Малчид намар орой болсон цагаар өвлийн бэлтгэлээ базаах гэж байгаа өмч хөрөнгө болох малаа барьцаалж зээл авчээ. Зээл авч өвөлжилтөндөө бэлтгэж байгаа нь тэдний буруу биш, хадлан авч өвөлдөө бэлтгээгүй тэдний ч буруу. Гэхдээ малчидаа муулахаа болиод саяхан болж өнгөрсөн УИХ-ийн эрхэм гишүүдийн ухаантай шийдвэрийг авч үзье. Малчидын зээлийн хүчингүй болгох шийдвэрийн цаана
- Байгалийн эрс тэс уур амьсгалтай манай оронд мал шиг эрсдэлтэй барьцаа гэж үгүй. Банкууд ийм эрсдэлтэй барааг барьцаалж зээл олгож. Эрсдэлтэй зээл олгосон банкууд өөрсдөө хариуцлагаа үүрэх ёстой.
- Манай улсын хамгийн олон салбартай банк бол ХААН банк билээ. Тэдний зээлийн эдийн засагч нар морь унаад малчидаар айлчилж өөрийн банкны үйлчилгээг үзүүлдэг. Малчидын авсан зээлийн дийлэнх хувь нь мэдээж ХААН банкных байж таараа. ХААН банкны лобби УИХ-ын эрхэм 76-д сайхан нөлөөлж дээ.
- Эрсдэлтэй зүйл хийчихсэн банкууд эрсдэлээ өөрсдөө үүрэх ёстой яагаад татвар төлөгч бид хариулагыг нь үүрэх ёстой юм бэ?


34 сэтгэгдэл:
Морроу одоо муурын инээмсэглэлээр инээгээд сууж байгаа даа кк
азтай хүмүүс шүү энэ малчид....
шээт юмаа. яаж амьдар гээд байна вэ?
Энэ муухай санагдаж магадгүй гэхдээ л тэдний өөрсдийнх нь хохь зун нь найр хэсч архидаж явж байхаар дулаан өвөлжөө саравч бариад хадлангаа залхуугүй сайн аваад өвлийг даваад гарч байгаа өчнөөн олон малчин байна. Эцсийн эцэст энэ чинь арчаагүйг нь л харуулж байгаан хүн болгон тэтгүүлээд юу ч хийхгүй амьдрах гээд байгаан бол энэ УЛС яаж оршин тогтнохын эхлээд бүх иргэд нь өөрөө өөрсдийгөө аваад явчих чадалтай байх хээгтэй шд тэгж байж л хөгжинө төр засаг буруутай гэхдээ эхлээд ядаж өөрсдөөсөө хамаарах зүйлээ 200 хувь хийчих л дээ
шааал галзууийн хэдий болтол бид хүний цоорсон хувцасыг нөхөж амьдрах вэ хэрэг алга
ёо, үнэн ядаргаатайн бээ. Цөмөөрөө банк байгуулаад бие биеэндээ найдваргүй зээл олгоод дараа нь ИХ-аар зээлээ хүчингүй болгуулъя. Ер нь тэгээд шал утгагүй байгаа байхгүй юу. Бидний үхэн хатан хөдөлмөрлөж байж олсон цалингаас татаж чангааж авчихаад хэдэн хувийн банкуудад тараагаад дуусчихаар чинь стоо монголд амьдармааргүй санагдахын. Тэр банкууд ядаж ашгийн төлөө бус хөрөнгө оруулалтын ч юмуу эсүл Монгол Банк байсан бол одоо нүдээ аниад л өнгөрдөг байхдаа. Тэгсэн яасан, бүгд арилжааны, зээлийн хүү нь тэнгэрт хадсан шулаач банкнууд байгаа байхгүй юу. Ер нь яршиг ийм олон банзаар яадын, 3 банк л болгоод нэгтгээд хаячихвал таарна.
Харин би наад мэдээг чинь сонсчихоод малчин болчихгүйдээ би боджийсийн.
Сайхан юмөө. зээл аваал төлөхгүй байж болно. Ямааныхаа ноосыг өгч мөнгө хийнгээ толгой бүрээр нь мөнгө авчихна.
Өвс мөвс бол тэгээл өөрөө бэлдэж зовохгүй өвөл гараал үнэгүй авчихна. Мөнгөгүйм чинь гээл. Энэ тэндхийн олон улсын байгууллагын хангамжинд зоволтгүй хамрагдчихна. Хүүхдээ үнэгүй их сургуульд сургачихна. Төрийн албан хаагч болохын хэрэггүй.
