2008 оны 07 сарын 02-ны 20 цаг 00 минут 44 секундэд энэхүү бичлэгээ бичиж байжээ.
Ард иргэдийн бухимдалууд миний бодлоор дараах шалтгаанаас болон гарч ирдэг
юмуу хэмээн мунхаг би сэтгэнэ.
- Сэтгэлгээний
доройтол, үзэл сурталын хаалт, эрх ашгийн тэмцэл, эрхээ эдлэх хүсэл г.м ...
- Хэрэглээний
хязгаарлагдмал байдал, өлсөглөн гуйланчлал, баян ядуугийн ялгаа улам ихсэх г.м ...
Эдгээр байдлуудаа баримттайгаар доор сийрүүлэе. Улмаар манайд болсон
өнгөрсөн шөнийн хэрэг явдал, уур бухимдалыг тайлбарлахыг хичээе.
Напелионы түрэмгийлэл бүх л Европыг эзлэн түрэмгийлэн улмаар Оросын армитай халз тулгарав. Энэ дайнд Оросын арми
ялалт байгуулсаны дараа эмх журам тогтоох, Оросын нөлөөг Европод бэхжүүлэх
хүртэл Францын газар нутаг дээр арми нь байрласан. Гадаадад нөхцөл байдал ямар
байгаа, ард түмний амьдралыг нүдээр үзэж мэдэрсэн Оросын залуу офицерууд
нутагтаа ирэн бослого гаргав. Тэдгээр нүд нь тайлагдсан офицерууд тариачны
хамжлагат ёсыг халж Орос оронд өөрчлөлт шинэчлэлийг хийхийг уриалав. Түүхэнд
энэхүү бослогод оролцсон хүмүүсийг Декабристууд хэмээн нэрийддэг. Баатар цагаан
хаан үүнийг ухан ойлголгүй бүхэл бүтэн 200-300 жил өнгөрөөсөн билээ. Энэ хугацаанд ч өлсөж ядарсан,
боловсролгүй Сибирээс л бослого гарч байлаа. Эдгээр “үл бүтэх этгээдүүд”- ийг баатар цагаан хаан бүгдийг нь Сибирийн
хот тосгодуудаар тараан цөллөгөнд явуулав. Эр нөхрүүдээ даган эхнэр хүүхэдүүд
нь хүртэл ирж байлаа. Эдгээр эрэлхэг зоригтой, эр нөхөрөө хаан ч явахад даган
хань халамжаа үзүүлэх эмэгтэйчүүдэд зориулж хөшөө дурсгал хүртэл босгосон байдаг.
Уул нь сурвалжит гаралтай хүн л цэргийн сургууль элсэн орж офицер болон
хааныхаа төлөө ам бие хайрлалгүй тэмцэх учиртай байлаа. Тэдгээр нөхөдүүдэд юу
ийм их нөлөө үзүүлэв. Мэдээж Францад үзэж харсан зүйлүүд нь. Хэдийгээр Франц
адилхан дайнд нирвэгдэн ядуу тарчигхан байсан боловчиг тэдгээр офицеруудад
Францын засаглал болон аж байдал эрхэлж байгаа хууль тогтоомж нь ихэд
сайшаалтай санагдсан бололтой.
Хятад улс шинэ зууны шинэлэг коммунист дэглэмийнхээ ачаар дэлхийн бодлого
тодорхойлогч улс гүрэн болтлоо дэвшиж чадлаа. 1997 онд тусгаар арлыг Их Британаас
авсаныхаа дараа Хятадын Коммунист Намын энэ тэргүүний бодлого нь дотоод байдлаа
бэхжүүлэх, эх газрын нэг төвт бодлого явуулах байлаа. Манай аав, ээж ярьдаг юм
10аадхан жилийн өмнө л Өвөр Монголчууд орны дэвсгэр даавуугүй, хоол идэх
аягагүй, өлмөн зэлмүүн амьдралтай байсан юм даа гэж. Та бүхний нүдэн дээр л
Өвөр Монголын маань хот тосгод хөгжин цэцэглээд л байна даа. Учир юунд вэ гэвэл
өлсөж цангасан араатан хүртэл зан авир нь өөрчлөгддөгтэй ижил Өвөрчүүдийг ийм
байдалд хүргэхгүйн тулд бослого гаргахаас сэргийлж байгаа нь. Энэ жишээгээр
Хятадын ихэнх алс бөглүү, өлмөн зэлмүүн амьдралтай иргэд дажгүй амьдралтай
болоодохов. Сүүлийн жишээ гэхэд л Төвдын Лхас хүртэл дэлхийд байхгүй өндөрлөг
газарт төмөр зам тавин нэг ч гэсэн асуудлыг нь шийдэж байгаа хэрэг дээ.
