Монголын дээд боловсролын доройтол

Зарлал: Дээд боловсролтой, харилцааны соёлтой хүнийг худалдагчаар ажилд авна.

Үгүй энэ чинь юу вэ? Өдөр тутам л явж байгаа зарлалын нэг нь л гэхэд энэ байна. Монгол улс мандан бадралынхаа дээд цэгтээ тулсан нь энэ юм болов уу даа. Толгойгоо хүчлээд ч болов ингэж бодоход л хүргэж байна.

Ази хүмүүсийн зан чанар, ёс суртахуун, ажил амьдралд нь бол дээд боловсрол асар их үүрэг хариуцлагатай байдаг. Улсын мэдлийн их сургуулийн шалгалтандаа тэнцээгүй сурагч амиа хорлох нь энүүхэнд. Доройхон удам судартай гэр бүлээс тус сургуульд оюутан болон орноо гэдэг бол асар их нэр хүндийн асуудал. Өөрсдөө хоосон хоноод ч болов гэр бүлийнхээ нэр хүндийг бодоод оюутандаа хамаг зүйлээ зориулна. Тэд нар нь ч хариуцлагатай суралцана. Монголд ч бас энэ байдал ижилхэн байгаа болов уу. Гэтэл энэхүү хичээл зүтгэлийг иймэрхүү л зарлал цааш нь нульмиж орхино. Аргагүй хэчнээн сургууль байгаа билээ дээ. Ямар ч сургалттай байгаа нь тодорхой өнөөгийн байдлаар бодвол.

Өндөр хөгжилтэй, хөгжиж буй оронд бол арван хүний гурав нь дээд боловсролтой үлдсэн хэд нь дунд мэргэжил эзэмшин (ТМС) түүний удирдлаган дор доод албан тушаал хаших ёстой гээд боловсон боомилолт явуулна. Шилжилтийн үедээ бидний мэдэх Казакстан улс бүх их сургуулиа түр үйл ажиллагааг нь зогсоогоод, хоёр зуун мянга гаруй Техник мэргэжлийн коллеж байгуулан дунд мэргэжлийн хүмүүс бэлтгэж эхлэсэн. Гагнуурчин, өрлөгчин гээд л... Хангалттай мэргэжлийн ажилчидтай болсон хойноо их сургуульдаа оюутан элсүүлэн тэдгээр мэргэжилтэнүүдийгээ удирдан хошуучлах хүмүүсийг бэлтгэж эхлэв. Үр дүн нь шинэ нийслэл хот, бидний цээжээ дэлдээд яриад байгаа ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ өрнөж байгаа юм даа.

Оросын Холбооны Улсад бол бүүр боловсон хүчирхийлэл явагддаг. Аливаа хүн онц сурж олноосоо цойлон гарч ирэхгүй л бол юун дээд сургууль, юун хот газар амьдрах мантай. Өлөн зэлмүүн хөдөөгийн тосгондоо эсвэл бөглүү Сибирийн аль нэг хотдоо насыг элээнэ дээ. Үр дүн нь Сибирийн хотуудаар дүүрэн хийх ажилгүй архи уусан залуучууд. Мэдлэг боловсролтой нэгэн нь том хотод хоолгүй шахам толгойндоо юм цуглуулах гэж махаа иднэ. Иймэрхүү олон жишээг би мэднэ.

Монголд нэгэнт буй болсон энэ их олон дээд сургуулийг хүчээр хааж арай болохгүй. Нэлээн хэдэн хүнийг хоолноос нь салгах хүчирхийлэл болно. Харин нэг арга байгаа энэ нь суралцагчидын төлбөрийг нэмэгдүүлэн улмаар сургалтын материаллаг баазаа бэхжүүлэн чанартай боловсон хүчин бэлтгэх. Энэ процессыг нэг хүн (З.Энхболд ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга асан ) зоригтой шийдвэрлэх оролдлого хийсэн боловч бусдыг уриалан дуудан мөнгө ологч Монголын Оюутаны Холбооны хэсэг нөхөд жагсаал цуглаан хийн боомилж хаясан. Мань хүн ч олон оюутаны хүчинд дарагдан бууж өгөв. Би гайхдаг юм - та нар надад юу ч зааж өгөхгүй байнаа гээд жагссан түүх Монголын Оюутаны Холбоонд нэгээхэн ч үгүй, зөвхөн мөнгө төгрөг, идэж уух жагсаал цуглаан.

