Саяхан болсон Дашням, Балжиннямтай сайн өдөр Оюутолгойн гэрээ, хурим найраас илүүтэйгээр миний анхаарлыг татсан сайн мэдээ телевизээр цацагдаж байлаа. Солонгос улсад оймсны үйлдвэрт олон жил ажилласан Монгол залуу жижиг үйлдвэрээ нээж байх юм. Ээ гялай гэж одоо энэ муу Эрээний хэдэн оймс наймаалдаг Хятадууд турж үхэх юм байна хэмээн алгаа хавсарч суусныг минь яана. Мэдээж шүү дээ бид л Эрээн хотыг хөгжилийн энэ өндөрлөгт хүргэж чадсан бахархууштай улс. Одоо харин оймсоо ч болтугай өөрсдөө хийж өмсөх цаг нь боллоо.
Оюутолгойн гэрээний нэг хэсэг болох 100 сая долларыг манай улсад шилжүүлсэн хэмээн хөөрцөглөж суух юм. Одоо тэр их мөнгийг Монгол улсынхаа ард иргэдэд "Эх орны хишиг" хэмээх нэрийн дор тарааж биднийгээ сайн сайхан амьдаруулах ариун үйлсдээ тэд ханцуй шамлан орж байна. Эмгэнэлтэй нь бид ахиад л Эрээн хотод 100 сая долларын санхүүжилт хийх гээд байгаа дүр зураг харагдах юм. "Эх орны хишиг"-ээ авсан болгон нь Эрээн хот руу хөлгийн жолоо залж баахан хэрэгтэй хэрэггүй хог новш цуглуулж ирнэ. "Эх орны хишиг"-ээ авсан болгон нь уушийн газар суун хөлчүүрхэж эрүүлжүүлэх байр цагдаа нарыг их ажилтай болгох л дүр зураг харагдаад байна.
Дээрхи
дурьдсан залуучууд шиг мянга мянган залуучууд маань Солонгос улсад
ажиллаж амьдран эх орондоо тодорхой хэмжээний санхүүжилт хийж байна.
Тэдний Монгол руу явуулсан мөнгө надад сонин биш байна. Хамгийн сонин
зүйл нь тэд бүгд үйлдвэрт ажиллаж арвин их мэдлэг туршлага хуримтлуулж
байгаа. Оймсны үйлдвэр ажиллуулж байгаа залуу шиг олон арван аавын хүү
харь улсад ажиллаж арвин их туршлага хуримтлуулж байна. Энэ бүх
бололцоог бид ашиглах хэрэгтэй. Одооноос эхлээд Солонгос ч гэлтгүй
гадаадад ажиллаж байгаа залуучууд маань ажиллаж байгаа үйлдвэрийнхээ
төслийг хийгээд харъяа элчин сайдын яамандаа бүртгүүлмээр санагдах юм.100 саяыг тарааснаас 100 үйлдвэртэй болъё оо хэмээн уриалах байна.100 үйлдвэрт олон хүн ажиллаж амьдралаа залгуулна.
Даанч одоо сайхан идэж уугаад дуусах нь дээ хөөрхий. Эрээн хотоо хөгжүүлцгээе Монголчуудаа


28 сэтгэгдэл:
yostoi unen shuu deeee. belen mungu avaad butsaagaad hyatdad l avaachaad ogno shuu de.oor hna ureh ve deeee. tiim uchraas zaluuchuud maani ene taraah gd bgaa belen mungiig uildver bolgoh tal deer hamtarch sanaagaa deesheee gargah heregtei bg uym daa
Таньдаг мэддэгүүдээрээ нийлж байгаад хишигээ цуглуулаад үйлдвэр байгуулах уу надад зөндөө мэдээлэл байна
Эх орны хишгээс Эрээний ирээдүй эхлэх нь үнэн шүү
Хүмүүсийн гар дээр өгсөн бэлэн мөнгөний ихэнх хувь Эрээн тийш урсах биздээ. Ёстой нөгөө Пушкины шүлэг байдагдаа Хөшөө тийш очих ардын зам балрахгүй, хөсрий өвс ургаж аглагшиж ер дагтаршихгүй гэдэг шиг л Эрээн тийш урсах мөнгөний зам тасрахгүй нь бололтой.