Цатгалан гөлөг эзнийхээ өөдөөс арьхирдаг билүү.
Дээрхи хоёр жишээнээс харахад бослого жагсаал гарах болсон шалтгаан,
түүнийг гаргуулахгүй байх ерөндөгийг бид мэдэж авлаа.
Өчигдөрийн жагсаалийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй харж, сонсож суусан
байхаа. Үнэхээр их санаа зовж байлаа. Үнэн хэрэгтээ би их дэмжиж байсан боловч
сүүлдээ байдал эвгүй болсоныг өөрийн нүдээр очин үзсэний эцэст ухаарав. Энэ
хоёр намын л буруу шүү дээ ард иргэдийг хоёр тал болгон талцуулдаг одоог хүртэл
тэр гишүүний үнэмлэх гээч зүйлээрээ. Мөн 18 жил ээлж дараалан төр барьсан энэ
хоёр намын, намаас байгуулсан засгийн газрын буруу юм. Ард иргэдээ тайван
сайхан аж төрүүлээгүй, мөр бүтэн энх амар аж төрүүлээгүй, талцаж муудалцаж
хэрэлдүүлсэн энэ хоёр нам буруутай.
Дээр нь миний хамгийн ихээр санаа зовж байгаа зүйл юу гээч ард иргэдийн
маань боловсролын түвшин, ухамсар ямар доогуур байгааг хараад би ой гутаж
байна. Энэ хэний буруу вэ энэ хоёр намын буруу. Энэ хоёр намаас томилогдсон
Боловсролын яамны сайд гуай нар юу хийсэн юм бэ? Ялангуяа ардчилалтай зуузай холбон хорвоод мэндэлсэн
залуу иргэддээ энэ яам юу хийсэн юм бэ? Ихэнх нь жоохон учираа мэдэхгүй жаалууд
чулуу нүүлгэх. Чингис хаан ядуу зүдүү амьдралтай байсан ч гэсэн түүний эх нь
язгууртны хүмүүжлээр хүмүүжүүлсэн гэх...
Би сайхан аав ээжийн буянд, эзэмшсэн мэргэжлийнхээ буянд хоосон хонохгүйг
хичээж л явна. Надаас долоон дор амьдралтай Монголын өчнөөн мянган айл өрх,
иргэд хүүхэд залуучууд байгаа. Тэд хэнээс юунаас суралцаж байна гудамжны яриа,
улс төрчдын хэрүүл зодоон. Аргагүй ш дээ надтай ижил насны залуу надтай адилхан
жил ажиллаад 5 өрөө байр 40000$ машин хөлөглөн гудамжаар таахалзаж байна ш д. Битүүхэн
миний дургүй хүрдэг. Их сургуульд надаас доор дүн авдаг байсан, уншсан номын
зузаанаараа миний хөлийн улыг ч давж гарахгүй хөдөөний улаан хацартай банди
ингэж явахаар бухимдал хэнд ч гэсэн төрнө дөө. Энэ бүгд бухимдал тэсэрч байгаа
юм. За тэр архи уусан хүмүүс зөндөө байна лээ. Гэхдээ эрүүл үедээ гаргаж
чаддаггүй зан авир нь энэ ид шидийн шингэнээр нэг илэрдэг талтай. Тэр иргэний
эвсэл гээд байгаа нөхөдүүд ч тэр таарсан юмнууд л байх юм. Дээр нь ах намын
хэсэг залуучууд зурагтаар мэдэгдэл хийн иргэний эвсэлийнхэнийг занаж байх. Ах
намын залуучууд чинь ихэнх нь тэр улаан хацартай хотын иргэд байдаг юм. За
үлдсэн хэсэг хотын гишүүд нь танил талаараа албан тушаал авсан, дажгүй удам
судартай юм уншдаггүй хэдэн пивоны гүзээнүүд хүн шантаачлахаас өөр юу ч хийж
чадахгүй.