За тэгээл тоочоод байвал их олон ашигтай тал байнаа. Даанч би хөдөө амьдарч үзээгүй, мал гэж огт мэдэхгүй гэсс жинхэн хангамжинд нь хамрагдагч болчихдог юм болуу гэссс. Ккк
хэлэх үг олдохгүй бна уу юу ойлгохгүй бна уу гээд өөрийгөө гайхаад сууж бна даа, 76-н мал юмдаа
иргэн бүрт олгох 120,000 төгрөгнийхөө оронд зэс боловсруулах үйлдвэр хэдийг барих вэ, ноос ноолуур угаах үйлдвэр хэдийг барих вэ
өчигдөр ганди эгээ зурагтаар ярьж бна лээ, энэ 70,000-гаар үйдвэр барихгүй яагаад өгөөд бгаам бэ гсн чинь бид чинь эрүүл саруул иргэнтэй байхад аандаа болно шдээ тэгээд өгч бгаан гэж бхын, за тэгж л хүнээ бодмоор бгаан бол үйлдвэр нь биш юмаа гэхэд эмнэлэг бариачээ сайдаа гээд орилмоор ч болох шиг
шударга бусиймаа тэ? уур хүрмээр.....
Зун нь найр хэсч, айраг цагаа эргүүлээд л залхуу гэж жигтэйхэн хэсэг хүмүүс байгаа. Энэ нь хотын үнэлэмжээр авч үзвэл хог ухаж, траншейнд амьдардаг хүмүүс. Ингээд бодохлоор траншейны малчдад зээл өгсөн байна. Тэгээд тэрийг нь хүчингүй болгох юм байна. Сайхаан сайхан бүх юм номоороо л болжаан байна доо. Тайван сууж блогоо л бичхээс.
энэ хэдэн малчид нэг талаараа өрөвдөлтэй авч хайрлахад хайр даахгүй хүмүүс яагаад гэвэл
1 наад захын эр малаа яаж тавихаа мэдэдгүй " хонь гэхэд нуруу өргөн ,чихний арьс зузаан, халзан цагаан хуц тавих"
2 намар эртын болоод сүүлийн өвсөө ангилдагүй " өвс нь хадсан цагаасаа шалтгаалан өөр өөр байдаг хар өвс, цагаан өвс , шатсан өвс гэх мэт
3 өвөлжөө муутай ихэнх өвөлжөө хар шургааг модоор хийдэг агаад энэ нь " мал тэр тусмаа бага малын үс ноосыг самнаж дуусдаг агаад хавар болоход үс ноосгүй бага мал бол дуусаа л гэсэн үг
4 Тэжээлийн бэлтгэл муутай "агь таана хөмүүл ангир ,гогод, мангир гэх мэтийг дор хаяхад нэг машин авдагүй
5 хар намраар наадамд зоруилж малынхаа өөхын хайлтал хөөдөг намар ядарсан мал хавар хүртэл тэсэхэд бэрх
6 энэ бол малчдынх биш Бэлчээрийн хувиарлалт байхгүй хэтэрсэн
Хэхэ, бидэнд блогтоо пост оруулах сэдэв өгсөн төр засагтаа гялайлаа.
харин тийн. Угаасаа малчин болноо. Дараа жил хонины бэлчээр тааралдацгаая блогчидоо. би жоохон баяжаад таргалсан л харагдана байх этр гээд кк
Малчид малчин гишүүд үхээсэй лалрын лалрын лалрууд үхээсэй
Ёоо боож үхмээриймаа. Бид нар юу ч хийхгүйн байж мөнгөжөөд, баяжаад, жаргацан гарууд шиг харагддын байхдаа. Бид нар ч гэсэн хүнд нөхцөлд амьдарчийшд. Нуль хар утаа, утаанаас болж үр хүүхдүүд нь гажигтай төржийн, мах сүү нь мангар үнэтэй, өглөөнөөс орой болтол ажиллана, залуу хүмүүст бол байр авна гэж саналт ч байхгүй, шинэ төрж байгаа эхчүүд нь ор байхгүй гээд газар төрнө, эрүүл мэндийн даатгал сар болгон төлдөг байж эмчид үзүүлэх болгондоо мөнгө төлнө, банкинд өргүй, цалингийн зээл аваагүй хүн гэж бараг л байхгүй байх. Тэхэд бид нар жаргалтай малчид л зовлонтой харагдаад байгаан байхдаа. Хараал идсэн 76 мал
УИХ гишүүдийг за зайлаа л гэж хэлийдаа.
