Хүүхэд
байхад амтархан уншдаг номнуудын нэг нь яахын аргагүй "Хүүхэд
залуучуудын нэвтэрхий толь" байлаа. Уг номон дээрээс сансарын хөлөг анх
зохион бүтээсэн инженер Королевийн тухай амтархан уншиж билээ. Анхны
тийрэлтэт пуужин, анхны хиймэл дагуул, анхны сансарт ниссэн нохой,
анхны сансарын нисгэгч гээд л бүх л зүйл анхных байлаа. Тухайн үедээ
мэдээлэл хаалттай байсан учираас инженер Королевийн өрсөлдөгч нарийн
тухай дуулаач үгүй байж билээ. Одоо харин цаг өөр болсон тул бид хүн
төрлөхтөн ямар их хүч хөдөлмөр гарган хэрхэн сансар огторгуйн нууцыг
тайлах их ажилд яаж шамдан хичээч ирсэнийг янз бүрийн мэдээлэлийн
хэрэгсэлээр олж авч чадахаар болжээ. Их британы BBC телевиз Сансарын
төлөөх тулалдаан хэмээх 4 ангиас бүрдсэн нэгэн гайхалтай шинжлэх ухааны
баримтат кино бүтээсэн байна. Ингээд та бүхэний оюуны цангааг тайлж
мэлмийг нээюү хэмээн сэтгэж энэхүү баримтат киног хүргэж байна. Зөвлөлт
холбоот улсын инженер Королев, Нацист намын гишүүн хожим АНУ-ын иргэн
болсон инженер Фон Браун хоёрын хооронд ямархуу өрсөлдөөн явагдаж
байсныг энэхүү кино харуулах болно.1-р хэсэг. Пуужингийн төлөөх тулалдаан. 1944-1949
Дэлхийн II дайны сүүлийн жилүүдэд Нацист намын гишүүн инженер Фон Браун V-2 пуужингийн төсөл дээр ажиллаж байлаа. Дайны дараах жилүүдэд Фон Браун АНУ-ын иргэн холбосоноор төсөлөө үргэлжлүүлэн хийх боломж олджээ. Инженер Королев Фон Брауны пуужингийн V-2 төслөөс санаа аван Зөвлөлт холбоот улсын анхны пуужинг зохион бүтээжээ...
1-Р ХЭСЭГ ТАТАХ №1
1-Р ХЭСЭГ ТАТАХ №2
1-Р ХЭСЭГ ТАТАХ №3
1-Р ХЭСЭГ ТАТАХ №4
1-Р ХЭСЭГ ТАТАХ №2
1-Р ХЭСЭГ ТАТАХ №3
1-Р ХЭСЭГ ТАТАХ №4
2-р хэсэг. Хиймэл дагуулын төлөөх тулалдаан. 1953-1958
Хүйтэн дайны жилүүдэд инженер Королев R-7 Семёрка хэмээх байлдааны цэнэгт хошуутай пуужин зохион бүтээсэн байна. Уг пуужин нь АНУ-ын газар нутаг хүртэл нисэж 5 тонн байлдааны цэнэгт хошуу зөөх хүчин чадалтай байв. Нөхөр Хрушев зөвшөөрөл өгсөний дараа Королев уг пуужингийн ачааны хэсэгт дэлхийн анхны хиймэл дагуул СПУТНИК 1-ийг суурилуулан дэлхийн тойрог замд оруулж АНУ-ыг чичрүүлж байлаа. Инженер Фон Браун АНУ-ын засгийн газрыг ятгаж чадсаны үр дүнд Explorer 1 нэртэй хиймэл дагуулыг Зөвлөлт холбоот улсаас хоцорч дэлхийн тойрог замд оруулжээ. Оноо 1=1 боллоо одоо яах вэ?

2-Р ХЭСЭГ ТАТАХ №1
2-Р ХЭСЭГ ТАТАХ №2
2-Р ХЭСЭГ ТАТАХ №3
2-Р ХЭСЭГ ТАТАХ №4
2-Р ХЭСЭГ ТАТАХ №2
2-Р ХЭСЭГ ТАТАХ №3
2-Р ХЭСЭГ ТАТАХ №4
3-р хэсэг. Амьд үлдэхийн төлөөх тулалдаан. 1959-1961
Хүйтэн дайны халуухан өрсөлдөөн дунд Зөвлөлт холбоот улс сансар огторгуйг судлах Восток, Америк улс Меркури хэмээх төсөл хэрэгжүүлж эхэлсэн байлаа. Энэ дайнд АНУ ялагдсан байлаа. Хүн төрлөхтөний хамгийн анхны сансарын нисгэгч нь Зөвлөлт холбоот улсын Юри Гагарин байлаа.

