МЭӨ 300 оны үед эртний Афин хотынхон гайхамшигтай механикч инженер Пилоны ачаар усан цаг, автомат рашаан түгээгүүр, өөрөө онгойдог хаалга гэх мэт зүйлсийг амьдрал ахуйдаа хэрэглэж байв. Хятад, Япон, Солонгосчууд 1000 гаруй жилийн өмнөөс шуузан үйлдвэрлэл, гар урлалаараа дэлхийг гайхуулж байв. Арав хорин үе дамжсан шаазан ваарны үйлдвэрлэлээ үе залгамжлан авч яваа олон хүн байх юм. XVIII зуунаас эхлэн Англи болон Европын улс орнууд гайхамшигтай инженерүүдийнхээ ачаар аж үйлдвэржилтийн хувьсал хийн олон төрлийн үйлдвэрлэл хөгжиж хөгжил цэцэгжилтийнхээ эхлэлийг тавьсан байх юм. Бидний дорд үзээд байдаг Хятадууд харгис дарангуйлагчийнхаа заавраар өлсгөлөн ядуу байсан ч чанар муутай ч гэсэн ган үйлдвэрлэж байсан нь ямар нэгэн байдлаар аж үйлдвэржилтийн үндэс суурь нь болсон байх юм. Япон улс түүхий эдийн ямар ч баялаггүй сөөм сөөмөөр хэмжигдэх газар нутагтаа авто машин үйлдвэрлэж дэлхийн зах зээл дээр өрсөлдөж байх юм. Саяхан дайны галд шатаж, жорлонгийн суултуурч хэрэглэж үзээгүй Солонгос улс гэхэд л аж үйлдвэржилтийн томоохон улс болсон байна. Манайхан Улаанбаатарыгаа metro хот хэмээн хөөрцөглөдөг ч Солонгосын аж үйлдвэржилтийн нийслэл хот Улсантай хүн амын тоогоороо яг тэнцэнэ.
Дээр дурьдагдсан түүхэн он цагуудад бидний Монголчууд юу хийж яаж амь зуудаг байв. Хүчирхэг байсан үедээ эзнийг нь алаад эдийг нь дээрэмдэнэ, доройтсон үедээ гуйлга гуйж өдрийн нарыг барна. Уулаас бургас түүж гэр хийх нь, тогоо тавьж архи нэрэх нь, үхэр малаа төхөөрөн арьс шир элдэх нь, ноос ноолуураа цуглуулан эсгий хийх нь, сүү цагаагаа боловсруулан цагаан идээ хийх нь, хөрүүрэнд айраг исгэх нь... Энэ бүгд аж үйлдвэрлэл гэхээсээ илүү аж ахуйгаа залгуулах хумсын чинээхэн үндэсний баялаг билээ. Бүхэл бүтэн 25 жил болсоны дараа л Эрдэнэт УБҮ-ийн ажилчидын 90 гаруй хувь нь Монгол инженерүүд болж дээ. Харин одоо бидэнд ахиад л туршлага мэдлэгтэй инженерүүд дутагдсаар л байна. Шинэ уурхай, шинэ технологи, шинэ боломж. Асар том боломж шүү. Зэсийн баяжмал гаргахаас хэтэрэхгүй мэдлэгтэй инженерээс цэвэр зэс гаргадаг үй олон инженер төрж гарах нь, Оросуудын барьж байгуулсан Цахилгаан станцуудад ажилладаг инженерээс өөрийн гараар босгосон станцтай мэдлэгтэй инженер буй болох нь, өөрсдийн хэрэглэх шатахуунаа өөрсдөө боловсруулах инженер бий болно. Туршлага мэдлэг хуримтлуулах асар олон боломж бидний өмнө тулаад байна. Хэдий болтол бид Казакстанаас буудай, Боингоос түрээсний онгоц, Хятадаас зээл, Оросоос шатахуун, Эрээнээс оймс, Солонгос, Сингапураас электрон бараа өвдөгөө цоортол гуйж гуйлгачилж худалдан авч амьдрах хүмүүс вэ !!!
