Хэдэн сарын өмнө миний бие Энхрий хайрт нам засгийнхаа ивээл хайрыг хайр найргүй магтан сайшааж байсан билээ. Тэгвэл одоо өнгөрсөн үеээ ном, зураг, уриа лоозонгоор дурсаад нам засгаа улам ихээр хайрлах сэтгэгдэл төрүүлье үү гэж бодлоо.
БНМАУ, марксист-ленинист онолоор зэвсэглэсэн МАХН-ын удирдлагаар социализмын материал техникийн баазыг цогцлон байгуулж, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон болон коммунизмд орохоор довтоллоо...
Т.Бор (1913-1932)
Түмэн олныхоо зол жаргалын төлөө тэмцлийн гал дунд хатуужиж нэр нь тодорсон эрэлхэг эмэгтэй олон байдгийг хүн төрөлхтний түүх мэднэ. Фашист зандалчдын дүүжлүүр доор тэргүүнээ гудайлгүй зогсож "Зөвлөлт эх орон мандтугай!" гэж эцсийн үгээ хэлж байхдаа Лениний комсомолын гишүүн, зоригт эх оронч эмэгтэй Зоя Космодемьяская дөнгөж арван наймхан настай байжээ.
Ардын хувьсгалын ялалтыг хамгаалан хувьсгалын эсэргүүчүүдтэй тэмцэж явахдаа дайсанд баригдаад хадан хясааны ирмэг дээрээс "Эх орон мандтугай!", "Нам, эвлэл мандтугай!" гэж эцсийн үгээ зоригтой хэлээд дайсны гарт амь үрэгдсэн эрэлхэг эмэгтэй Т.Бор арван есхөн настай байлаа...
БНМАУ-ын пионерийн баясгалант тангараг
... овогтой ... би Д.Сүхбаатарын нэрэмжит МПБ-ын эгнээнд багтан орж, Монгол Ардын Хувьсгалт Намын үйл хэрэгт үнэнч байж, социализмын бүрэн төгс ялалтын төлөө мятрашгүй тэмцэж, БНМАУ-ын пионерийн чин эрмэлзлийг ямагт биелүүлэхээ өөрийн нөхдийн өмнө баясгалантайгаар тангараглаж байна! ...
Марксизм-Ленинизм
Марксизм-Ленинизм бол гүн ухаан, улс төрийн эдийн засаг, социализмын үзэл санааны шинжлэх ухааны систем юм. Энэ онол нь ертөнцийг танин мэдэж, хувьсган өөрчлөх тухай, нийгэм, байгаль, хүний сэтгэхүйн хөгжлийн хуулиудын тухай, дарлагч байгууллагыг хувьсгалаар түлхэн унагах, коммунизм байгуулах арга замын тухай, Маркс, Энгельс, Лениний сургаал мөн. Марксизм-Ленинизм бол ажилчин анги, түүний дайчин манлай коммунист хувьсгалт намын ертөнцийг үзэх үзэл мөн.
Чекист
Чекист гэдэг бол Октябрийн хувьсгалын ялалтыг хамгаалан бэхжүүлэх зорилгоор В.И.Лениний шууд санаачлагаар байгуулагдсан "Онцгой комисс" ( Чрезвычайная комиссия) гэсэн үгнээс анх үүссэн бөгөөд улмаар нам, ард түмэн, Эх орны эсрэг чиглэсэн гадаад, дотоодын дайсны элдэв явууллагыг илрүүлэн бут цохиж, социалист байгуулалтыг соргогоор хамгаалах хүндтэй алба хүлээсэн Нийгмийн аюулаас хамгаалах байгууллагын ажилтныг ингэж нэрлэх болжээ...
...гэх мэтчилэнгээр уншаад байвал тоймгүй их хүч хөдөлмөр зарж гаргасан ном юм шүү дээ. Гэхдээ та бүхэн ахин нэг анхааралтай уншаарай ард түмэн, эх орноос үнэтэй нэг зүйл байсан нь нам, эвлэл байжээ. Хамгийн эхлээд намын эрх ашиг байх ёстой байсан цаг үе юм хойно яая гэх вэ...











