Тань руу нүүж явна

Адуу минь зүсээрэй сайхан байнаа

Адуучин би жаргаж явнаа... Үд дундын халуун наранд аяга тагш юм хайн айл хэсэн дотроо халааж яваа нэгэн сайхан Монгол эр морин дэл дээр салхи зүсэн халамцуу давхина. Зулзаган модод найган цэцэг навч нь дэлгэрээд тунгалаг горхи, голууд нь мяралзан урсаад зун цаг сайхан боловч зугаацах найрлах цаг бидэнд дэндүү бага байдаг нь юутай гаслантай. Том бүс зүүж торго дурданд умбаад,  айраг цэгээ архи сархадаа зооглон тал нутгаар наадам хэсэж нанчилдаан үүсгээд явах нь сайхан ч наадмын дараа намар гэдэг үгийг найранд дуртай гүндүүгүй сайхан Монгол эр мартчихсан бололтой. Миний бодлоор энэхүү сайхан хэлц үгийг ''наадмын дараа намар тэгээд өвөл'' хэмээн өөрчлөх горимын саналыг байнгын хороогоор оруулж баттай болгож аваад баахан ухуулах хуудас хэвлүүлж найрлах дуртай тайван амгалан ард түмэндээ Социализмын үеийн уриа лоозон шиг хайр найргүй ухуулан таниулмаар санагдах юм.

Өвөл цаг хаянд ирж хүйтэн салхи хацар хайрахтай зэрэгцээд бидний хайрт гишүүд минь өөрийн биеийн жаргалыг огоорон өрөөлийн өвөлжилтийн төлөө өдөр шөнөгүй өвс тараан дөвчигнөж байх юм. Хөдөөгийн айлын бууцан дээр өнхөрч хэвтэх нь холгүй, хотын шар царайгаа хөрслөг бор болгохоос ч сийхгүй, албаны дүрэмт хувцасаа арын суудалдаа чулуудаад аргал цэгээ үнэртсэн ядруухан дээлээ өмсөөд, цалингаа цуглуулж авсан өндөр үнэтэй хөөргөө өвөртлөөд, нутгын зөвлөл нь бэлэглэсэн Ланд хөлгөө сойгоод сая хүнээс цуглуулсан татварын мөнгөөр сая саяаар нь өвс аваад матрын нулимс унагасан гишүүд минь өвс тэврээд тань руу нүүж явна...

4 сэтгэгдэл:

null
гамп (зочин)

тэрбум төгрөгөө хэрхэн үрхээ бодоод ууу. Зайлуул амьпрах гэж л яваа улс шүү дээ. тэрбум төгрөг үрэх тийм амархан бишшүү дээ

Аяко

гоё хэллээ дээ

ganzo (зочин)

Матрын нулимс - онож хэлж :)

Жигээ (зочин)

Маш яруу тод болж. Амжилт. Жигээ ах нь

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)