Эцэст нь ерөнхий сайдын хэлсэн хэдхэн үг өгүүлбэр миний сэтгэлийг уужруулж санааг амраалаа. Тэр айхтар уурхай нь ашиглалтанд орог яадаг юм харин хажууд нь боловсруулах үйлдвэрээ цэвэр Монголынхоо хөрөнгөөр барьж байгуулъя тэд түүхий эдээ манай үйлдвэрт зарахгүй Халхын хавтгайгаас хаа зайлах билээ дээ. Төмөр болон авто зам нь манайх манай газар нутаг дээр байгаа юм чинь.
Ерөнхий сайдын хэлсэн үгнээс...
...Саяхан зэсийн баяжмалаас цэвэр зэс ялгах цогцолборыг ойрын хугацаанд багтаан байгуулахаар манай засгийн газар шийдвэрлэснийг билэгт сайн энэ өдөр Монгол түмэндээ сонордуулах нь зүйтэй гэж үзэж байна. Ийнхүү монгол улс зөвхөн түүхий эд нийлүүлэгч бус нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болох зорилтоо ханган биелүүлэх болно. Түүнчлэн төмөрлөгийн болон газрын тосны эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг улс орны хөгжил дэвшилтэй холбоотой олон асуудал тус хөтөлбөрт багтсаныг энэ дашрамд дуулгая...
Монгол улс үүрд мандан бадрах болтугай Хурай Хурай Хурай



19 сэтгэгдэл:
Яаамай даа, нэг тэгмээрсэн дээ, монгол инженерүүд минь юу хийж чаддагаа үзүүлэх цаг нь боллоо. Монгол улс мандан цэцэглэх болтугай. Хурай, Хурай, Хурай
Үлэмж анд сайн инженерүүдээ төрүүлээд байж дээ, амжилт хүсэе!
Тэр хэлсэн үгс бат сайхан биелэх болтугай. Хурай Хурай Хурай
Монголын инженерүүд улам олон болох болтугай
тэгээд хийх гэж байгаа хүний битий түлхээд унагачаасай хурай хурай хурай
Хүлээсэн хүлээснээс ингэж нэг гарах гэж ОЮУТОЛГОЙ минь. Авдарых нь ар цоорчихгүй бол ч болоо л явчихна даа
OYU TOLGOI PROJECT гээд видеог нь үзээрэй :)
энэ олон гадаад хэл, хууль, эдийн засгийн сургуулиудыг журманд нь оруулмаар байна. Жишээ нь гэхэд л миний дуулснаар 4,5-н кино урлагийн, дуулаачийн сургууль байна. Энэний оронд 1 ширхэг слесарь бэлтгэж гаргах нь хэрэгтэй байна.
Риогоос өөр Shaft mining технологитой компани байхгүй гэдэгийг ахин хэлэхэд таатай байна Манайхан энэ төслийг батлах л байсан харин цаг хугацаа нь хэзээ вэ гэдэг л асуудал байлаа
Их сургууль гэхээсээ илүү 10жилийн хөтөлбөрт Хими, Физикийн лабораториудыг иж бүрнээр нь байгуулж хүүхдүүдийг инженер сэтгэхүй, инженерийн мэргэжилд дуртай болгомоор байна.
dor xayaj 60 jil tegeed 100-150 jil ashiglana genuu?
bi buruu oichvuu?
Доктороо үүнийг л их олон удаа яншиж үглэж яваа хүн дээ би
Боловсролын яам одооноос дорвитой хөдөлж энэ салбартайга уялдахгүй бол. Жил болгон л сурах бичгийн тендер гэж балиар юмаар зууралдаад.
sergen mandaltiin ue exelseen!
Сэргэн мандаж мөхөх нь биднээс хамаарах нь нтр ккк
galt tereg irche avsan tul zogsoxod xetsuu
erdenetees tom yum bii bolj baixad chin de...
Ерөөл бат оршиг
галт тэрэг хөдлөх нь хөдлөлөө хаашаа хөдлөвөө гэдэг. Тэхдээ бидэнд технологоис аваад олон юм өгөх байхаа гэж найдаж байгаа
Тэгмээр дэ.