Би өөрийнхөө амьдралыг бодоогүй дээ энийг хэлээгүй юм шүү. Бидний Монголчууд бүгд л хүнд хэцүү цаг үед байна. Үүн дээр нь сургалтын төлбөр нэмэгдчихвэл ч бөөн асуудал оволзох нь лавтай. Хэн ч гэсэн үр хүүхэдээ сайн боловсролтой болгох, сайн сайхан амьдахыг хүсэлгүй л яах вэ. Гэхдээ сайн боловсролтой болох, сайн сайхан амьдрах боломжийг эртнээс нь л замийг нь засахгүй бол дараа нь мянга үнэтэй ном худалдаж аваад ч хүчин мөхөсдөнө.

Эцэст нь хэлэхэд хэр баргийн аавын хүү багтаж шингэхээргүй болтол нь Монголийн их дээд сургуулиудыг босго өндөртэй болгох хэрэгтэй. Төлбөр өндөр, чанартай сургалт. Гэтэл 500,000 төгрөг зарцуулчихсан сургуулийн дипломтой нөхөрийг худалдагч хийлгэх нь арга ч үгүй шүү дээ

21 сэтгэгдэл:

null
pioner (зочин)

Heterhii olon deed surguulitai yum chini manaih

Tulga (зочин)

Сайхан бичжээ. Санал нэгдэж байна. Тэр Казакстаны жишээ үнэн юм уу? Энэ олон чанаргүй дээд сургуулийг хэн ч хүчээр хааж чадахгүй. Зөвхөн залуус л тэдний тоог цөөлж чадна. Шалгалт өгөөд сайн сургуульд орж чадахгүй бол сургалт муутай сургуульд элсэн хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй. Хайран мөнгө, түүний оронд ажил олж хийх хэрэгтэй. Сайн бэлдэж байгаад дараа жил нь дахиад шалгалт өг. Ер нь заавал дээд боловсролтой болох албагүй. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхэд нь дээд сургуульд л орж чадахгүй бол амьдрал дуусч байгаа юм шиг сандран гүйлдэж ямар ч хамаагүй сургуульд оруудаг сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Сэргэлэн гарууд үүн дээр нь тоглоод сургууль байгуулан, мөнгө хийгээд байгаа биз дээ.

тунгалаг (зочин)

сургуулиуд сургалт муутай байгаа ч төлбөрөө нэмбэл мөнгөтэй хүмүүс нь ороод сурах хүсэл эрмэлзэлтэй чадалтай хүүхдүүдийн хувьд их хэцүү байдаг.Одоо ч гэсэн сургалтын төлбөрийн асуудалаас болж ажил сургуулиа аль алиныг амжуулах гээд явж байгаа хүүхдүүд сурахад хүндрэлтэй байхад төлбөр нэмбэл бүр л хэцүү санагдаж байна. Яг цаг дээрээ аман дээрээ сайхан яриад байдаг тэр оюутны зөвлөл, тэтгэлэг олгодог байгууллагуудын хувьд мөнгөтэй болон танил талдаа л үйлчлээд байдаг.Гэхдээ сургуулиудын чанарыг сайжруулахын тулд яах хэрэгтэй талаар сайн хэлж чадахгүй юм. Төлбөр нэмэхээс арай л өөрөөр..... та бүхэн саналаа хуваалцаарай

yagtiimee (зочин)

