Нар, сарны хол ойрын тусгал Сибирийн хүйтэн агаарыг эх оронд минь дуудахтай зэрэгцээд Үлэмжийн чанарын гэрт халаалт хэмээх чухал зүйл айлчлан ирлээ. Эхний хэд хоногт гайгүй сайн тав тух зарлан буйдан дээрээ Шах хэвтэлтээр хэвтэж телевизерийн удирдлага гарт бариастай байсан бол ойрын хэдэн хоног эгээтэй л улсын шарил хадгалах төв, Номин хүнсний сүлжээ дэлгүүрийн хөргөгчтэй тасгийг санагдуулам байна. Гэртээ тав тухгүй байх шиг муухай зүйл байхгүй тул хэд гурван үг холбогдох газруудад нь чулуудаастай, хэрүүл уруул хийгээстэй хэд хоног байдлыг ажиглан хүлээнэ.
Хүйтэн гэрт ном сонин гарчиглаж, аятай тухтай байх байдал улам цөөрч оройн хоол болонгуут Нарантуул зах дээрхи наймаачид шиг варений шилэнд хоолоо хийж идэн үлгэрт гардаг луугийн гал тургилт лугаа адил уур савсуулан, хүйтэн хамрын хоншоороо гэсгээх нь холгүй сууна. Нэгэнтээ хэрэглэх зүйлээ бүрэн хэрэглэж чадахгүй байгаа учир байрны оршин суугчидын бэсрэг хурал зарлан төлбөр тооцоог хийхгүй луу унжиж тэмцлийн хурц хэлбэрт шилжих тухай Ардчилсан нам, Хувьсгалт нам адил аман хэлэлцээр байгуулан арга чарга сүвэгчилэн сууна.
Арга хэмжээ авч энэ байдлаас гаргахгүй аваас гэртээ зуух тавьж 5 тонн нүүрс аваад Улаанбаатар хотынхоо нэрийг нь Утаанбаатар болгон өөрчлөх аян дайнд ханцуй шамлан ордог ч юмуу хэмээн мунхаг миний бие сэтгэн сууна. За тэгээд эцэст нь хэлэхэд Төлбөрөө төл хэмээх шаардах хуудас хаалган дээр минь наагаад бай наагаад бай !!! Төлнө гэвэл гонж шүү дээ. Шүүхдэд аваарай...


10 сэтгэгдэл:
манайх час хүйтэн. гэхдээ манайхан мөнгөө өгчөөд байхын. аягүү тэнэг.... гэртээ дулаахан тухтай байх уг нь ч сайхан шүү тэ?
Айхтар золиг байх нь энэ Үлэмж чинь. Хүйтэн гэрт юун нэг гартаа удирдлага, нөгөө гартаа юу бариад хэвтэх. Шууд хоёр гараа алга хавсран нийлүүлээд гуян завсараа гавчуулж суух байдалд шилжиж байгаам чинь. хаха.
Тэмцээд бай...тэмцээд бай . Дараа нь харин үр дүнгээ бичээрэй
Ёооо...Хүйтэн байх ч муухай шүү. Энд бүр халаалт байдгүй тэгээд хүйтэрхээр халаагуураа тэврэх нь холгүй байдышдээ.....хэхэ
зад шүүхдэнэ дээ чамтай хэхэхэ
нээрээ үзүүлээгүй үйлчилгээнхээ төлөө мөнгө аваад бдаг утгагүй шүү цаадуул чинь
мань танай байрны зовлонг бага сага мэднээ
Оранж Төлбөрөө битий төл
БОРОО Тэмцнээ хө
ФрийДом Сайн тэвэр
Батаа Манай байр ийм байгаагүймаа Цолмон бүүр нүүцэн ш дээ ккк
МАНАЙХ ДУЛААХАН. ЗУН Ч ӨВӨЛ Ч АДИЛХАН Л БАЙДАГ ЮМ. ДУРЛАГЧ ТА ХОЁР ГЭЖ ЯАЦАРЦАН БАЙРАНД АМЬДАРДАГ ХҮМСҮҮДЭВ ДЭЭ.
өө тэгээд цонхоо сайн дулаалахгүй бол халаалт хичнээн ирсэн ч гэр аймаар хүйтэн хэвээрээ л байдаг шд. Би хашраад энэ жил гаднах хаалгаар л салхи орохоор цонхоо таг битүүлээд дулаалаад дулаалаад хаячихсан. Одоо манай гэр дажгүй дулаахан байгаа кк.
манай байр ч гэсэн аймар байна аа. орой нь өмдөө угаагаад пааран дээр тавьчхад өглөө нь новь нойтон чигээрээ л байж байхын. паар ийм л муу байшүү дээ
валайн. гэдсэн дэх нь л даарч хөркү бол...
манайх халуун гэж юүхүү. шөнө цонхоо онгойлгож унтаад арай л угаартаад үхчээгүй кк.
мөнгий нь битий өг. муусайн юмнуудын
Шүүх дээр очоод сүрийг үзүүлдийм шүү. Өмгөөлж хамгаалах хүнүүс байгаа гэсс