Амараа ах их гоёо үг бодож олоо ккк
бөөнөөрөө нийлээд хоолны газар ч гэсэн байгуулыг өө лай зүгээр
нийгмийн олонх нь ядуу буурай өнөөдрийн талхны мөнгөө яаая гэж байгаа нөхцөлд нийгмийн олонход зориулсан мөнгөн тусламж бас их хэрэг болно л доо. хүүхдийн сургалтын төлбөр, түлээ нүүрс, өвлийн идэш гээд. ихэнх нь ууна л даа. уулаа гээд 100 мянгаар нь уугаал хэтрэхгүй.
Нийгмийн олонх нь дундаж байсан бол стратегийн шинж чанартай хөрөнгө оруулалт нь илүү үр дүнтэй. дундаж түвшиний айлуудада энэ мөнгө нээх чухал биш л дээ.
Нийгмийн ихэнх хэсэгт л зориулж төр бодлого боловсруулдаг бүгдэд зориулж юм хийх боломжгүй л дээ
Санал нэгтэй байна.
Бэлэн мөнгө өгөөд бэлэнчлэх сэтгэлгээнд л сургахаас цаашгүй санагдана. Арай өөр хэлбэрээр ард түмэндээ хөрөнгө оруулалт хийвэл гэж....
100 сая ам.доллароо иргэн тус бүрт 50 мянган төгрөг өгч тараана гэнээ хиа хиа хиа.
Манайхан ч шат шатандаа эдээд уугаад байх байлгүй дээ. Дээгүүр харин Ард түмний хоршоо нтр байгуулвал.
Бразилийн супер од Кака –г ид байх үед нь багууд худалдан авахаар 130 сая хүртэл еврог амалж байсан удаатай. залуу од Криштиано Рональдог 96 сая еврогоор худалдаа авчихлаа. Ам доллароор бол 130 сая гаруй доллар. Женнифер сайхан өгзөгөө 300 сая ам доллароор даатгуулсан талаар хэвлэл мэдээллээр шуугисан. Монголчууд дэлхийн хэмжээний ордыг ашиглах гэрээнд гарын үсэг зурчихаад ердөө л 250 сая долларыг нэхэж байна. Оюутолгой тэгээд Женнифер Лопесийн өгзөгнөөс хямдхан болж таарлаа. Уг нь үүнээс үнэтэй л баймаардаа.
Дундажаас доогуур амжиргаатай хэдийг нь байгуулсан үйлдвэртээ ажил хийлгүүлнэ шүү дээ Гаампаа
Бөгсрүү нь чихээд өгвөл таарна оронд нь нэг ч гэсэн хэрэгтэй үйлдвэрийн суурь тавьбал дээрдээ уул нь
Улстөрчдийн, энэ намуудын хараал идсэн амлалтууд. Хэзээ ч хүнийг бүтээлч зүйлд хөтлөхгүй. Зүгээр лтэжээвэр амьтан болгох дуртай.
Импляци гэдэг үзүүлэлт л алаад өгөх байх даа. КК. Талхны үнэ гэнэт өсч нтр...
4 хэлбэрээр ард түмэндээ хишиг болгож өгөх юм яриад байсан ш дээ, эрүүл мэнд, сургалт, орон сууцны зээл, үлдсэн нэг нь юу ч байлаа даа. Гэвч эцсийн дүндээ Эрээн л харагдаад байгаа юм даа. Бид нар өөрсдөө л жижиг дунд үйлдвэрээ байгуулж оймс, гутлынхаа хэрэгцээгээ хангахгүй бол дээрхи хэлбэрээр мөнгө өгсөн ч ялгаагүй л эцсийн бүтээгдэхүүнийг Хятадаас мөн бусад орноос авсаар л байх болно. Адгийн наад захын цахилгааны лент хүртэл хийж чадахгүй Эрээнээс авсаар л байна ш дээ. Арааа ч дээ.
huurhii ydarsan ard maani heregtei ymaa l tsugluulj bgaa ni l ter l dee. tur zasgiinhan ni l iim bgaa ym chini. niigmiinh ni setgehui ingj unuu margaashaa bodoj amidardag bolgochihson shvvdee
Бөгдөөрөө эх орны хишигээ авчихаад сайхан шоуднаа хө хахахаха 50 мянгаар яаж шоуддагыг үзүүлж өгий
Уг нь бол үйлдвэр байгуулчмаар л байгаа юм. Даанч 76 маань дахин зөөлөн суудалдаа суухын тулд мөнгөө тараахгүйл бол болохгүй болоод байдаг.