Өдөр өнжүүлэхэд дунд сургууль төгссөн хүүхэд авдаг болоод удаж байна. Төлбөр нь ойролцоогоор 350,000 төгрөг. Улсын нэр хүнд бүхий сургуульд мэдлэгээрээ, бэл бэнчингээрээ орж чадаагүй бүх хүн энэ хөтөлбөрт хамрагдах бололцоотой. Төр засгийн зүгээс ч мөн дэмжлэг үзүүлж зээл, тусламж үзүүлдэг. Эрүүл ухаанаар бодоход 350,000 төгрөгөөр дээд боловсрол эзэмших ямар ч бололцоо байхгүй. Үүнийг мэдэхгүй зарим нэг нь төлбөрөө хасуулах тухай тэмцэл хүртэл хийж явсан. Ядуу хүмүүст сурах бололцоо алга гэнэ. Ядуу бөгөөд сурах хүсэлтэй бол ухаантай байх хэрэгтэй. Мулгуу дээр нь мөнгөгүй хүн тийшээ зүглээд ч хэрэггүй. Хайран мөнгө, хайран цаг. Угаагч, цэвэрлэгч ажилд авна. Дээд боловсролтой байх. Худалдагч ажилд авна, мастер хамгаалсан бол сайн! Тэгэхлээр угаагч, цэвэрлэгч болохын тулд ээж аавынхаа хөлсөө дуслуулж олсон сая гаруй төгрөг, дээр нь бүхэл бүтэл 4 жил дэмий байснаас ажил хийгээд хэдэн цаас олвол амьдралд илүү хэрэгтэй байх. Ямар хэмжээний үнэ төлнө, түүнтэй адил үйлчилгээ авна гэдэг бол хамгийн ойлгомжтой зүйл. Гэхдээ Монголд ганц нэг байх хувийн бага дунд сургуулийн талаар хэлээгүй гэдгийг ойлгоно биз дэ. Миний нэг танил өөрийнхөө 6 настай хүүхдийг цэцэрлэгт /9.00-14.00 цагийн хооронд/ жилийн 3,000$-р явуулж байна. Дунд ахлах ангийн хүүхдүүд нь жил 15,000$-ийн төлбөр төлдөг сургуульд энэ тийм ч өндөр үнэ биш бололтой. Тэр танил маань хичээл эхлэхээс 2 хоногийн өмнө очоод золтой л бүртгэлээс хоцроогүй талаараа надад хуучилсан юм. Монголчууд гэж хирээ мэдэхгүй дээгүүр санаатай. Хэдэн жилийн өмнө ургийн овгоо өөрсдөө сонгож ав гэсэн чинь хүн амын тал хувь нь Боржигон овог авсан гэж байгаа. Баян-Өлгийн Боржигон, Ховдын Боржигон, Сэлэнгийн Боржигон! Бүгд хаадын удам. Энэ шиг бүгд хуульч, эдийн засагч за байяа гэхэд л менежер. Нэртэйгээр нь даргын анги, гүйцэтгэх захирлын анги гэж нээгээд мастерийн зэрэг хамгаалахдаа группын ерөнхийлөгч, корпорацийн тэргүүн гэвэл хүмүүс яаж хошуурах бол. Өдөр өнжүүлэх төгсөөд шууд дарга! Юун хуулийн зөвлөх, яасан эдийн засагч. Группын ерөнхийлөгч хийвэл хийнэ, хийхгүй бол байж л байна гээд тааз ширтээд хэвтээд байвал яах уу. Хэн барилга барьж, хэн мал маллах юм, энэ улсад үйлдвэр гэж байх юм уу, үгүй юм уу. Улсаараа дүүрэн дарга нар бие биеэ хараад занхайгаад суучихсан. Би өдөр өнжүүлэх төгсөөд өчнөөн сайн явж байна гэх хүн гарах байх л да. Гэхдээ аль ч улсын боловсролын түвшин /диплом/-д үнэлгээ хийдэг байгууллага болох ETS /www.ets.org/, WES /www.wes.org/-руу дипломоо явуулаад үзээрэй. Цөөн хэдэн улсын сургуулийг зөвшөөрөхөөс бусад “өдөр өнжүүлэх”-г бол нэг нүдээрээ ч харахгүй. Tэдэнд тоогдоогүй бол юун тэтгэлэг авах, гадаадад мастерт сурах. Бололцоотой бол Ерөнхийлөгчийн анги, Ерөнхий сайдын анги, Сайдын анги, бүр байлаа гэхэд Гаалийн боомтын даргын гэсэн ангиудтай өдөр өнжүүлэх нээх юмсан. Мөнгийг ч хүүлэх байх да.