17 сэтгэгдэл:
Уг нь агуулгын хувьд сайн номууд шүү. Хэтэрхий үзэл суртал агуулсан болохоос биш. Сүүлийн 3-р дэвтэр бол маш сайн гэж би боддог. 1-р дэвтэр бол тэр чигээрээ коммунист бүтээн байгуулалтын талаар шүү дээ. Манайд одоо ч гэсэн байдаг. Хааяа эргүүлж харахад гоё байдаг шүү.
айл болгонд л байдаг байхаа манайд 1-р боть нь бүүр 2ш байдаг байлаа
Яаа гоё санагдачихлаа хэхэ. Бага байсан үе минь......... их үздэг байж дээ би ч зургийн үздэх байсиймөө
Нуль сурталчилгаа ш дээ тээ Гайгүй хүн болгон нь ядуу ард малчны гэрт төрөөд л хахахаха
Хэтэрхий үзэл ёурталжсан болохоос биш танин мэдэхүйн тал дээрээ сайн ном гэж боддог. Ийм ном бас дутагдаад л байгаа юм шиг.
Блогчид биднийхээ пяав уух ариун хувьсгалыг хамгаалан тооцоо нэмж бичигч эсэргүүчүүдтэй тэмцэж явахдаа зөөгчид баригдаад 3 галын 7 давхар дээрээс “Боргио пяав мандтугай!“, “Блогчид мандтугай!“ гэж эцсийн үгээ зоригтой хэлээд зөөгчийн гарт баарнаас хөөгдсөн эрэлхэг эмэгтэй ИТЗМИ хорин есхөн настай байлаа...
ЭЭ бурхан минь энэ номны ачаар л онц авдаг байлаа шдээ ккк байхгүй юмгүй ном шиг л санагддаг байж билээ.
Монгол хэл ийм уран яруу билүү гэтэл л магтдаг байж дээ.
Энэ ном газарзүйн талаар их ойлголт өгсөн эд байгаа юм. Тэр улс тэдэн км2 нутагтай төдөн хүнтэй гээл байдаг даа тэрийг нь л их уншдаг байж билээ.
Дурсий даа дурсий.... Манайд час байдийн. Нээх том зузаан улаан хавтастай ном байдаг байжүлээ. Сүүлийн үед уншиж чадкү байгаа болохооос хааяа үзэхээр гоё байдий шт..
Улаан загалмайн гишүүн гээд нэг хэсэг цэг таслал цэг цэг гээл энэ номноос цээжилж байсан шиг санагдаад байх чинь ээ. андуураагүй байгаа даа
Бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчээр зориглон хөдөлвөөс мэдэхгүй чадахгүй зүйл огт үгүй болж ЦЭНГЭЛИЙН МАНДАЙД хүрч болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ ээ. Гэж байгаан. Энэ үгэнд ЦЭНГЭЛИЙН МАНЛАЙ гэсэн хоёр үг асар өргөн утга санааг агуулж байгааг хэлэхэд нэн таатай байна. ЦЭНГЭЛИЙН МАНЛАЙ шүү дээ. Энэ үгэнд асар их ач холбогдол өгөх хэрэгтэй.
Цэнгэлийн манлайг хаанаасаа олноо их багшээ
Цэнгэлийн манлайг олох газар олон байна аа. Жишээ нь ойн цоорхойд, голын эрэгт, барилгын подвалльд, кино театрт гэх мэт. За тэгээд орондоо, орцон дотроо гээд байгаа л даа. ккккккккк
ээ бурхан мнь уншихаараа л унтчдаг ном байжүүлээ. яахаараа ийм уйтгартай ном байдаг байнаа. мангас байхгүй, 12 толгойтой атгаалжин хар мангасын тухай ядаж байхгүй, лусын гүнж, бөгтрөгтөй морьхон бол бүүр байхгүй шаал сонин ном гэж боддог байлаа. /энэ номыг анх нээж харах тэрхэн үед би 8 настай байлаа, 5 настайдаа уншиж сурсан байлаа/
Чи ч гайгүй. Би бүүр эротик өгүүллэг, нүцгэн хүүхний зураг хайдаг байсан гээд боддоо. ха ха ха. /худлаа ***сан юм аа кккк/
Хахахаха