Хэдэн жилийн өмнө болсон тендерийн ажил энэ жилээс л хэрэгжиж эхлэж байгаа талаар эндээс сая уншлаа. Ямар ажил байна вэ гэхээр байна ш дээ аан гээд уун гэж бай.

Замын хөдөлгөөний ачаалалыг камераар төв замын цагдаагаас оператор хянаж байгаад гэрлэн дохионуудаа зохицуулах ёстой юм. Нэг нөхөр камераар уулзваруудын ажиглалт хийж байгаад л замын хөдөлгөөны ачааллыг зохицуулчихаж байгаа юм. Эрээн мод барьсан цагдаагийн хэрэг алга болчихлоо шүү дээ. Хөөрхий амьтад хүн л болсон юм хойно зундаа халж, өвөлдөө хөрж байгаа байлгүй. Гэхдээ асуудал бүрэн шийдэгдээгүй байх гэж би бодож байна. Мэдээж юм бүрэн төгс эхлээд байдаггүй шүү дээ. За тэгээд гэрлэн дохиогоо дагаж мөрдөдгүй сахилаггүй жолооч нарыг яаж барьж авахын гэж үү? Ингэнэ...

Улсын хэмжээнд машинуудад тооллого хийдэг дээ. Тэр ажлыг далимдуулаад бүх машинуудад тусгай мэдрэгчтэй улсын бүртгэлийн шинэ тэмдэг олгох хэрэгтэй. Дээр нь бүх жолооч нар хувийн данстай байх ёстойг анхааруулж банканд данс нээлгүүлнэ. За тэгээд торгууль яаж бичих юм бэ гэж үү? Тэрэн шиг амархан юм байхгүй. Цагаан зураас давж зогсоо л бол тусгай мэдрэгчтэй усын дугаарыг нь төхөөрөмж мэдрээд автоматаар камер асаад нөхөр дүрэм зөрчигч машины жолоочын зургыг нь чааак гээд л авчихна шүү дээ.  Хурд хэмжигч автомат төхөөрөмжүүдийг замын дагуу байрлуулчихлаа за тэгээд жолооч хурд хэтрүүлээл бол мөн л зургыг нь авчихна. Комьютерт нөхөр жолоочийн дүрэм зөрчсөн он сар өдөр зураг хөрөгтэйгээ дараа жилийн улсын үзлэг хүртэл хадгалагдана. За тэгээд жилийн эцэст улсын үзлэг боллоо нөхөр дүрэм зөрчигчийн зөрчлүүдийг баримтжуулаад баримтыг нь дүрэм зөрчсөн торгуулын хуудастай хамт банк руу гүйлгээд наачий ш дээ.  Юм хөгжинөө гэж ямар ч байсан гадны оронд бол тэгдэг юм харин манайд энэ ажил эхлэх шатандаа явж байгаа бүрэн төгс болчих юм бол замын цагдаагийн ажил хийх хүн олдохоо байх байхаа. Аргагүй ш д тэдний өмнөөс комьпютер ажиллаж авилгал авах хөг нь өнгөрч байгаа юм чинь хахахаха. Яг л гаалийн татварыг 00 болгонгуут гаалийн байцаагчаар ажиллах хүн олдохоо байсан цэвүүн цаг шиг хахахах.

11 сэтгэгдэл:

null
Зочин

kkk shidet dohiuriin ulger ingeed amar saihandaa jargah nde huurhi

Үлэмжийн чанар

Зочин гоёо хэлсэн шүү

Аяко

энэ чинь аль дээрээс л яригдаж байгаа ажил щдээ тэ?

үнэндээ бол баяр дөхөнгүүт баярын мөнгөө хийхээр гарч ирдэг олон эрээн модыг зайлуулмаар санагддагийн

Амарсайхан (зочин)

Гүрийнэ дээ. Цалингаараа амьдарчих юм чинь.

Undriga

Гүйэ бас нэг бодлын хөөрхий цагдаа нарыг өрөвдчихлөө. Одоо тэд нар чинь юугаараа амьдрах болж байна даа гэжжж. кк

Frank

Хөөе ямар золигийн юм ярьчаа вэ? Чамайг чинь хө ийм ухамсар доогуур гэж бодсонгүй шд. Миний блог дээр мобикомд хандсан үгээ бичсэн байх юм. Цаад мобикомынхон чинь миний муу блогоор тоож шагайхуу?
Чи хө мобиком барьдаг юмаадаа. Үнэтэй байгаа бол солиод өөр сүлжээ л аваачдаа. Юундаа бухимдан бухимдан Мобиком барина вэ? Сонголт хийх эрх чамд байгаа биз дээ?
Нээрээ бухимдал байгаа бол http://www.mobicom.mn/index.jsp?i=contact ийшээ ороод сайн бичкү юу дөө.

╬ Үлэмжийн чанар ╬

ЖИШЭЭ НЬ ТАНАЙХ УТАСНЫХАА ТӨЛБӨРИЙГ БАГАСГАЧИХВАЛ БИД ЧИНЬ ТЭМҮҮЛЭЛДЭЭ ХҮРЧИХ ГЭЭД БАЙНА ШҮҮ ДЭЭ МАНГАРУУДАА

гах гах унших тусам инээдтэй байсан шүү.
Би Мобикомыг дэмжиж биш өрнүүлж байгаа аян нь өөрөө залуусын төлөө учир блогтоо бичсэн юм гэдгийг ойлгоорой. Баярлалаа

xOSOo ►♫ιllιιllιl (зочин)

тэгээд явж явж нэг цөм шатхийм биздэ хаха хөөрхий тэднүүд чинь шидэт дохиураараа нэг хөөөп гээл 5000 олчдог баян хүмүүс шүүдээ одоо яаая гэхүү :P

Janna (зочин)

Bi ene tusliig chin orchuulsiin. Huvi nemree oruulsan l baigaaz de...hehe

ganzo (зочин)

Тусгай мэдрэмжтэй номерийн хэрэг байхгүй.
Сайн камер болон софт байхад уулзвар нэвтэрч буй тэрэгнүүдийн дугаарыг шууд таниад байдаг юм байна лээ. Хойд хөршийн автозамын хяналтын төвүүд лав тийм.

Үлэмжийн чанар

Ганод Өө тиймөө мэдлэг өгсөнд баярлалаа

1 (зочин)

үзлэгийн өмнөхөн дансаа тэглүүлэх гэж бөөн авилга өгсөөр байтал таарахын байна л даа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)