Бичлэгийн эхэнд дурьдсан миний хоёр шалтгаан нь манай үед бүрэн дүүрэн
байгаа гэж бодож байна. Ядуугаасаа болоод сургуульд явж боловсрол эзэмшээгүй,
наад захын харьцааны соёл мэдэхгүй, өлөн ходоодтой хүмүүсийг хэн ч гэсэн
турхирч чадна. Ленин хэлэхдээ наад нударган баячуудаа алаад эд хөрөнгийг нь
хуваагаад аваа гээд л хувьсгал хийж төрийн эрхэнд гарсан. Ядуу өлсгөлөн,
боловсролгүй хүмүүс нийгэмийн дийлэнх массийг эзлэхээрээ ийм л аюултай үр
нөлөөтэй мэт. Гэхдээ би өчигдөр жагсаал хийж хүчирхийлэл үйлдсэн хүмүүс дунд
дажгүй ухаан бодолтой хүмүүс байсаныг үгүйсгэхгүй ээ.
За ингээд өчигдөрийн болсон үйл явдал энэ хоёр намынханы толгойд нэгэн зүйл
бодогдуулсан байхаа гэдэгт найдах л үлдлээ дээ.
Их Монгол улсыг Хөх тэнгэр ивээг
Хүндэтгэсэн
ХАСАР


27 сэтгэгдэл:
чамайг юм бичихгүй байхаар чинь гайхаал байлаа хө. бухимдал дээд цэгтээ хүрсэнээс гадна өөр олон л шалтгаан байгаа байхдаа гэж л боджийно. дэндүү ухаангүй тэнэг хүмүүс нь дийлчихсэн юм аа.
yum medej avlaa thanks
Дашрамд дурдахад Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу МҮОНРТ-ээс бусад бүх телевизийн үйл ажиллагаа зогссон юм. Мөн байдлыг шуурхай мэдээлж байсан "Гоүгоү", "Ньюс.мн" сайтууд завсарлаж, оллоо.мн" сайт тодорхой бус шалтгаанаар нэвтэрч болохгүй байлаа. Ганцхан "Монцамэ.мн" сайт үйл явдлыг зурагтай нь шуурхай дамжуулж байсан тул хандалтын тоо нэг цагийн дотор үлэмж нэмэгдэж байв. МҮРТВ-ийн эфир мөн шөнийн 03 цаг 30 минутанд зогссон юм. eh survalj: http://www.politics.mn/index.php?option=com_content&task=view&id=661 Zohion baiguulalatai turhiraad baigaa yum bishu? (Hu nam)
aimaar yum bolson shuu
bi deer vees bodood l baisan yum.Aldah yumgvi , aldah yum baigaa esehee olj hardaggvi hvmvvs l gemt hereg hiideg gej... uchigdur bol tiim l baidal bailaa. Ard tvmnee aldah yumtai boltol ni , tegj setegtel ni asyydliig shiideh yum bol negch amitan ingehgvi sh de. tegj setgej chaddaggvi , chadamjgvi hvmvvs chin hvvhed zalyys, arhichid ,setgetsiin hayamraltai hvmvvs baigaa yum. Medeej byhimdal bol songyyliin yridchilsan dvngees gadna uur olon shaltgaan ediin zasgiin hvnd baidal vniin usult amijargaanii orlogiin hvreltsee zereg olon yum bailaa harin uchigdur vvniigee ilerhiileh shaltag zarim byhimdyy hvmvvst oldloo.Zarim ch bvr dawarlaa. Gydamjind arhi yyj yawdag ajilgvi zalyys , hvnii del syl yum hylgaildag hylgaich,transheinii gehdeh jaalyyd huduunuus irsin ger horoollinn jaalyyd , setgetsiin bolood hugjliin berhsheeltei yumnyyd hvrtel haragna le.Bvr manlailaj haragdana le.Oroltsoj tviweeltsehgvi hirnee alsaas ajiglaad bah hanaj zogsson setgel sanaanii demjleg vzvvlegchid bvr olon bn le.Bi ter hvmvvst ih haramssan.Yaagaad gewel ted gemt hereg hiij byi hvmvvsiig zvgeer l harj baigaa ni hvrtel uursduu nvgelten bolson.Ted zvgeer neg buug yaaj duchignuhiig ch yum yy eswel tsirk yrlagiin toglolt vzej zogsoo yum shig baigaa ni yhamsar ni yamar tvwshind baigaag ilerhiileh biz.Bid romiin ved baigaa shig boolyyd hoorondoo vhliin tylaaniig harj zogsoo vzegchid shig tiim hargis setgelten boloo yu da.Hyyli deedlene gedeg ardchilaliin hamgiin gol vnet zvil.Getel uchigdur bi tvvniig harsangvi. Ene ihes deedsvvdiin arga mehend orj erh