Миний мэдэх туйлшралууд...

Халимаг үс моод байхад

Хар сарнай од байхад

Сэлбийн голд загас байхад 

Санта барбара кино дуусаагүй байхад

Backstreet boys сураггүй байхад

Take that хамтлаг од байхад ийм ийм туйлшралууд болдог байлаа даа гэж...

- Олон улсын сансар судлалын төвийн (NASA) олон олон төслийг дампууруулах шахсан хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур бол яахын аргагүй Дашка ах маань байлаа. Ромбо гаригтай холбоо тогтоож өөрийгөө радио локацын төхөөрөмжөөс илүү гэдгээ баталж чадсан манай Дашка ах шүү дээ. Дээл нөмрөөд уулан дээр гараад ТВ антен шиг эргэлдэж өгч байх юм. Бүх мэдээлэлийн хэрэгсэлээр мэдээлэл цацагдаж золтой л CNN ирчихээгүй юмдаг.

- EAST 17 хамтлагийн энэ нэг гайтай дууны клипыг хаанаас ч юм бэ хэзээ ч юм олж үзчихээд тэргүүн дээрээ ноосон малгайг дөрвөлжилж өмсөөд гондрос ч билүү гуталаар гангардаг байлаа даа. Гудамжаар л дүүрэн дөрвөлжин толгойтой хүмүүс явж байлаа ш дээ.

- Өнөрөө эгч бол алаа хаясан ш д. Биеийнхээ хаанаас л бол хаанаас гал гаргах чадвартай. Хүрсэн бүхэн нь шатаж нтр X women юмуу хаашаа ч юм б дээ. Өнөрөө эгчийг Гинесийн номонд оруулах талаар ч яригдаж Шинжлэх ухааны академаас судалгааны баг томилогдож нтр хэхэхэ. Улсаас 2 өрөө байр өгөөд Анагаахын дээд сургуульд элсэлтийн шалгалтгүй оруулж нтр их ч дөвчигнөсөн дөө.

- За энэ их сүртэй юм болж байж билээ. Алтан цөгцний хэрэг гээд л. Нэг хөдөөний мангардуу баагий зурагтаар ингэж ярьж байсан юм. Нэг алтан цөгц алдагдсан юм байх тэрийг олж өгөхгүй бол Монгол байтугай дэлхийг харь гаригийнхан сүйрүүлнэ гэж баахан цуурав. Сурвалжлагч нтр бол аймар хөмсөг зангидаастай хүмүүсээ тэрийг нь олж өгий нтр гэцэн.

- Хотод орж ирээд удаагүй бас нэг хөдөөний мангар хүүхэн гэрэл чийдэн ч мэдэхгүй амьтан харь гаригийнхантай уулзаж учирсан над дээр туршилт хийсэн нтр гээд цуурч алдсанийг санаж байна уу нтр... За за ингээд дуусгий...




26 сэтгэгдэл:

null
Desperado

бас саравчтай малгайны саравчыг эсэн бус болгодог байж билээ нэг өдөр дөрвөлжин болгоол тэгээл маргааш нь гурвалжин болгоол , тэгснээ бөөрөнхий болгоол ....

Bolduush

Тэр Дашка нөхрийг бол санажийноо. Мардайн онгоцны сүйрэл нтэрийг бол аймар хэлсэн шд. Тээд бзүр Очирбатын үзмэрч нтэр болж айн... хөөрсөн дөө хөөрсөн. тээд худлаа шаажааган баригдангуут ониго болоо биз дээ. Одоо л дахиж дөвчигнөж хэлээ багйаа болохоос биш.

Ицми

хаха одоо бодуул тэр гал гаргадаг Өнөрмаа амьд л байдаг байх да этэр гээд кк. ичдэг байхдаа өөрөөсөө

БОРОО

Тэхдээ байнаа Үлэмжээ. Би нэг юм хэлэх гэсийн бид нарыг бага байхад 90 -ээд оны эхэн үед юм уу даа Монголд харь гаригийнхан их байсан юм билээ. Бас X Man киноны баатрууд ч мэр байсан.

Ер нь бол тэр харь гаригийнхан чинь цаг үеийн ороо бусгаа байдлыг далимдуулаад хүрээд ирдэгийн бишүү. Чөтгөр ч гэж бас чөтгөр. Соци нийгмийн үед тоо толгой нь огцом буурсан мөртлөө одоо л ирж ихсэж нтр. Завкарсын згр.

AAB (зочин)

hehe
Unuruu egchees busdiin sonsoj bsn yum bna.
Ter talaar joohon delgeruulj uguuch yaj tegj bsiin boloo. huurch l bsn bhdaa

Үлэмжийн чанар

Өнөрөө эгчийн хажууд хашааний айл нь шинэ байранд ороод тэгээд мань хүн шаралхаж гал түймэр дэгдээгээд тэрнийг нь цагдаа нар илрүүлсэн ш дээ мань хүн гуталныхаа өсгийг цоолж чүдэнз хийгээд тэгээд л хүмүүсийн нүд хариулж байгаад гал гаргаад л хахахаха

Оранж

хахаха. арай л туйлширдаг байж тэ?