3-Р ХЭСЭГ ТАТАХ №1
3-Р ХЭСЭГ ТАТАХ №2
3-Р ХЭСЭГ ТАТАХ №3
3-Р ХЭСЭГ ТАТАХ №4
3-Р ХЭСЭГ ТАТАХ №2
3-Р ХЭСЭГ ТАТАХ №3
3-Р ХЭСЭГ ТАТАХ №4
4-р хэсэг. Сар луу нисэхийн төлөөх тулалдаан. 1964-1969
Саран дээр хүн төрлөхтөний хамгийн анхны хөлийн мөрийг тамгалах дайнд Зөвлөлт холбоот улсад асар их гарз гарсан нь инженер Королев өөд болсон нь байлаа. Ингэснээс Зөвлөлт холбоот улсын сансар судлал эцэггүй манлайлагчгүй болсон байлаа. Цаашид үйл явдал хэрхэн болж өнгөрсөнийг...

4-ХЭСЭГ ТАТАХ №1
4-ХЭСЭГ ТАТАХ №2
4-ХЭСЭГ ТАТАХ №3
4-ХЭСЭГ ТАТАХ №4
4-ХЭСЭГ ТАТАХ №2
4-ХЭСЭГ ТАТАХ №3
4-ХЭСЭГ ТАТАХ №4
Сансар
огторгуйг судлах өнөөгийн эх үндэсийг тавьсан энэхүү хоёр инженер нь
хүн төрлөхтөний түүхэн дэхь агуу инженерүүд байсан билээ.

11 сэтгэгдэл:
сонирхолтой л юм.
Огт сонсож байгаагүй л юм байна. За тэгээд би ч тэнэгдүү хүн байгаамдөө
Энэ кино нь сая хэд хоног "Боловсрол суваг" ТВ-о гарсан. Үзэхэд огт илүүдэхгүй. Үнэн саак. Ерөөсөө одоо татаж аваач үз хүүхдүүд минь ээ.
Оросууд саяхан Королевийн тухай уран сайхны кино хийсэн байсан. Тэр кинон дээрээс тэр хүний тэмцэл, зүтгэлийг харж болох юм билээ.Королев тийм мундаг хүн байхад түүнийг бас хэлмэгдүүлж л бдг муусайн коммунистууд. БАс багадаа Константин Эдуардович Циолковскийн тухай уншаад тийрэлтэд хөдөлгүүрийн онолын тухай ямар дээр үед ярьж байсныг мэдэж авсансан. Одоогийн хүүхдүүд ер нь иймэрхүү юм сонирхдог юмуу даа. Дота мота гээд гүйлдээд алга болдог болсон бололтой. (Хөгшин хүний бухимдуу үг. Битгий нэх тоогоорой)
Үнэн худал нь мэдэгдэхгүй нэг таамаглал бна. Оросууд саран дээр анх буусан. аа гэхдээ буцаж ирэх асуудлыг шийдэж чадаагүйн улмаас хүмүүсээ золиослосон тул. Энэ асуудлыг нуусан гэж.
Бас өөр нэг вээрс саран дээр хэн ч буугаагүй. Сарны төлөөх дайнд ялах гэсэн Кеннидигийн заль бсн гэж. Үнэхээр 60-аад онд саран дээр хүн буусан юм бол одоо хүртэл дахиж яагаад буугаагүйм бэ?
Бороо ч зөв бухимдаж байна Би ч ялгаагүй бухимдаж л явдаг хүний нэг нь
Королев чинь 10 жилийн ял авсан хүн шүү дээ Нэг матаач нөхөр туршилт нь бүтэлгүйтэнгүүт нь улс ардын аж ахуйг эвдэн шамшигдуулсан гэх ял тулгасан юм байна лээ
БОРОО АНУ саяхан саран дээр ахиж очих төсөл баталчихсан юм гэнэ лээ Би саяхан уншиж байсан хэдэн жилийн дараа очиж байх өө хямралгүй л бол нтр ккк
Ер нь хааяа сар луу явж хашраачихаад ирэх их зүгээр шүү. Бие хөнгөрөөд их сайхан болчихдог юм шүү дээ. Хүүхдүүд минь.
нарангоо сар руу дугуйтай явна барина гээд байсан юу болсым бол...
Гэхдээ Королевийн талаар өчнөөн л юм байдын байна лээ шд. Үнэн худал нь мэдэгдэхгүй. Ямар ч байсан хоригдох ял авсан гэдийг нь бол мэдээд багйаа юм.
Өө нээрээ тийн. дээр үед нэг нөхөр Гүррагчааг сансанр нисээд ирэхэд нь манай улс саран дээр хүн буулгасан хоёр дархь улс боллоо гэжээж алуулах дөхсөн гэдийм байна лээ. Тэр нь сэтгүүлч байсан юм гэсэн.
ӨӨ татаж болохгүй байдаг байншд. Танилцуулгыг нь уншаад уншаад явчихлаа. Дараа боломж гарсан үедээ үзчихнээ гэж...