chuluuguu ylam hayazgaarlyyh erhiig bi ter hvmvvst uguugvi baihad yaagaad minii umnuus ter hvnentservvd minii erh chuluug boomilyylahaar zviliig uduun bii bolgowoo. Uruwdvvlej baij erh medelee zyzaatgah gesen ter hvchind bid yaagaad awtaj agsam tawibaa.Odoo heseg iim bolchimgvi hvmvvsiin balgaar niit irged erh chuluuguu hasyylaj amidral ni hvnd baidald oroh bolloo.bid asyydlaasaa gadna garch boloh vr dagwaraa hezee tootsoj syrah yum be.Tiimees bid haraa hayaltgvi dyraara awiraldag bysdiin erhiig yuman chinee boddoggvi bolchimgvi irgededee niigmiinhee zvgees hariytslga toostdog bolii.shaardlaga tawidag bolii aliin bolgon dotroo aij syyh yum.Hvvhed zalyysaa hvmvvjvvlii.Shaardlagatai bol vg awdaggvi sahilaggvi banid nartaa alganii amt vzvvlej yhamsariin shanaa ugii.Deedsvvdiin togloomiin zolios bolj ytsan hvvheldeishig awiralahaa bolii.Bi taiwan erh chuluutei baimaar bn.Namaig taiwan bailga tehvv.
Тун сайн бичлэг байна гэж магтъя:P Татсан жишээ дүгнэлт санаа оноогоо илэрхийлсэн байдал чинь ихээр таалагдлаа. Гэвч нэг юм байна. "Дээр нь миний хамгийн ихээр санаа зовж байгаа зүйл юу гээч ард иргэдийн маань боловсролын түвшин, ухамсар ямар доогуур байгааг хараад би ой гутаж байна." Гэдэг өгүүлбэр чинь бага зэрэг нэмэлт хиймээр санагдлаа. зарим ард иргэдийн маань гэвэл их догь болох байх. За за мэдкү мэдкү
tiinshtee..bi bas tegj bodoj blaa..namiinhan ni bolhoor uls torjuuleh gd hen negniigee turhirsnaar ni buruutgaad..unendee end yamarch turhiralt shaardlagagui blaa..ugaasaa suulin hedn jil tur barij bsn hedn tarhan tsaaztai humuusiin zovhon oorsdiigoo gsen amia hicheesen baidlaas uussen l heregshtee..odoo manai zaluchudiin hed ni ajiltai,bolovsroltoi bilee..ajilgui hiih yumaa olj yadsan hun arhi uudag,hulgaa hiideg..arhi uusan hun yamar boldog bilee..tegeed l..ene baidal jil ireh tusam hunderseer bgaa..uunii toloo ted yum hiij bsn bol odiid shataalgad bhgui l bsn bh..humuusiig iim baidald huregsen oorsdiih ni l buru...za yaahav ted yamar neg argaar ene tord garch bolno..gehdee humuusiig ajiltai,bolovsroltoi bolgoj yadurlaas gargahgui l yum bol 4n jilin daraa ochigdriinhoos ch hetsuu yum boloh ni oilgomjtoi..harin dorivtoi yum hiij chadval hamaagui ee..ter bairiig ni altaar bariad ogson ch yahav...ter bair met manai ard tumnii amidraliin hajuud yu ch bish bizdee..harin ter soyliin tov l haramsaltai bna..
uchigduriin bolson uil ajillagaanii gol zoxion baiguulagchid ni elbegdorj terguutei batzandan magnai metiin gudamjnii ubaigui sejigiin yumnuud munuus mun bolno Tedniig ard tumnii umnu tsaazlabal taarna.Ted xen be yu be 76 d bagtaaguidee ulairan chichirch bgaagii ni ................. xooson tolgoinuud am araakuud zailuulbal taarna 60
Sejigiin Elbegdorj Mongol Ulsad gishgex gazargui amid ybax erxgui bolloo doo zailbal taarna. Tuunii ue zalgamj bolox ter bytsxan elbegdorj gegch Garidxuugiin Bayrsaixan gej xen be chamaar Mongoliin tur dutaxgui sh dee sooskoo xuxuud pampersandaa sheegeed bj bbal taarna Xeld orj bgaa xuuxed shig bas muriin xutulbur ch gex shig ........uls tur yriad bna geneeee Olon xumuusiin xudulmuriig shulsan xulxi xulgaich shuu dee Garidxuugiin bayrsaixan gedeg maamuu chini.
