессыг хэлнэ" ямар эв хавгүй тодорхойлолт болчихвоо базарваань. Блогтоо амралтын өдрүүдээр хийсэн хоолныхоо жор, хийх аргачлалыг оруулж байхаар шийдлээ. Ажлын өдрүүдээр бол амжихгүй юм байна лээ коммершл хоолоо л хийж идэхээс өөр арга зам байхгүй учир шүү дээ. За бөгдөөрөө хормогчоо зүүгээд авчих юу ч гэсэн. Дараа нь 00 орчоод угаагаагүй гараа угаачих нь байна.

Эхнийх нь хоолны хажуугаар жийрэг болгох зориулалттай шажигнуур шарсан төмс

Орц: 3 хүн хахаж цадахаар хийх юм шүү.

Дунд зэрэг төмс 6-7 ширхэг, ургамлын тос 50 грамм, нэг халбага улаан перец, нэг халбага хар перец, 2 хумс саримас болой. 

Хоол хийх ажиллагаа: Эх орны хөрсөнд ургасан төмсийг арилгахгүйгээр угаагаад дутуу болгож чанана. Хамгийн гол нь хальстайгаа бас дутуу чанагдах ёстой юм шүү. Дараа нь сайтар жижиглэсэн 2 саримасан дээрээ улаан болон хар перецээ ургамлын тостойгоо хамт хийгээд сайн хутгана. Хутгахдаа өгзөгөө хамт хөдөлгөхөө мартуузай амт оруулах нигууртайм шүү. Бэлэн болсон улаан, хар перецны соусандаа төмсөө хийж хутгаад шарах шүүгээгээ 250 градус цельс дээр тааруулчих. Төмсөө листэн дээрээ тавиад шарах шүүгээндээ 10-15 минут болгоод л шажигнуур төмс бэлэн болох юм байгаам. ТВ-9 сувгаар хоол хийдэг нөхөрөөс сурсан юм шүү. Хийж байх үед энэ бичлэг бичих санаа төрөөгүй учир эхний ээлжинд болцон хоолныхоо сурагнуудыг л оруулахаас сорри шүү. 

Одоо бол төмстэй болчихсон юм чинь махаа шарнаа хө.

Орц: 3 хүн хахаж цадахаар хийх юм шүү.

3 ширхэг үхрийн хавирга, 1 ширхэг лемон, за тэгээд үлсэнийг нь өөрсдөө сэтгэж бодоод хийчихээрэй :)

Хоол хийх ажиллагаа: Эхний удаад хаширлаад би гэдэг хүн чинь хавиргаа 5-хан минут буцалгаад авчихсөөн. Та хэд түүхийгээр нь хийнэ үү шүүрхийгээр нь хийнэ үү өөрсдөө мэддээ. Махаа 5-хан минут буцалгачихаад дараагаар нь тал лемоноо дээрээс нь асгаад бас хар перец, давс цацаад листан дээрээ сайхан зүй тогтолыг нь олоод байршуулчих. Ертөнц гэдэг чинь зүй тогтол шүү дээ нтр гээд байхгүй юу. 200 градус цельс халсан шарах шүүгээндээ хийх юм шүү. Нэг талаас нь гриллдэж шарна уу, хоёр талаас нь шарна уу таны хэрэг. 20-30 минут шараад хавиргаа эргүүлчих хэрэгтэй нөгөө талыг нь бас ижилхэн 20-30 минут шарах юм байгаам. Шарах үедээ байн байн хавирганаас гарсан шүүсийг нь дээрээс нь чийглэх маягтай асгана шүү түлэгдвээ.

За ингээд л шажигнуур хоол бэлэн болчихлоо доо. Огурци, помидорны салатыг бол надаар заалгуулалтгүй хийчих байлгүй дээ та нар.

ХООЛОНДООООООООООООООО

ЗАРЛАЛ: Амралтын өдөр хоолныхоо тал зардалыг гаргаад манайд хоол хийж идэх хүн байвал хэлнэ биз дээ.



11 сэтгэгдэл:

null
tsoomo

байна

дин дон (зочин)

ЗООЗ гэртээ хийдэг хэргээ гэхдээ тэр зурган дээрх төмс 3 хүнийг цатгааж чадахуу ???????? хэхэ

Давка (зочин)

би час. Гэснээс чи хийж өхиймуу? бас гого аягаа тавиад суучжээ.... ккк

~Freedom writer~

Болдогсон бол хийж идэхсэн дээ.....Өлсөхөөрөө таний блогруу орж иржийнаа одооноос...хэхэ

Ицми

тэр хажууд байгааа тавагтай чихрийг яаж хийх вэ этэр гээссс кк. зааа энэ хоолы чинь ёстой амралтынхаа өдөр ээж дүү хоёртоо хийж өгнөө гайгүй. зовлонтой нь хавирга шарагч, бас төмс шарагч байхгйү. хайруулын тавгаараа л орлуулна даа хө

XaPXyH (зочин)

yaa tasarjaagaan bishuu?

shuls xatsar dagaj goojood baixiin ain?

ulemj amttai xaragdaj bn shtee xo.

amsax zavshaan bnuu?

XaPXyH (зочин)

minii avtobusnii tal zardliig daagaad ulemjiind ochij tsug amsax xun bnuu? xa xa

olsoglon (зочин)

bi tsug ochie tanikhgui ch baisan bolkhiimuu?

SUNshine (зочин)

ваааув шүлсээ залгив

sunbeauty (зочин)

idii idmeerain iduuleed ogooch

xoxo

ura ura ura :D nyamnyamnyam idee idee yavchii xoxoxo

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)