Өө хэзээ УИХ-аар тийм шийдвэр гарчихав. ОДоо хаврын чуулганаа хаах гээд хуралдаж байгаа. магад эд нар тэгээд хаалтынхаа өмнөхөн чимээгүй суужаагаад тохирсон зүйлүүдээ гялалзуулчихдаг гарууд л даа. Хаан, МОнгол шуудан 2 уг нь эрсдэлээ хүлээх л хэрэгтэй. Малчид бол зээлийг маань барагдуулаач гэхээсээ хоосон хүний 2 чихийг нь ав гээд л суужаах хэрэгтэй байхгүй юу. Яадын зус. Шоронд хийх дээрээ тулбал нь төр нэг юм бодно биз...
Ер нь бөгдөөрөө баахан зээл авчихаад дараа нь мурьцгаах уу...
түй......
энийг нь мэдсэн бол малчин болоод "хот орохоор очих газаргүй хэцүү байдаг юм" гэж хэлж байрны зээл авчихаад хэвтэж байдаг байж, цццццц хмммммм.... хайран боломж!!!!!
Мал маллах сайхан шүү
Малчин бидний жаргал шүү гэж сайхан дуу бий. Хөдөө гарч мал маллацгаа. Хотод биеийн амрыг харж шигдэж суудгаа боль...
Мэдээж мал маллах хэцүү. Мэдээж мал өөрөө эрсдэлтэй бизнес. Гэхдээ татвар төлөгчийн хувьд би иймэрхүү балай шийдвэрүүдийг хэзээ ч дэмжихгүй.
nogoo talaas ni avch uzvel malchdiig belenchleh setgelgeetei bolgoj bn. Uls bolgonii nutgiin irged gej baidagdaa. USA-giin indianchuud australiagiin abrogenchuud geed ted ulsaas dandaa halamj hurtdeg bsan uchraas l onoodor yamar ch chadavhgui heden humuus l bolson. Bid oron nutgiin hedee bas l iim bolgoh geed bn. Sda gej
sdakuud neeree yag esregeer ni hiih yum
Блогчидод төрөөс урамшуулал үзүүлий гэх мэт дэмжсэн төсөл өргөн барьсан гишүүнд ,,,,,,
зуд турхантай хэцүүхэн өвөл болдог газар нутагт биет бус барьцаа авч зээл олгочихоод, тэрнийхээ хохирлыг төрөөр даалгаад, өөрийнхөө активыг цэвэрлэж суудаг овоо мэдрэмжтэй банк юм даа.
Төр ч гэсэн хороо найруулж, хово хутгалцдаг нэгнийгээ өөд нь татаж, өөрсдийнхөө ямрыг харуулж л суудаг.
Малчдад олгосон зээл 100хувь Хаан банкныхаа бараг л..
Малын тоо толгойг үнэн солиотой бодож барьцаа хөрөнгө болгодын билээ.
Тэгээд хэдэн суманд суугаа эдийн засагч нартаа нэг эксэл файл бэлдээд өгцөн. Нөгөөдүүл нь хэдэн тоо зохиож, тааруулж тавиа л зээл өгөө л суужийдаг хүмүүс дээ.
Нийт орон даяар байтугай нэг сумын 2 малчны малыг барьцаа хөрөнгөд авахдаа 2 өөр үнээр боддог хүмүүс шүү дээ.
Тэхээр яаж эрсдэхгүй байх вэ дээ...
өөө ёстой жинхэнэ "БИТИЙ ШАА" гэмээр юм
утгагүй ен
Хонь аймар гоя...
УИХ-аар дүүрэн банкны луйварчид сууж байна шүү дээ, хүүхдүүд ээ
Энэ 76 ямаа гэж бидний татварыг мөнгөөр ч тоглох юм даа. Бас дээрээс нь бөөн лобби. хулдаас гэж
Шуналтай хэдэн гарууд нь ямар ч амьдралгүй хүүнд итгэж 50 тэрбумаа хулхидуулсан тэрийгээ улсаас олоод авч чадаж байгаа хойно малчид ч гэсэн сийрч л байгаан байна
tanail huulichlan deeremdeel ogt tanmihgui humuust ugchih ym duu
та бүхэнтэйгээ малын бэлчээрээс мэндчилж байгаадаа баяртай байна.
татварын гээд байгаа мөнгө чинь миний зээлийн төлөөс болж намайг өргүй болгож байгаа болохоор та бүхэндээ, мөн УИХ даа талархаад барашгүй нь ээ.
нэг юм хэлэхэд та нар ч оройтоогүй шүү.
дараа дараагийн жилүүд өмнө чинь байна.
хүрээд ирцгээ. хотод үлдэгсэдийн мөнгөөр туйлцгаая
Малчин сэтгэлгээтэй төр засгыг яалтай. Мал гэдгийг нь мэдсэн Морроу азтай. Тэд өөрсдөө буруутай. Бид ч азгүй юм даа