ШУТИС 50 нас хүрлээ

Манай улс эх орондоо инженер техникийн ажилтан бэлтгэж эхлэх зорилгоор тухайн үеийн МУИС-ийн бүрэлдэхүүнд 1959 оноос Аж үйлдвэрийн эдийн засаг, Барилгын инженерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэнээр өнөөгийн ШУТИС-ийн үндэс суурь тавигдсан билээ. Аливаа улс орны хөгжил дэвшилтэнд оюуны үнэтэй хувь нэмэр оруулдаг тэргүүлэх салбарын нэг нь техник технологи болон инженерийн салбар яах аргагүй мөн билээ. Хувь хүнээр бодвол 50 нас гэдэг нь хал үзэж хашир суусан байх боловч шинжлэх ухаан технологийн салбарт энэ нь ихийг хийж бүтээх ирмүүн их хүсэл эрмэлзэлээр дүүрэн нас юм. ШУТИС нь 50 жилийн хугацаанд Монгол улсынхаа бүх салбарт шинэ техник технологи, шинжлэх ухааны бүтээлч ажил, судалгаа шинжилгээг асар олноор хийж улсынхаа хөгжилд оюуны үнэтэй хувь нэмэр оруулсан цаашид оруулах ч ёстой ариун үүрэг хүлээсэн оюуны цуцашгүй их уурхай билээ. ШУТИС нь 17 бүрэлдэхүүн сургууль, 40 гаруй эрдэм шинжилгээний төвүүдтэй, 20000 оюутантай байна. Багшлах боловсон хүчнээс шинжлэх ухааны доктор 27, доктор (Ph.D) 227, профессор 78, дэд профессор 105 гэх мэт эрдмийн зэрэг цолтой 800 гаруй багш нар эрдэм мэдлэгийг түгээж байна. Ингээд Политехникийн Дээд Сургууль, Техникийн Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль төгссөн үе үеийн нийт төгсөгчид, инженер техникийн ажилтанууддаа, багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан залуучууддаа ШУТИС байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргье.

ШУТИС-ийн 50 жилийн ойн баярын арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

10-р сарын 06-ны өдөр - Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн нээлт 

10-р сарын 06-07ны өдөр - Техник, технологийн шилдэг бүтээлийн болон профессор, багш нарын номын үзэсгэлэн

10-р сарын 07-ны өдөр - Эрдэс баялгийн музейн нээлт, ОХУ-ын их, дээд сургуулийн хэвлэлийн газруудын номын үзэсгэлэн

10-р сарын 08-ны өдөр - "Шинжлэх ухаан, технологи - Монгол улсын хөгжил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал

10-р сарын 09-ны өдөр - 10 цагаас ШУТИС-ийн түүхийн музейн нээлт, 14 цагаас ШУТИС-ийн 50 жилийн ойн баярын хурал, концерт, Computer design+Fashion show 

ТА БҮХНИЙГ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА. 


21 сэтгэгдэл:

null
SUNshine (зочин)

Манай ээж олооон жил энэ сургуульд багшилсан.
Ахмадын баяраар очдог уламжлалтай, тэгээд энэ 50 жилийн ойн арга хэмжээний тухай ярьж байсан. Ойн баяр хурал концертэнд нь очно гэж байсан.

50 жилийн ойн баярын мэнд хүргэе

Үлэмжийн чанар

СанШайнд Өөө тио ээжид чинь баярын мэнд хүргье

shinee (зочин)

Баярын мэнд хүргэе!

XaPXyH (зочин)

Манай КТМС бас баярлана биз дээ. Сургуулиараа шагайнаа.

БОРОО

Erdmiin ix urguu ShUTIS-n niit togsogchid, bagsh nar, oyutanuudad bvgded ni bayariin mend xvrgey.

Sunbeauty (зочин)

Баярын мэнд хүргий

mep (зочин)

намайг 2р курст байхад манай сургуулийн 40жил бас холбооны мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 70жил болж байсын одоо харин нийт ШУТИС-н 50 жил гэж за тэгээд нийт инженер, инженер болох гэж байгаа нөхдүүдээ баярын мэнд хүргэчий дэ

mep (зочин)

намайг 2р курст байхад манай сургуулийн 40жил бас холбооны мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 70жил болж байсын одоо харин нийт ШУТИС-н 50 жил гэж за тэгээд нийт инженер, инженер болох гэж байгаа нөхдүүдээ баярын мэнд хүргэчий дэ

АНИРГҮЙ (зочин)

za chamd ch gesen bayar hurgechii yeee meep

amgaa (зочин)

Баярын мэнд хүргэе

МЭС

Тавьж уух нас нь болждээ ккк Баяр хүргье ШУТИС

Аяко

50 жилийнх нь 5д нь босгыг нь элээж явж дээ. төгсөгчиддөө бүгдэд нь баярын мэнд.

Жигээ (зочин)

Айргаа таавар ууцгаана биз дээ.
нээрэн бэлэг тараана гэж байсан шүү

КОШЕЙК

Ene jil ezemshsen mergejiliin maani 70 jil /geologiin alba baiguulagdsanii/, togsson surguulii maani 50 jil, ooriin bieiin 30 jil boloo l gesss. Laitai jil bna oo

bataa

баяр хүргэе арзаакаа

ganzo (зочин)

ТИС - инженер бэлтгэх гол уурхай байсаар ирсэн, байх ч болно.

Tsogoo (зочин)

Beleg uguh ni tegeed unen yumuu? heden darga nar teruuhendee bulganaad duusah yum bishuu

Moonoo (зочин)

Зиак манай сургуулийн 50 жилшүүдээ. Өчдөржингөө шинэ номын санд нь номыг нь оруулах гэж реактор хичээлээс чөлөөлөх тушаал гаргаж ангиараа шинэ номын сан руугаа номоо зөөсөндөө хөөрхий хэхэ тэгээд өнөөдөр нээлт нь болж байсан гоё байнлэээ сургууль минь :)

цээмээ (зочин)

за тэгэхээр би энэ сургуулиас их олон юм олж авсаан. Ш.У.Т.И.С-р овоглодог хүн бүрт халуун баярын мэнд хүргэе.

Гоо

Нийт багш нар болон хайртай сургуулийнхаа хамт олонд баярын мэнд хүргээд ажлын амжилт хүсье

fc

Манай сургууль үүрд мандаг бадраг ккккк хамгийн шилдэг инженерийн сургууль гэдэгтэй бүгд санал нэг байгаа биздэээ хайрт сургуульдаа баярын мэнд хүргье

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)