ЭРХЭМ ХҮНДЭТ УНШИГЧДАД АНХААРУУЛАХ ЗҮЙЛ БАЙНА. МИНИЙ БИЕ ЭНЭ БИЧЛЭГТЭЭ УЧИР ШАЛТААН, ЭНЭ ҮҮСЭЭД БАЙГАА НӨХЦӨЛ БАЙДЛЫН УГ ГАРВАЛЫГ ГАРГАХЫГ ХИЧЭЭСЭН БОЛНО. ХЭН НЭГЭН БУРУУТАЙ МЭТЭЭР БИЧЭЭГҮЙГ АХИН АНХААРУУЛАЯ. МЭДЭЭЖ ТА БҮХНИЙ БОДОЛ САНААГ ХҮНДЭТГЭЖ БАЙНА.
Болсон явдлыг нүдээр үзэж, халуун үйл явдлын дунд нь байсан хүний хувьд үнэнийг бичиж байна. Өдөр 12- 14 цагийн хооронд СЕХ руу жагсаал очоод эргэж СБ-ын талбай дээр ирсэн юм. Энэ жагсаалыг анх талбай дээрээс СЕХ руу удирдаж авч явсан гол хүн нь "Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч" Намын дарга Төмөр????? хэн ч гэлээ нэг нөхөр байсан. Харин жагсаалын явцад замаас ИХН-ын дарга Ж.Батзандан нийлсэн. Тэгэхдээ жагсаал удирдах ямар ч үйлдэл гаргаагүй. Зүгээр л жагсагчдын нэгэн адил алхаж явсан. Энэ үед жагсаал маш тайван байсан. Ингээд МАХН-ын байрны үүдэнд 15 цагаас эхлэн жагсаал, цуглаан үргэлжилсэн. Энэ үеэр БНН-ын дарга УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан,ИХН-ын дэд дарга О.Магнай нар ирж ард иргэдийг соёлтой, тайван байхыг уриалж байгаад 16 цагын үед жагсаал цуглааныг тарахыг уриалаад өөрсдөө явцгаасан. АН-ын зүгээс ганц ч хүн энэ жагсаал, арга хэмээнд оролцоогүй. Энэ жагсаал бол сонголтоо луйвардуулсан гэж үзсэн мянга мянган хүний сайн дураараа эвлэлдэн нэгдсэн бөөгнөрөл байсан. Жагсаалд оролцогчид МАХН-ын удирдлагуудыг гарч ирж уулзахыг шаардаж байсан. Ганц ч хүн гарч ирээгүй. Харин жагсагчдын эсрэг цагдаа хүчний байгууллагынханыг сөргүүлөн тавьсан. Цагдаа нар жагсагчдын зүг хайр найргүй резин сумаар болон, бортогтой нулимас асгаруулагч сумаар галлаж эхэлсэн. Энэ үед олон хүн биендээ гэмтэл авсан. Тэр ч байтугай хүний нүд сохорсон. Толгой нь хагарч улаан цусанд будагдсан хүн олон байсан. Цус харсан хүмүүсийн уур уцаар улам бүр ихэссэн. Энэ байдал жагсагчдыг улам ихээр цухалдуулж, улмаар тэмцэл хорсол болж хувирсан. Энэ байдлыг хөндлөнгөөс сонирхох байдлаар очсон байсан маш олон хүн гарт тааралдсан болгоныг хэрэглэн тэмцэж эхэлсэн. Үнэндээ жагсаалыг бага дээр нь намжаах боломж маш их байсан. Гэтэл тийм аргыг хэрэглэлгүй, харин ч үе үе өдөх байдлаар улам бүр хөгжүүлсээр, сүүлдээ үймээн самуун болж хувирсан. Миний бодлоор байдал улам бүр хүндрээд, нүдэн дээр нь гал түймэр тавиад байхад онцын арга хэмжээ авахгүй, үе үе буудацгаагаад их л зугаатай байх шиг байсан энэ цагдаа нар. Үнэндээ маш олон удаа цагдаа нарт боломж олдож л байсан. Учир нь тэднийг буудаад давшихлаар нь бүгд л зугатаагаад, цагдаа нарыг буцаад ухархаар нь эргэж дайраад л байсан шүү дээ. Хэрвээ үнэхээр МАХН-ын байрыг хамгаалая гэсэн бол маш олон удаагийн дайралтаараа олж авсан байршлаа хамгаалан жагсагчдыг урагш ахиулахгүй байх боломж их байсан. Гэтэл тэд ухарч байрандаа оччихоод, дахиад л жагсагчдаар түймэр тавиулах , тонон дээрэмдэх боломж олгоод л байсан. Намайг бага байхад