аав (зочин)

оо тэгнээ тэр иймэрхүү л юм байсан байх.
хошин шог шиг ч юмаа даа
болдуушийнхаар Бөмбөг гэж

Аанхаа

Санажийна санажийна бас хулхи хугацаа нь дууссан компот шоклад нтрийг зурагтаар их гаргадаг байж билээ, бас гондоом яаж хэрэглэхийг зурагтаар гаргадаг байж билээ

HERO (зочин)

Одоо бүгдээрээ туйлширцгаая.

ХЭРЦГИЙ ХЭРЭМ

ААВ наадах чинь болдуушийн үг биш дөхүү
энэ болдууш муу .... дүүүд дүүүүд олоод уншаасай боль гээд байхад бөмбөг вэ?????!!!!

joe. (зочин)

нээрээ яг тэгдэг байсийшд би лав малгайгаа тэгдэг байсааан байсан хэхэ

ААВ (зочин)

хаха
за сорри сорри
би эртээд болдуушийн нэг сээгий дээрээс харж байсийн лдо.
Болдууш чи хүний үгийг буцааж эзэнд нь өгөөрэй
Хэро?
яаж бол зүгээр юм бэ дээ?

Bolduush

Өөш Аав гуай ядаж зөв харчихаж бай л даа. Боондгор гэж шүү дээ. наад бөөмбөг чинь наад муухай ааштай охиных чинь байхгүй юу. Боондгор гэж.

AAB (зочин)

oo yu bilee baiz ene huuhduud dund buur tolgoi toirch guitshiim aa. aliw yu bilee minii huu heremee? itsme bishee bish hen bile nuguu ulemjee oo hen bilee dee

Арслантай авдар

Гал гаргадаг Өнөрмаа нэг найзын минь хамаатан нь юм билээ. Шөнө гэрээ шатаачих гээд болдгүү, тэднүүд ээлжилж харж хонодог байж л дээ. Манай найзын ээлж болоход намайг хань татаад хамт хонож үзсэн. Аз болоход миний ээлжин дээр яагаачгүйээ. Хажуудаа бэлэн тавиад хоносон хувинтай усны ч хэрэг гараагүй. Шатсан бол усаа зүглүүлж цацчихаад л зугтаах байсан байх даа. Тийм юмны чинь дэргэд айгаад унтаж ч чаддаггүй юм билээ...

maaz

одоо ч хэлбэр дүрс нь өөрчлөгдөж арга ухаан нь нарийссан туйлшралууд бий шүү, томруулдаг шил бариад хайвал ч ...

Үлэмжийн чанар

Хахахахаха АВДАР хэхэхэхэ Энхийн манаанд зогсож

SUNShine®

Өө сануул зөндөө туйлшралууд бий дээ
Эртээр нэг нэвтрүүлгээр нөгөө олон авьяастай Өнөрчимэг ярьсан, тэр гал гаргадаг Өнөрмаа нь адил төстэй нэртэй өөрт нь их саад болсон гээд ярьж байсан хүмүүс андуураад их уршиг тарьсан юм шиг байгаан.
Гэснээс блогынхоо дизайныг гүй мөн их өөрчлөхиймаа, гое болжээ

anjigai (зочин)

Үнэн хөөе. Тэр үед бүгд үнэн байсын. Та нар Чингисийн үеийнхийг болохоор үнэмшдэг байж энэ үеэ яах гэж ингэж байдын. Тэгж яриул Өнөрмаа хөөрхий гал гаргаад бүтэн гэр шатаацын хө хө хө.

Гоё байсан шүү. Яармагт баахан жижигхэн харь гаригийн хүмүүс нүхэнд байна гээд л. Төгрөг далын талх өгсөн дамжлаад нүхрүүгээ орсон ч гэх шиг. Маниус ангиараа үзнэ гээд яахрмагын атуусанд сууж ч байх шиг. Хэ хэ хэ

МЭС

Тэр нэг тулах цэг гээд нэг нэвтрүүлэг л бантан гутгадаг байсын бишүү. Жагаа асан эдэр ай... Одоо болж байгаа үйл явдалууд ч бас хэдэн жилийн дараах нүдээр бол бас л гошин байх байхдаа тэй?

Эхлэл ДИЗААН

эргээд нэг гаргахгүй юм байхдаа хошин урлагынханд санаа өгөх зорилгоор хэхэ түүх л юмдаа

ganzo (зочин)

гондурас гутал.

Chepak (зочин)

За даа туйлшрахаас өөр яах вэ дээ
Бүгдээрээ соцмализм гсн битүү хайрцагт байсан хүмүүс гэнэт ил тод байдалд оронгуут юугаа ч хамаагүй яриад итгээд л

Ямар сайндаа ерөнхий сайд нь улсаа барьцаалж байх уу Яагаав нөгөө Айбекс юу нтр билээ

Бас нэг ява голландын эрлиз нөхөр ирээд найр наадамд сууж бгаад л яваагүй юу бараг сүүлийн ханхүү нтр болоод

Одоо харин хараад байхнээ авилгатай ч% алдаатай л энэ 20 жилд бид их өөр болсон шүү

e (зочин)

Халимаг үс моод байхад

Хар сарнай од байхад

Сэлбийн голд загас байхад

Санта барбара кино дуусаагүй байхад

Backstreet boys сураггүй байхад

:)

ollie (зочин)

хаха, ёооё. сайхан үе байж дээ нээрээ. Анжигайгийн бичсэнийг харин санахгүй байхын. хаха, талх дамжилж яваад байхдаа яахуу дээ =D

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)