Олон жилийн өмнөөс яригдаж байгаа ажлуудын нэг нь яахын аргагүй ''ухаалаг'' иргэний үнэмлэх билээ. Голлон ярьж байгаа хүн нь Сайханбилэг гээч эрхэм. Хүмүүс Сайханбилэгийн бизнес ч гэж ярьдаг гэхдээ би энд хэн нэгэний бизнес гэхээсээ илүү асуудлыг өөр өнцгөөс нь харах гэж оролдьё. "Ухаалаг" иргэний үнэмлэх гээч зүйл дотор нь тухайн иргэн хүний хаана хэзээ төрсөн, ямар банкинд данстай, ямар улсын бүртгэлтэй машин эзэмшдэг, хэдэн удаа хаашаа явсанаас авахуулаад хэдэн шүдтэй хэдэн хүүхэдтэй, хэрэг төвөгт орооцолдож ял шийтгэл авч байсан уу үгүй гэх мэтчилэн тухайн хүний далан булчирхайг тойчсон мэдээлэл агуулж байх юм. Бид эмнэлэгт үзүүлэх болгондоо өвчтөний карт гээч навсайсан дэвтэр барьж явах шаардлагагүй, төрийн албадуудаар ажил явдал хөөцөлдөх болгондоо тухайн бичиг баримтыг баталгаажуулах хэрэггүй болхоос эхлээд ач тустай зүйл энэ "Ухаалаг" иргэний үнэмлэх гээч зүйлд нэвт шингэчихэж болох юм.
"Ухаалаг" иргэний үнэмлэхийн хамгийн их ач тустай зүйл нь манай улсад яг одоо хэдэн хүн өөд болж хэдэн хүн хорвоод мэндэлж байна вэ, манай улс яг одоо хэчнээн иргэдтэй улс байна вэ гэх мэтчилэн урсаад л байх юм. Сонгууль болонгуут хүн амын тоо нь 3 сая болчихдог улс манайхаас өөр газар байхгүй. Эцэст сонгуулиа "Ухаалаг" иргэний үнэмлэхээ ашиглаж өгөх учиртай юм. Сонгуулийн үр дүн нь телевизээр шууд цацагдаад л тооллогын комиссын цахилгааныг таслаж сонгогчийн болон иргэний үнэмлэх дахин хэвлэдэг байдлыг арай дээр цэгцэлж болох талтай. Сонгуулийн хуудас тоолж байна гэсэн нэрийдлээр 2 хонодог байдлыг арилгаж эцэст нь шудрага сонгууль явагдах нь мөн үү.


6 сэтгэгдэл:
Хүнээ тоолохгүй байх чинь учиртэй гэж байна хүүхдийн мөнгө өгөх болхоор сая хүүхэдтэй залуу гэр бүл гэхээрээ сая гэх бүлтэй ахмад дайчид нь ч бас сая байдаг юмуудаа их учиртай гэж байгаан
УХААЛАГ УХААЛАГ
иргэний үнэмлэх нь ухаалаг байж болноо болно. гэтэл тэрийг чинь завхруулагчид нь /далимдуулж сонгуулийн дүнд нөлөөлөх гсн/ бүр ч илүү ухаалаг болчихоод байгаад л асуудал байгаам даа.
уг нь бол зөв алхам л даа
манай гарууд аягүй бол нөгөө хамаг мэдээлэл хадгалсан баазаа хулгайд алдаад баларна байхдаа
тэр үед нөгөө сонгууль нь юу болох бол
Чи ухаалаг гэдэг үгийг хашлаганд ("") хийдэг чинь их зөв, хэ хэ. Явсаар явсаар ямар юм гар дээр ирэх бол? Иргэний үнэмлэх шиг үзээрийн зүйл байвал би ер гайхахгүй. Нилээн хэдэн жилийн өмнө бас л ийм үлгэр ярьсаар төсвөөс багагүй мөнгө цохиж байсан амташсан гарууд.
Ээ хөөрхий тийм эдтэй болчихвол тун чиг болгоомжтой байхгүй бол хамаг булчирхайг минь хүн мэдчихвий дээ...