чулуун байлдаан гэж нэг иймэрхүү юм их болдог байсан. Нэг ёсондоо хүүхдийн наадгай юм л даа. Яг л тэр шиг юм болж байсан. Сүүлдээ нөгөө тоглоом нь шоглоом болно гээч болсон. Гал түймэр ч хүч хүрхээргүй болж, дээрэм тонуул ч замбараагаа алдсан. Жагсагчдад архи, мөнгө өгсөн гэж худал үлгэр зохиож байх шиг байна. Тийм юм огт байгаагүй. Харин МАХН-ын байранд ороод авдар авдараар нь архи, виски, дарс, чихэр гээд л бөөн бөөнөөр нь гаргаж ирээд уух нь уугаад , хагалах нь хаглаад л байсан. Энэ байдлыг хэн ч зохицуулах боломжгүй болсон. Тоглоом тоотой нь дээр, толгой мөлжүүртэй нь дээр гэдэг. Энэ цагдаа нар их л тоглож наадсан шүү дээ. Тэгчихээд одоо болохоор сонин сонин юм яриад байх хэрэг байхгүй. МҮОНТВ-ээр нэг л их дайнд орсон баатрууд эмнэлэгт байгаа юм шиг жүжиг найруулаад л, энэ чинь хэнд хэрэгтэй юм. Үүгээрээ юу гэж хэлэх гээд, цаашаа юу төлөвлөх гээд байгаа юм бэ? Үнэхээр үйл явдалд хариуцлагатай байж чадаагүй байж өнгөрсөн хойно нь онц байдал майдал ч гэх шиг шогын юм хийдгээ больмоор юм. Худлаа газар хийсэн хэргээ хаацайлах гэсэн арга юм уу, юу юм? Гартаа зэвсэггүй зүгээр зугатааж явсан, учраа мэдэхгүй залуу хүний халуун амийг галт зэвсгээр буудаж хороочихоод энэ тухайгаа нэг ч ярихгүй байгааг юу гэж ойлгох ёстой юм. Харийнханы гар хөл болж эх орноо худалдаж олсон бузар мөнгөөр олж авсан галт зэвсгээрээ монголынхоо ирээдүйд санаа нь зовж, түүнийхээ төлөө дуу хоолойгоо илэрхийлж явсаныг нь буруутгаж буудан алж байгаа яргачдыг юу гэж ойлговол зохих ёстой юм. Цааш нь улстөржүүлмээргүй байна. Хэлбэл хэлэх юм маш их байна. Ямар би ганцаараа тэнд байсан биш. Цаашдаа үнэн ялж худал балрах байлгүй. Ажиглаад байхад монголын улс төрд шинэ агаар оруулахыг эрх баригчид хүсэхгүй байгаа учраас болсон явдлын буруутнаар шинэ үеийн улстөрчдийг цоллож, туг тахихаар санаархаж байх шиг байна. Ийм бусармаг бузарын санаа олигтой үр дүн авчрахгүй байх шүү. Санаа муу бол заяа муу гэдэг. Настай хүний хувьд, болсон явдлыг үзсэн хүний хувьд үнэнийг хэлэх нь зүйд нийцнэ гэж бодож үүнийг тэрлэлээ. Ухаант ард түмэн минь үнэн хүчтэй, худал балай гэдгийг сайтар тунгаана бизээ. Халуун амиа алдсан хайран сайхан залуус минь амар амгалангийн орондоо амар тайван нойрсоорой Ум сайн амгалан болтугай. Ум маа ни бад ми хум Ум маа ни бад ми хум Ум маа ни бад ми хум Ум маа ни бад ми хум Ум маа ни бад ми хум Ум маа ни бад ми хум
Нүдээр харахад үнэхээр зүрх шимширмээр байсан гэртээ ороод байж суух газар олдоогүй арай ч дээ. АН-ын ялагдах нэг том шалтгаан нь мэдлэггүй тэнэг даргийнх нь бас буруу тэр хариуцлагаа өөрөө бас үүрэх хэрэгтэй. Халз мэтгэлцээн үзээд л хүмүүсийн сонголтонд бас нөлөөлсөн. юу хийж байгаагаа ч мэдэхгүй ухаарахгүй ийм л хүмүүс байсан. Эцэг Эхийн гэр бүлийн хүмүүжил ч бас алга хүнээс бурууг хайхаас өөрөөсөө бас эхлэх хэрэгтэй манайхан дандаа бусдаас биеэ өмөөрч бусдад буруугаа тохдог үнэхээр хэлэх ч үг алга. Ард түмний нэрийг тэгж муухай ашиглаж болохгүй. бид чинь их цөөхөн ард түмэн. Хужаа нараа яана гэж байхад за за их бухимдаад олон юм бичлээ өөрийнхөө blog дээр илүү ихийг бичнэ