TomDarga (зочин)

Er ni hubiin surguuliig ashigaaa oltsgoo yugaa zaah ni tanii hereg geed l hayachikh yostoi sanagdaad baigaan tegeeed tend deed bolobsroltoi jolooch, hudaldagch ni tornuu yaanuu oorsdoo medeg tertei tergyi manaid ih hurliin gishuun baisan hun jolooch hiideg yum chini, bi lab tsagdaagiiin darga baij baigaad erhem gishuun bolood daraaa zuun ailiin passportiin heltest notoriatch hiigeed zogsoj baisan huniig nudeerei harsan yumdag/yagaab nogoo namaig garguul zorigiin allagiig ilruuleed ogii odoo ug ni boloh geed baina daan ch bi gishuun bish geseeer baigaad songogddog/

ulemj (зочин)

Ер нь тэгээд зах зээл шүүгээд тунгаагаад өгнө ш дээ тиймээ. Кока кола гарч ирэхээс өмнө орц болгонд л 50 төгрөгний ундаа байсан ш дээ. Кола гарч ирээд л бүгд хаагдсан даа. Энэ чинь л зах зээлийн өрсөлдөөнөөс чанар нь ялгараад гарч ирж байгаа юм. Энэ шиг л их сургуулиудыг

Дамдаа (зочин)

аа гэхдээ энэ ч яалтач үгүй хэрэглэгчийн талын үйл хөдлөл л дөө. Том охин нь, жишээ нь, дээд мэргэжилтэй худалдагч болбол, дараагийн хүүхэд дээрээ ээж аавууд жинхэнэ бодно л доо, сургах уу яах уу гэж. Гэхдээ тэрэнд цаг хугацаа орно, гол нь бид хөгжилийг масчилах хэрэгтэй байна. Масс баялагаас хүртэж эхлээгүй болохоор өнөөдөр энгийн нэг худалдагч байхыг хүсэхгүй байна л даа. Тэгэхээр яалт ч үгүй, төгсөөд гайгүй ажилд орж магад гэсэн рискийг хүмүүс хийж эхэлж байгаам. гээд л зөндөө ярьмаар юм байна уг нь.

Hiko (зочин)

Тиймээ тэгээд байна шдээ. Энэхүү Монголын улсын боловсрол гэдэг зүйл маань тэр газар доорх баялаг , Олимпын алт , гоё сайхан хаус гээд жигсаалтын хамгийн доор л ороод байх шигээ. Одоогын охидууд толгойндоо юм хийх үү ? чихэндээ юм зүүх үү? гэж эргэлзэхээ ч больж шууд л чихэндээ юм унжуулсан нь дээр гэж бодох болсон нь юутай холбоотойн болоо? Эцэг эхчүүдийн хөмүүжил бас тэдгээрийн боловсрол л нөлөөх байх. Тэгээд бодох лээр нэг тойрог үүсээд байх юм. Ззаза юу ч биччив дээ би. Би аймар лаг боловсрол энээ тэрээ гэснээ аймар алтаатай бичдэг , хэхэх би нээрэ хол явахгүй шүү. Юу ч л гэсэн Улс орны хөгжилд дээд сургууль коллежуудын боловсролын чанар хамгаас чухал гэдэгийг тэр дээгүүр гээд тэнгэр заларчаад байгаа улсууд ойлгоод нэг юм хиймээрээ. Аан гэхдээ тэр хэд биднуусыг мэдлэг боловсрол муутай байвал шулаад байж байх нь амар санагддаг байх.

Yagtiimee (зочин)

Пөөх миний аль дивангарт бичиж байсан нийтлэл цохиж явна, энэ сэтгэгдэл гэсэн хэсэгт нь

Оранж

Угаасаа хүн болгон дарга болох албагүй шт . Сайн ажилчин дээд боловсрол эзэмшсэнээс илүү ч цалин авжийна шт цаа чинь . Тэхээр дээд боловсролын босгыг өндөр болгох хэрэгтэй. Хувийн их дээд сургуулиудыг хаагаад улсын сургууль нь хээл хахуульгүй үйлчилж болдог бол сайханаа...... даанч энэ доголдлоос гарч чадкү байгаадаа учир банйа шт. Хээл хахууль гээч зүйл байгаа цагт энэ 76 байгаа цагт энэ ч засрахгүй ажил болох болуу даа? л эгж боджий шт.........

Анчин (зочин)

байж л байг л дээ тэр баахан сугууль чинь тэр олон хувийн сургуулиудийн ард олон хүний ажлын байр тэдний ард олон айл , олон хүний муу ч гэсэн боловсрол байгаа шдээ. тэрийг төгсөөд л худалдагч хийгээд ээж аавдаа тус болж байгаа хүүхдүүдийг алийг тэр гэхэв дээ

lilo (зочин)

би ойлгосонгүй.заавал өндөр төлбөр,татаастай байж сайн сургах ёстой юмуу?юу болоод байнаа.та нар сургах ёстой биш юмуу. та бидний эцэг эхийг одоо үеээ өнгөрөөсөн хэдэн буурал багш нар сурахаас нь сурах хүртэл мах аа идэж тархи толгойнд нь юм суулгаж байсан бус уу. ер нь тэгээд мөнгө төгрөг нэхэхээсээ өмнө эхлээд сайн сургачаач.сурж чадахгүйг нь хөөгөө л явуучихана биз.эсвэл мөнгийг нь авчихсан болохоор хөөж тууж болдоггүй юмуу?боловсрол гэдэг чинь наймаа биш биз дээ Үлэмжээ...