Монголд зүгээр л хүүхдийн модон ор хийдэг үйлдвэр байдаг уу би лав хямдыг бодоод Эрээнэнград орсон шд
Улсынхаа ухаантай гайгүй гэсэн хэд нь л бид юм шүү дээ. хь хь хь
Zuv sh de nz ni bas sanal neg bn aa.
Ashigt uiliin percentage-ii ni harj tootsoj bgaad uildver baiguulahad hurungu oruulalt hiij boloh l yum (gehdee heden huvid ni shde medeej)
ehleed huuliin tosliig n olj unshchaad bicheech dam dam yaria sonsoij bicheed l... shuud gar dr belen mungu ogno gj hen yariad bgn?? jisheelbel oyutnii surgaltiin tolboriin todorhoi huviig eh ornii hishgees olgon gj yarigdjaga bolohoos bish oims av geed 50.0 ogoghgui l dee
Засаг заяа 2-тоо гомд :(
Дийлэнх хүмүүс өвөлдөө бэлдэх бизээ. Гэр хороолол ихтэй болхоор нүүрс түлээ ойр зуур юманд
ЭНЭ ИХ МӨНГИЙГ НЭГ юМ БОЛГООд АвЧУУЛ УУЛ Нь ХЭРЭГТЭЙ. ТЭГЭЭд дЭЭРЭЭС Нь НЭГ ЭСТЭд ХЭЛХЭд ХЯМдЫГ Нь БОдООд ГЭЛТГҮЙ ҮСРЭЭЛ НААШАА ЦААШАА ЯвАХ ЗАРдАЛ ТЭГЭЭд ОЧООд ИдЭЖ УУХ ХООЛНЫ МӨНГӨ Л НЭМЭГдЭНЭ БИЗдЭЭ. МОНГОЛ ХҮҮХдИЙН МОдОН ОР ХИЙЧИХ ЗӨНдӨӨ Л ГАЗАР БАЙдАГ ШдЭЭ. БҮҮР ЯГ ХҮССЭН ЗАГвАРААР Нь ЖИНХЭНЭ МОдООР ХИЙНЭ. МУЖААН дАРХАН ЗАЛУУЧУУд ЗӨНдӨӨ Л БАЙНА. ГЭХ МЭТ ГЭХдЭЭ дАН ГАНЦ ТАНЫГ Ч ХЭЛЭЭГҮЙ ЛдЭЭ. ӨӨР ЗӨНдӨӨ Л юМ БАЙНА. БРЭНд ХУвЦАС АвЧИЙ ГЭХЭЭР ҮНЭТЭЙ ТУСААд ХЯТАд ХУвЦАС АвЧИЙ ГЭХЭЭР НЭГ Л БИШ БОЛООд СОЛОНГОС НЭРТЭЙ ХЯТАд ХУвЦАС АвЧ БАЙХААР УУУГ Нь ОдОО ЧИНь БАЙР БОЛГОНЫ Л дООР ХУвЦАС ЗАХИАЛГЫН ГАЗАР АЖИЛЛАЖ БАЙНА. ГЭХ МЭТ ЗАЗА МЭдкҮМ УЛС ТӨРӨӨС Л ХОЛ АЛХИЙ
Өө тэгээд эх орны хишиг ч гэж дээ хэдэн дуракын сурталчилгаа шоу болоод дуусна биз
Хүн болгонд 50 000 өгч байхаар замаа бариад дэд бүтэцээ хөгжүүлж байгаасай
Хэтэрхий халамжийн төр болж хувираад байна даа
Залуу гэр бүл% шинэ төрсөн хүүхэд, одонгийн мөнгө хүүхдийн мөнгөнд өгч байсан тэр олон тэрбум төгрөгөөр өнөөдөр юу юу бүтээх байсаныг бодож үздэгүй мангарууд дээр суусан болохоор одоо яах вэ дээ
Хэхэ ямар урт коммент үлдээчив