Яамай даа нэг ч гэсэн эрүүлээр сэтгэдэг хүн байгаа нь. Үлэмжээ чи үнэнийг бичжээ. Бусад хүмүүсийн бие биенээ муулсан хэн нэгнийг хамгаалсан бичлэгүүдийг уншаад дур гутаж байсан. Буруу гэвэл буруутан бид өөрсдөө юмаа. Ху ч тэр АН тэр адилхан л төрийн эрх барьж байсан өөрснөө л цадсан болохоос жирийн иргэдэд юу наалдсан юм ядаж талхны өөдөс л олдсон шүү дээ одоо тэгээд тэр талхных нь өөдсийг инфляц залгичихаар тэд яах ёстой юм. Чимээгүй байсаар өлсөж үхэх хэрэг үү. Энд намдаа гол нь байгаа юм биш шүү. Хэрэв АН засаг барьж байгаад бас саяных шиг сонгуульд ялсан бол АН байр дуурийн театр шатах байсан юм.
chinii bichleg yag uneniig tusgajee minii huvid helehed. onoodor delhiin medeeleliin heregseleer mongoliin hun amiin 1/3 ni 2$ -r (ene 2$ dollar bol tuiliin yaduugiiin bosgo yum ) arai yadan amidarch bn ene violent protest bol argagui yum gej yarij bn. mun SUV unaj gadnii unetei restrond hool idsen baychuud UB gudamjaar yavah bolj bayn hoosniii yalgaa deed tsegtee hursen uchir ene eserguutsliin tsuglaan bol ooriin gesen uchir shalgaantai geed UB-s gadnii setguulchid studiruugaa shuud holbogdon medeelj bn shuu dee
ih zuw yum bichsen bna. Ard tumnee hooson tolgoitoi, ulun hodoodtoi yawuulsnii gai garch bgaa bhgui yu..
unen yalna gej nereer bichsen setgegdel yg uneniig bichjee. Ene erh medeltnuud 5 hunii amiig horoochood bn tegtel MUTV-r yu yarij tarhi ugaaj bn! Ugaasaa gadnii medeelliin heregseluud ch unen baidlii ni oilgood bichij bn. HU namiinhan Mongoliin aav eejiin 5 saihan huuhdiin amiig hunuuhud hurgesen uchir ard tumenees mun tednii ger bulees uuchlal guih yostoi.
erguu hooson tolgoitnuud yaj darvalzaj bga ym be aimshigtai ym uneher uhamsar doroi medleg bolovsrolgui gej yag unen shu yadaj l deed bolovsroltoi hun tegej aashlahgui de bur ger bulinhen ni haychihsan erguu shataasnara ter hu naminha bairiig l shataana biz ter baishin er ni ymar buruutai ym be ter humuustei l temtsene biz bidnees l garah mungu shd bid nar ajil higd l tatvar tulud ter bugdeer l dahij barina uursuddu gai huraaj bdag teneguud heleh ch ug alga tegd ter unet shan dursgaltai zuiluudig yaj bga ym boloo bidend ter arhivd bsan zuiluud ih l heregtei bsan da hooson tolgoinuudas bolj shan humuusin hiisen ym buhen yairan bolsond l haramsaj bn tegd bas gaduur togloj bga joohon huuhduudig ah egch aav eej ni duudaj oruulmar ym oroi bolson bhad toglood l bj bhim da
Сэтгэгдэл бичсэн бүх хүмүүсдээ баярлалаа. Би ямар нэгэн буруутан хайх гээгүй шүү гэдэгээ ахин хэлий. Энэ болсон зүйлийн учир шалтгааныг л тодорхойлох гэж оролсон билээ.