Naraa (зочин)

Yadiin demii selguutsej setgeleer unaj showdej yavsanaas huviin surguulid surch l baisan ni deer shde. Hichneen muu surgalttai baisan ch hun bolj tuluvshij, huntei haritsaj surah, hamt olon dund humuujih geed bas sain tal bainashd.

Эхлэл ДИЗААН

Монгол улс хүн амдаа ноогдох их дээд сургуулийн тоогоороо арай 1-т ордог гээгүй байгаа даа

Эхлэл ДИЗААН

юм гэдэг дандаа 2 талтай байлаг мэдээж чи нэг талаас нь бичиж бас нөгөө тал байнаа байна

ganzo (зочин)

Яг зөв. Угийн шалгарал явагдаад л байгаа л да. Чадалтай, мэрийлттэй нь л мэргэжлээрээ ажиллаж байгаа ш дэ.

Гана

ганзотой санал нэгдэхгүй байна аа... яагаад гэвэл мэргэжилдээ чадалтай хүмүүс бүүр илүү ихийг ч хийгээд явж байгаа ш дээ... тэгээд ер нь юм гэдэг талтай гэж Анхбаярыг дэмжиж байна...

Заяц

Боловсрол гэдэг зүйлд хүмүүс ихээ хушуурах болжээ гэж хүн хоолоо олж идэх гэж, хүнээс гуйхгүй сайхан амьдрах гэж, дутуу дульмаг гишгэхгүй гэж тэр үү? Цаана сэтгэл ханамж гэж нэг юм байна хүн юу ч хийсэн яадын гол нь тэр зүйлдээ сэтгэл хангалуун л байх хэрэгтэй гэж боддогшд>.. тэгээд ч боловсролгүй сайн сайхан хүсүүм зөндөө л байна . Харамсалтай нь энэ нийгэм нь өөрөө ингэж боловсролыг уландаа гишгээд байх юмдааа

Заяц

аан тийн Ядаж дээд боловсролтой худаладгчид боловсролоо үнэлүүлж цалингаа тогтоолгодолг гэдэг хэн ч итгэхгүй тэгээ бас дээд бололвсролтой худалдагч авна гэнэ шүү ХАХАХАХА

jakuza

Заавал төлбөр яндараа нэмээд байхгүй зүгээр л сургалтын чанараа сайжруулаад, багш нь багш шиг, оюутан нь оюутан шиг байхад л болоо. Ингэхийн хувь хүний хичээл зүтгэл ухамсараас нэлээн шалтгаална л даа. Гэхдээ үүнд цаг хугацаа ихээхэн шаардагдах л байх, яагаад гэвэл энэ өөрчлөлтийг өнөөгийн залуус бид л хийнэ шүүдээ. Тэгээд дор бүрнээ хичээх л хэрэгтэй.

БОРОО

Зөвхөн дээд боловсрол биш бүх шатны боловсрол гажигтай. Явж явж БСШУЯамны дарга нарын бизнес болчихсоншд. Үхсэний магадлан итгэмжлэх тэр нь юу байдын. Юу ч биш. Тэрийг яаж авдын. Авилгалаар. Сургуулиудын төлбөр нь цэцэрлэгийн төлбөрөөс бага. Мөнгөгүй бол өнгөгүй болсон хорвоод чинь багш нар нь юугаар цалинжихын, яаж амьдархын. Ямар материаллаг баазаа ашиглахын. Төлбөр бол болоьвсролын системд ус агаар шиг зүйл. Харин төлбөр өндөрсөхөөр оюутаны талаасаа хариуцлага өндөрсөнө, багшын орон тоон дээр өрсөлдөөн ширүүснэ мэдээж үр дүн нь багш нар чанаржина. Бодит жишээг гадаадын бусад орнуудаас хар.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)