Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Мохатма Ганди болбоосу эх тайванч тэмцлээрэй дэлхийд нэрээ дуурсгасан хүн бөлгөө. Тэрээр долоо хоногийн нэг өдрийг хэнтэй ч юу ч ярилгүй чимээгүйхэн утсаа ээрч, ном гарчиглан бясалгал хийн суудаг байсан гэх юм. Мөхөс миний бие энэ алдартай хүнийг дуурайж нэг өдрийг хүнтэй ярилгүй тэвчин цээрлэж бясалгал хийе хэмээн бодлоол доо. Харин ямар өдөр ийнхүү бясалгал хийх вэ гэхлээр байна ш дээ. Найз нөхөд, албан газрынхантайгаа хэд гурван шингэн умдаанд хөлчүүхсэнийхээ маргааш энэхүү бясалгалыг хийхээр шийдлээ. Гэр бүлийнхэн яагаад ууж шоудсан талаар асуувал чив чимээгүй дүнсийн суух ину дор шартсан царайгаа үл ялиг инээмхийлэн суух нь хамгийн ашигтай хувилбар болой. Олон түмэн энэхүү бясалгалыг дор бүрнээ хичээнгүйлэн гүйцэтгэвээс зохилтой.



26 сэтгэгдэл:
ккк. Эрүүний шөл уунгаа бясалгал хийх ч сайхан шүү.
Вуахаахахх. Өөрийгөө төсөөлсөн чинь тэнэг санагджээшд энчэн.
Хэхэ, одоо шартцан байгаам байна тээ?
Миний Маргаашийн гэрэлт ирээдүй харагдав
Бороо Сайхаан хөгшөөн
МЭС Тэнэг биш дээ ккк
Дурлагч Би уугаагүй л дээ өчдөр ТВ үзэж байгаад ийм санаа олсийн
АВДАР Сайн хэрэгжүүл
Үнэхээр амьдралдаа хэрэгжүүлмээр, мэдмээр, мэдээгүй нэгэндээ хэлмээр зөвлөгөө байна. Хэрэгжүүлээл хэрэгжүүлээл явчна аа
Амьдарлын олон өдрийг баясгал хийж өнгөрөөх ажгуу...
Чи ч нээрээ Гандитай адилхан шүү
хэхэ би ёстой өөрийгөө чимээгүй бйаж чадна гэж төсөөлөхгүй юм байна ккк
чи өчдөр тийм эрт унтчаагүй бол өнөөдөр бясалгал үйлдэх л блаа гэж
Баргын хүний зориглодоггүй зүйлийг хийхээр шамджээ.
Хохохо. гэрийнхэн нь тэгсэн болоо доо энэ маань ингэж нэг ухаарах гэж нтэр.... хохохо.
тэгээл ганц пийв уухуу гэхээр огло харайж босож гүйгээд тэнэгтээд унанааа
bi bainga byasalgal hiidiinbnaldaa
Энэ бясалгалыг хийсээр байтал бүр Мохатма болж дуусах нь
Та нарыг бүгдийг чинь бясалгалчид гэдэгийг мэдэж байх жишээтэй
хэхэ
амьдралд хэрэгжүүлмээр сайхан бясалгал байна. хэрэгжүүлжийнаа гсн.
Хэцүү биш санагдах нь юунийх :р
хаха энэ зураг чинийхүү Гандигийхүү этэр гээд хаха
Хөдөө гараад хэнтэй ч юу ч ярилгүй, 7 хоног бясалгал үйлдхийнсан.
Үлэмж ч угаса хархаас нирваан царайтай гэсс
бясалгаж бол чадаадаам, харин инээвхийлэх нь ай барахгүй байхаа ккк
Хаха
гэхдээ тэр уусны маргааш бясалгал хийхээр шартсан бие эрүүний шөлний пянг даахуу гэдэг л байна даа
Миний уудаг ирүүний шөл бол тэгээд дуугай байгаад байвал дуусахгүй шүүдээ. аан за ахиж тэгэхгүй энэ трэ гэьэл тэгээд дуусчдаг
Түүнээс бусдаараа бол ч даж санаа л байна
гах гах. Тэгж байтал гэргий чинь дэлбэрчихвий дээ... Бусдаар бол сайхаан...