Hun bolgon l uls torjij hen negnees ni buruug haij baina. Ene buhend hen hariuzlaga uureh ve? hariuzlaga uureh hun, ham, uls toriin huchin baigaa bolvuu?
Er ni ene erkh barigchid ene suudaldaa urgeij suukhiin tuld ard tumnii tolgoig zoriud khoosruulj, khodoodiig ni zoriud khonkholzuulj b.gaa yum bish uu?
Би 1990 оны хувсгалыг үзсэн байж болно. Гэхдээ би жаахан байсан болохоор санахгүй байна. Гэхдээ сая болсон үймээныг хэн ч мартхааргүй аймаар зүйл болсон. Үүнд хэн буруутай юм болоо.Миний бодож байгаа, хүмүүсээс сонсож байхад МАХН БУРУУ-тай юм шиг Учир нь бослого хүчирхийлэлийн байдалд орохгүй л байсан. Бослого болгоход Магнай, Батзандан, Жаргалсайхан тодорхой үүрэг гүйцэтгэсэн ч МАХН-ын үүрэг маш их байсан байх, Нэгэнт МАХН-ын байр шатаж байгаа юм чинь нэг мөсөн шатаа гэсэн байж болно ш дээ. тэгэхээр МАХН-ын дэндүү зохион байгуулалтай, ямар ч юмын хөрвүүлж чаддаг гэдэг нь сая харагдлаа, өөрсдийн хар муухай зүйлийг ард түмэнд цагаан үйл болгож, түгээрээ өөрсдийгөө өрөвдүүлэх гэсэн бодлогыг маш амжилттай хэрэгжүүлсэн тийм ү.Бид нэг л TV үзээд л тэр нь бидний тархийг угаасан. найзуудаа бид ийм ард түмэн билүү, тэгвэл яагаад 800 жил гэж анхнаасаа эхэлсэн юм. Бид уурхайн малгай өмсөөд ашиглагдсан харанхуй уурхай руу орсонтой ялга байна уу? Бид 18 жилйин дараа энэ улс төрийг дахин нэг энх тайвнаар цэвэрлэх болсон юм биш үү?
Ene ulsuuudiig iim bolgoson ni namuudiin l buruu sh dee ard tumenee saihan amidruulj chadaagui
Монгол улс маань хөгжөе гэвэл эхлээд хүнээ хөгжүүлэх хэрэтэй. Сайхан бичвэр болсон байна. Хамтдаа ард түмнээ соён гэгээрүүлэхийн төлөө
АЛДАХ ЮМГҮЙ АЖИЛГҮЙ ГЭРГҮЙ ӨЛСГӨЛӨН ХҮМҮҮС ЮУ Ч ХИЙЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ. ТЭДНИЙГ ЧИГЧИЙ ХУРУУГААРАА Л ХӨДӨЛГӨНӨ. ХАРИН ТЭР ХӨДӨЛГӨЖ БАЙГАА ХҮМҮҮС НЬ ЭНЭ ХЭДЭН ЛУЙВАРЧИД. ТЭДЭНД БИД ЯДУУ БАЙНАА ГЭДЭГ НЬ ГАРТ НЬ ХЯНАЛТ БАЙНАА ГСН ҮГ
http://elbegdorj-fun.blogspot.com/
horio togtooson ued ystoi aimar bsiishyy.oroi ydesh gereeseech garch chadahgyi.hamaagyi yum bichchyyl barigdaad yvchij magad hehe.
Хятадаас Төвд рүү тавьсан төмөр зам ч Төвдүүдийн сайн сайхны төлөө гэхээсээ илүү Бээжингээс Төвд рүү цагаач хужаа нараа зөөгөөд, Лхасаас Бээжин рүү Төвдийн газрын баялгийг л зөөх зориулалттай зам байхаа даа. Бас шаардлага гарвал цэрэг зөөхөд ч ашиглана биз. Өвөр Монголчуудын тухайд гэвэл бодлогоор хөгжүүлж Монгол Улсын ард иргэдийг татах соронзон болгон ашиглаж байгаа талаар юу бодож байна? Соёлун хувьсгал гэж олон зуун мянган Монгол хүнийг байшин дээрээс шидэж алчихаад одоо үмх хоолоор тэр нүглээ хаацайлж чадах болов уу. Нийтлэл дээр чинь бичсэн бусад зүйлийн талаар хэлэх зүйл одоохондоо алга даа.